З. Энхболд намын даргад нэр дэвшинэ гэдгээ зарлав

2014 оны 11 сарын 13

  УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргын төлөө өрсөлдөхөө өчигдөр твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэв. Ирэх сарын 8-нд зарласан тус намын их хурал дээр тэрбээр уг албан тушаалд нэрээ дэвшүүлэх юм байна. Тэрбээр АН-ын “Шонхор” фракцыг тэргүүлдэг. Шинэчлэлийн Засгийн газраа унагаад өөрөө дараагийн Ерөнхий сайд болох гэж байна гэх хардлага түүнийг дагасан. Гэвч энэ эрхэм Ерөнхий сайдын суудлаас татгалзаж, намын дарга болохыг илүүд үзсэн тухай мэдээлэл сүүлийн үед гарах болсон юм. Тэгвэл энэ мэдээллийг УИХ-ын дарга өөрөө ийнхүү батлав.

С.УУЛ