“SouthGobi Resources”-ийн олборлолт буурчээ

2014 оны 11 сарын 13

Овооттолгой ордод үйл ажиллагаа явуулдаг “SouthGobi Resources” компани гуравдугаар улирлын тайлангаа энэ долоо хоногийн эхээр мэдээлэв. Энэ хугацаанд тус компани 0.17 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх улирлаас буурсан үзүүлэлт юм. Үүнд зах зээлийн нөхцөл, ажилчдадаа түр амралт олгосон зэрэг нь нөлөөлс өн гэнэ. Тэд 6-9 дүгээр сард 7.6 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Нэг жилийн өмнө дээрх тоо 15.7 сая “ногоон”-д хүрч байсан аж. Түүнчлэн тус компанийнхан 0.65 сая тонн нүүрс борлуулжээ. Ингэхдээ нэг тонныг нь 13.87 ам.доллараар худалдсан гэдгийг marketwatch. com цахим хуудсанд мэдээллээ. Харин өмнөх оны мөн үед “SouthGobi Resources”-ийнхэн 0.94 сая тонн нүүрс (тонныг нь 22.05 ам.доллараар) худалдаж байжээ. Тус компани өнг өрсөн есдүгээр сарын эцсээр 4.8 сая ам.долларын бэлэн мөнгөтэй байсан гэнэ. Өмнөх оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар дээрх тоо 21.8 сая “ногоон” байв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД