БНХАУ-ЫН ЭРЭЛТ БАГАССАН НЬ ЗЭСИЙН ҮНЭД НӨЛӨӨЛӨВ

2014 оны 11 сарын 13

Зэсийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-ын эрэлт буурч магадгүй гэх мэдээ цацагдсаны дараа уг таваарын үнэ доошилжээ. Тус улсын таваарын нийт импорт өнгөрсөн сард 4.6 хувиар өссөн нь дээрх тоог өмнө нь тав байна хэмээн шинжээчид тооцоолж байснаас буурсан үзүүлэлт юм. Он гарснаас хойш зэсийн үнэ 11 хувиар багасаад буй бөгөөд БНХАУ-ын эдийн засаг агшихаар байгаа нь үүнд голлон нөлөөлж байгаа тухай “Bloomberg” уламжлав. “БНХАУ-ын импорт багассан үзүүлэлт гарсан нь зэсийн үнэд нөлөөлж байна” хэмээн Торонто дахь “TD Securities”- ийн стратегич Майк Драгоситс өгүүлжээ. Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ 0.7 хувиар багасан, тонн нь 6665 ам.доллартай тэнцэх болов.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД