ЭЛСНИЙ НААДМЫН ЭХЛЭЛ АЛТААР “ШУУРЛАА”

2014 оны 11 сарын 13

Тайландын Пукет хотноо Азийн элсний IV наадам энэ сарын 14-23-нд болно. Манай улсаас спортын найман төрлөөр 50 гаруй тамирчин оролцохоор Пукет руу мордсон билээ. Өчигдөр Азийн элсний наадмын самбо бөхийн барилдаан эхэллээ. Эрэгтэйчүүдийн 68 кг-д барилдсан ОУХМ Д.Төмөрхүлэг бүх өрсөлдөгчөө хожин финалд шалгарсан юм. Тэрбээр аваргын төлөө Вьетнамын бөхийг буулган авч Азийн элсний наадмын алтан медалийн эзэн боллоо. Энэ жинд БНСУ, Казахстаны бөхчүүд хүрэл медаль хүртжээ. Мөн эрэгтэйчүүдийн 82 кг-д Г.Түвшинжаргал аваргалав. Тэрбээр алтан төлөө Казахстаны бөхийг ялсан юм. Харин эмэгтэйчүүдийн 64 кг-д барилдсан М.Баттөгс, 72 кг-д хүч үзсэн Б.Сайнбуян нар алтан медаль авлаа. С.Батгал алт, О.Болд-Эрдэнэ хүрэл мудаль тус тус авлаа. Ийнхүү манай баг тамирчид Азийн элсний наадмыг таван алтан медальтай сайхан эхлүүлэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
37.220.130.61 Ta buhend ulam ih amjilt husie.