Ляо ХУЭЙ

2014 оны 11 сарын 13

1987 оны аравдугаар сарын 5-нд БНХАУын Сяньто мужид төрсөн. Биеийн өндөр 168 см, жин 69 кг. Хүндийг өргөгч. Тэрбээр анх 2007 онд хүндийг өргөлтийн залуучуудын ДАШТ-д тэмцээнд түрүүлсэн юм. Улмаар 2008 онд нутагтаа болсон Олимпийн наадамд 21 насандаа аваргалав. Хуэй Олимпийн наадамд огцомоор 158-ыг өргөсөн бөгөөд түлхэлттэй өргөлтөөр 190 кг-ийг түлхэж, аваргын тавцанд гарах замаа зассан юм. Тэрбээр дараа жил нь дэлхийн аваргаар нийт 346 кг-ийг өргөж, Олимп, дэлхийн хос медальтан боллоо.

Ляо 2010 оны ДАШТ-д нийлбэрээр 358 кг-ийг өргөж дэлхийн дээд амжилтыг тогтоов. Харамсалтай нь тэмцээний дараа түүний шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрч алтан медалиа хураалган, хоёр жилээр тэмцээнд оролцох эрхээ хасуулсан юм. Гэхдээ Хуэй спортоо орхиогүй бөгөөд 2013 онд дэлхийн аваргаар 358 кг-ийг өргөж, дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон.

Тэрбээр мөн түлхэлттэй өргөлтөөр 198 кг-ийг өргөсөн нь рекорд болсон юм. Хуэй энэ жилд огцомоор 166 кг-ийг өргөн дээд амжилтыг шинэчлэсэн бөгөөд нийт 359 кг-ийг өргөж өөрийнхөө амжилтыг нэг кг-аар ахиуллаа. Тэрбээр чөлөөт цагаараа ууланд гарах дуртай гэнэ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД