Т.ГАНБОЛД: БАЙГАЛЬ ОРЧНЫГ СҮЙТГЭДЭГ ГЭСЭН НЭРНЭЭС АЛТНЫ КОМПАНИУД БҮРЭН САЛЖ БАЙНА

2014 оны 11 сарын 13

  Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо, “Алтан дорнод Монгол” компанийн ТУЗ-ийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоонд хэдэн компани нэгдээд байна вэ? Алтны салбарынханд тулгарсанбэрхшээлийг шийдвэрл үүлэхээр байгуулсан төрийн бус байгууллага гэж танай холбоог ойлгож байгаа.

-2007 онд алт, зэсийн борлуулалтын орлогоос гэнэтийн ашгийн татвар авах хуулийг УИХ баталсан. Бидний ярьж заншсанаар 68 хувийн татвар юм. Энэ хуулийг баталснаар алтны салбарынхан хүнд цохилтод орсон. 2009 онд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу “урт нэртэй” хуулийг баталснаар байдлыг улам дордуулсан. “Урт нэртэй” хуулийн дагуу алтны 218 ашиглалтын лицензийг цуцалсан байдаг. Үндсэндээ 2007 оноос хойш алтны салбарынхны хүнд цаг үе эхэлсэн. Тухайн үед дэлхийн зах зээлд унци алт 1900 гаруй ам.доллар буюу түүхэн дээд үнэд хүрч байлаа. Харамсалтай нь татвар нэмж, олборлох талбайг хязгаарласан хуулийн хар гайгаар олон компани хаалгаа барьсан. Одоо уулын ажлын төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлтэй алт үйлдвэрлэгч 70 орчим компани ажиллаж байна. Мэргэжлийн биш, алт үйлдвэрлэлийн талаар мэдлэггүй, популист улстөрчдөд энэ салбарын талаар тодорхой ойлголт өгч, төөрөгдлийг нь залруулан, хамтарч ажиллах зорилгоор 2013 оны нэгдүгээр сард арваад компани, Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, Уул уурхайн ассоциацитай хамтран энэ холбоог байгуулсан. Бидний бас нэг зорилго энэ салбарын нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг улам далайцтай болгох юм. Анх 10 хүрэхгүй компани нэгдсэн бол өнөөдөр алтны салбарын голлох аж ахуйн нэгж үүд багтаад байна. Манай холбоонд “Бороо гоулд”, “Оюутолгой” гэх мэт том компани багтдаггүй. Биднийг тоодог ч үгүй юм.

-Гэнэтийн ашгийн татварыг халсан, мөн алтны нөөц ашигласны төлбөрийг хоёр дахин бууруулж, 2.5 хувьд хүргэлээ. Татвар бууруулах нь танай холбооны санал байсан. Хүсэн хүлээсэн үр дүн гарсан болов уу?

-Алт үйлдвэрлэлийн эдийн засгийн үр өгөөжийг илүү тодруулах зорилгоор роялти гэж нэрлэдэг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2.5 хувь болгох санал гаргаж хуульчиллаа. Энэ асуудалд манай холбоо нэлээд нухацтай хандсан. Татвар бууруулсан хуулийг батлагдахад улс төр, олон нийтийн байгууллагынхан шүүмжилсэн. Мэдээжийн хэрэг нийгэмд янз бүрийн үзэл бодолтой хүмүүс бий. Тиймээс ч олон өнцгөөс харах нь аргагүй. Энэ хууль хэрэгжиж эхлээд 10 сар болж байна. Татварыг бууруулснаар 2007 оноос хойш үүсээд байсан алтны хар зах хумигдсан. Компаниуд алтаа улсын эрдэнэсийн санд тушаадаг боллоо. Монголбанкинд 2012 онд 3.3, 2013 онд зургаан тонн алт тушааж байсан бол 2014 оны байдлаар 10.7 тонн болж өсчихөөд байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг халснаар 2013 онд алт тушаалт бараг хоёр дахин өссөн байдаг юм. Тэгвэл нөөц ашигласны татварыг бууруулснаар энэ жил 2012 оныхоос дөрөв дахин өсөх төлөв байна. Оны эхэнд шороон ордоос алт олборлодог компаниуд 11 тонн орчим алт тушааж чадна гэсэн амлалтыг Монголбанк, Сангийн яаманд өгсөн. Хэлсэндээ хүрлээ. Монголбанкинд энэ жил тушаасан алт 400 сая ам.долларын үнэтэй. Валютын хомсдолтой энэ үед бид улсдаа 400 сая ам.доллар хэвлээд өгснөөс өөрцгүй юм. Татвар бууруулсан нь эдийн засгийн үр өгөөжтэй, зөв зохицуулалт болсныг цаг хугацаа нотолж байна.

-Татварыг бууруулснаар нийгэм, эдийн засагт ийм үр өгөөж өгсөн байдаг юм байна. Мэдээж алт олборлогчдын ашгийг нэмэгд үүлсэн байж таарна.

-Нэмэгдэхүүний байрыг сольсонтой бараг ялгаагүй зүйл. Компани 2.5 хувийн татвар хэмнэснээр ашиг, хөрөнгө оруулалт, ажлын байр төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэхээр өөр хэлбэрийн татвараар улсын төсөвт хөрөнгө төвлөрнө гэсэн үг. Татвар бууруулснаар төсөв хуримтлуулах хөрөнгийг алдлаа гэж өнгөц ойлгож болохгүй. Гэхдээ компаниудын ашиг бага боловч нэмэгдэх нь ойлгомжтой. Түүгээрээ технологио шинэчлэх, нөхөн сэргээлтээ илүү боловсронгуй болгох гэх мэт олон тулгамдсан асуудлаа шийдвэрлэнэ.

-Монголбанк ирэх жил 30 тонн алт худалдан авна гэсэн. Компаниудад ийм хэмжээний алт олборлож, нийлүүлэх нөөц бололцоо бий юү?

-Монголбанкныхан “Бороо гоулд” компанийн Гацууртын үндсэн ордоос алт олборлож эхэлнэ гэж тооцож ийм таамаг дэвшүүлсэн болов уу. Манай холбооны гишүүн компаниуд ирэх жил олборлолтоо 20 тоннд хүргэнэ гэж төлөвлөж байгаа. “Бороо гоулд”, “Оюутолгой” компанийн олборлосон алтыг оролцуулбал 30 гаруй тонн алт тушааж магадгүй.

-Алтны үнэ ханш хэрхэх төл өвтэй байна вэ?

-Алтны үнэ өнөөдөр 1177 ам.долларт хүрсэн. Оргил үеийнхээсээ 40 хувиар буурсан үнэ. Гэхдээ бусад эрдэс баялагтай харьцуулбал, үнэ урт хугацаанд буурч байна. Алт аль ч цаг үед эрэлттэй бүтээгдэхүүн байсан. Тиймээс борлогдохгүй гэсэн зовлонгүй. Бас төмөр зам гэх мэт ложистикийн хүндрэл гардаггүй онцлогтой. Давуу тал ихтэй эрдэс баялаг л даа. “Bloomberg”, CNBCийн мэдээг харж байхад томоохон санхүүгийн байгууллагын судлаач, шинжээчид алтны үнэ долоо хоног үргэлжлэн унахад 1000 ам.доллар хүрэх нь гэдэг. Өсөөд эхлэхээр нь 1300 ам.доллар болох нь гэж хэлдэг. Судлаач, шинжээчид алдаж таамаглах нь түгээмэл. Цаг хугацаа өнгөрсны дараа эргээд харахад голдуу зөрүүлсэн харагддаг. Дэлхийн том эдийн засагчид үнэ ханшийг зөрүүлж буудаад байхад би төдөн ам.долларт хүрнэ гэж худлаа “бүлтрээд” яах вэ. Хүн бий болж, ахуйтай харьцаж эхэлсэн цагаас алт сонирхол, анхаарал татсаар ирсэн нь баталгаатай үнэн.

-УИХ-аар “урт нэртэй” хуулийн дагаж мөрдөх журмыг өөрчлөхөөр зэхэж байгаа. Энэ хууль алтны салбарт ямар гай тарьсан юм бэ?

-Уг нь “урт нэртэй” хууль гол мөрний сав, ойн сан бүхий газарт уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлая, ингэж байгаль орчноо хамгаалъя гэсэн гэгээлэг бодлого санаатай. Харамсалтай нь амьдралд яг эсрэгээр үйлчиллээ. Өр зээл тавьсан алтны олон компани үүд хаалгаа барьсан. Эдийн засгийн хувьд асар их хохирол учруулсан. Үүнийг ярихаа больё. Тэгээд байгаль орчноо хамгаалж чадсан уу гэхээр чадаагүй. “Урт нэртэй” хуулийн хязгаарлалтын бүсэд хамрагдсан талбайд үйл ажиллагаа явуулж байсан компаниудад нөх өн олговор өгнө гэсэн Засгийн газрын тогтоол гарсан. Гэвч нэг ч төгр өг нөхөж олгоогүй. Алт олборлох гэж техник технологи худалдаж авсан компаниуд нөхөн сэргээлт хийж дахин хохирохыг бодохгүй. Ингээд нөх өн сэргээгээгүй талбайнууд хаягдсан. Эзэнгүй, хэн хариуцах нь тодорхойг үй үлдсэн энэ талбайнууд руу хувиараа алт олборлогч, олон нийт “нинжа” гэж нэрлэдэг хүмүүс орчихоод байгаа. Тэд байгальд асар их хохирол учруулдаг. Тиймээс энэ хууль үүргээ гүйцэтгэж чадаагүй. Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд өөрчлөлт оруулах нь улс орны стратегид ч өндөр ач холбогдолтой. Алтны 218 ашиглалтын лицензийг эргүүлэн олговол 130 тонн алт олборлох, мөн байгаль орчноо нөх өн сэргээлгэх нөхцөл бүрдэнэ. Бид ийм их нөөцөө ашиглаж, нийгэм, эдийн засаг, байгаль орчиндоо эергээр нөлөөлөх хэрэгтэй. Алтнаас бусад эрдэс баялгийн экспорт үндсэндээ зогсчихлоо.

-Монголбанкинд 600 хувь хүн алт тушаасан байна лээ. Хувиараа алт олборлох үзэгдэл газар авч буйн илэрхийлэл энэ мөн үү?

-Компанитай тохиролцоод, гэрээ байгуулаад дүрэм журмынх нь дагуу алт олборлож буй хувь хүмүүс бий. Энэ бол бизнесийн харилцааны нэг хэлбэр. Компани биш л бол “нинжа” гэж ойлгох хэрэггүй. Татвар бууруулсан нь “нинжа” хэмээх үзэгдлийг сааруулах, нийгэмшүүлэх, компанид ажилтан болгож авахад тус дөхөм болж байгаа. Алт үйлдвэрлэгчид өнөөдрийн байдлаар 10 мянган ажлын байр бий болгоод байна.

-Алтны компаниуд байгаль орчны нөхөн сэргээлт хийдэггүйгээрээ зартай. Одоо нөхөн сэргээлт хэр хийдэг болсон бэ?

-Байгаль орчны нөхөн сэргээлтийн тал дээр нийгэмд сөргөөр ойлгогддог байсан. Өнөөдөр алтны компаниуд байгаль орчны нөхөн сэргээлтийг үйл ажиллагааныхаа тэргүүн эгнээнд тавьдаг болсон. Энэ жил “Алтан дорнод Монгол”, “Монполимет”, “Мон дулаан”, “Илт гоулд” зэрэг олон компани нөхөн сэргээлт маш сайн хийж байгаа. Холбогдох байгууллага, орон нутгийн удирдлагууд нөхөн сэргээсэн талбайтай танилцаад сайшааж байна. “Монполимет” компани нөхөн сэргээсэн талбайгаа танилцуулах тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Байгаль орчныг сүйтгэдэг гэсэн нэрнээс алтны компаниуд бүрэн салж байна.

-Алт үйлдвэрлэгчид хэдэн төгрөг зарцуулж, хэдий хэмжээний талбайг нөхөн сэргээгээд байгаа вэ?

-2013 оны байдлаар компаниуд нийт 24 тэрбум төгрөгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийсэн. Энэ жил нөхөн сэргээлтэд хэдэн төгрөг зарцуулсныг нь хараахан нэгтгэж амжаагүй байна. Харин талбайн хэмжээг хэлж болно. 2014 оны аравдугаар сарын байдлаар “Монполимет” компани 110, “Мон дулаан” 30, манайх 120 га талбайг нөхөн сэргээлээ.

-Таны компанийг ч чамгүй том талбайд нөхөн сэргээлт хийсэн гэж сонссон.

-“Алтан дорнод Монгол” компанийг худалдан авахад 50-60 метр гүн ухсан 1200 га нөхөн сэргээгээгүй талбайтай байсан. Асар том талбай л даа. Найман тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, 600 га-г нь нөхөн сэргээлээ. 2012, 2013 онд улсын тэргүүний нөхөн сэргээгч компани гэсэн гэрчилгээ авсан. Манай компани муу нэртэй, луу данстай байсан. Зах зээл хүндрээд, уул уурхай хумигдахаар хүмүүсийн “нүд унадаг” юм болов уу. Ерөнхий сайдын зөвлөх гэх мэт том “нэр томъёо” зүүсэн нөхөд дээрмийн шинжтэй байдлаар хандаж байна. Манайхыг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байна лээ. Хууль, хяналтын байгууллагад хийсэн ажлаа танилцуулж, гэрчилгээнүүдээ үзүүлсэн. Байгаль орчинд хамгийн их буян хийж байгаа компанид эрүүгийн хэрэг үүсгүүлж байх ч гэж. Өөдгүй, жудаггүй, шуналын сэдэлтэй санаархал манай компаниас ер нь салдаггүй юм. Монголчуудын “тамын тогоо”-ны үлгэр юм уу даа.

-Таныг өрөнд баригдаж, эзэн нь зугатан явсан “Алтан дорнод Монгол” компанийг худалдаж авсныг монголчууд мэднэ. Өр төлбөрийг нь хэзээ барагдуулж дуусах вэ?

-Өр төлбөрийг нэлээд эрчимтэй барагдуулаад явж байгаа. Ойрын хугацаанд барагдуулж дуусах болов уу гэсэн горьдлоготой ажиллаж байна. Ямартай ч 80 гаруй хувийг нь барагдуулсан.

-Өр төлбөрөө хурдан барагдуулж буйг бодоход “Алтан дорнод Монгол” нөөц бололцоо, баялагтай компани бололтой. Хэдэн жил үйл ажиллагаа явуулах нөөц эзэмшдэг компани вэ?

-“Алтан дорнод Монгол” бол 1997 онд байгуулагдаж байсан салбартаа томд тооцогдох компани. Байгуулагдсанаас хойш 30 гаруй тонн алт тушаасан. Өндөр эрсдэлтэй учраас уул уурхайн нөөц бололцоог дураараа ярьж болдоггүй. Алт байгаа ч гэсэн олборлоход эдийн засгийн үр ашиггүй байх тохиолдол ч бий. Баг хамт олон, ажлын зөв зохион байгуулалт, бизнесийн сайн орчин, улс төрийн тогтвортой байдал, улстөрчдийн болон олон нийтийн эерэг үзэл санаа, байр суурь зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Энэ бол зөвхөн алтныханд биш, бүх бизнесменүүдэд хамаатай зүйл. Бололцоо нөөцийг дээрх хүчин зүйлүүд бүрдүүлнэ. Одоо үед улс төр, нийгмийн хандлагаас хамаарахгүйгээр ашигтай ажилладаг бизнес гэж байхгүй болсон.

Т.ЭНХБАТ