“Brent” маркийн газрын тосны үнэ дөрвөн жилийн доод түвшинд хүрэв

2014 оны 11 сарын 12

Америкийн газрын тосны нөөц өссөнөөр “Brent” маркийн газрын тосны үнэ сүүлийн дөрвөн жилийн доод түвшинд хүрсэн тухай “Bloomberg” уламжиллаа. Олон улсын зах зээл дэх нефтийн нийл үүлэлт эрэлтээс үлэмж давж эхэлснээр хар алтны үнэ хямдарч байгаа тухай шинжээчид учирласан бөгөөд Нью-Йоркт мөн WTI маркийн газрын тосны ханш буурсан байна. Лондоны биржид “Brent”-ийн үнэлгээ 1.3 хувиар доошиллоо. Дэлхийн нефтийн хамгийн том хэрэглэгч Америкийн нөөц өнгөрсөн долоо хоногт бараг нэг сая баррелиар дээшилсэн байж магадгүй хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаагаас үүдэн хар алтны ханш ийнхүү буурч байгаа юм байна.

Америкийн Засгийн газар нөөцийн тухай албан ёсны мэдээллээ маргааш танилцуулна. АНУ-ын олборлолт үлэмж өсөж буйн улмаас зах зээлд илүүдэл үүсээд байгаа тухай Арабын нэгдсэн Эмират улсын Эрчим хүчний сайд Сухаил аль-Мазроуэй сэтг үүлчдэд мэдээлжээ. ICE Futures Europe биржид “Brent” маркийн нефтийн нэг сарын хугацаатай хэлцлийн үнэлгээ 1.11 ам.доллараар буурч, баррель нь 81.23 ам.доллартай тэнцсэн байна. Харин спот ханш нь 82.34 ам.долларын түвшинд хүрлээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД