Шүдний эмнэлгүүд нэг удаагийн зүүг дахин ашигладаг нь илэрчээ

2014 оны 11 сарын 12

  Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй шүдний 241 эмнэлгийн 84 хувийг нь нийслэлийн Эрүүл мэндийн газраас шалгажээ. Шалгалтаар нэлээд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна. Тухайлбал, ариутгал хийдэг эмнэлг үүдэд мэргэжлийн ариутгагч ажилладаггүй, нэг удаагийн зүү, үзлэгийн хуванцар толийг угааж дахин ашигладаг, эмнэлгийн яаралтай тусламжийн эм тарианы хангалт дутуу, зарим эмнэлэгт огт байхгүй, жижиг мэс ажилбар явуулдаг эмнэлгүүд хяналтын хуудас, үйлчл үүлэгчдээс зөвш өөрлийн хуудас авч баримтжуулдаггүй, үйлчлүүлэгчдэд мэс ажилбарын талаар болон гарч болох эрсдэл хүндрэлийн талаар тайлбар мэдээллийг дутуу өгч байгаа зэрэг зөрчил гарчээ. Тиймээс шалгалтын явцад илэрсэн зарим зөрчлийг арилгуулж ноцтой зөрчил гаргасан эмнэлг үүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвш өөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авахаар болсон аж. Цаашид хувийн хэвшлийн бүх эрүүл мэндийн байгууллагыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагатай хамтран шалгах гэнэ.

Б.БЯМБА