Азийн хөгжлийн банк 1.1 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлнэ

2014 оны 11 сарын 11

  Шилэн дансны тухай хуулийг Монгол Улсад ирэх оноос мөрдөж эхэлнэ. Улсын болон орон нутгийн төс өв, өмчийн хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, түүнд олон нийт хяналт тавих боломжийг хангах зорилготой эл хуулийг хэрэгжүүлэхэд Сангийн яам голлох үүрэгтэй оролцох учиртай. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банк дэмжлэг үзүүлэхээр болжээ. Тодруулбал, 1.1 сая ам.долларын өрт өг бүхий техникийн туслалцааны төслийг Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 2016 оны аравдугаар сар хүртэл хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэх энэхүү техникийн туслалцааны төслийг бататгаж, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюүми Кониши болон Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай нар өчигдөр гэрээнд гарын үсэг зурлаа.

Хоёр хэсгээс бүрдэх эл төслийн эхний хэсэг болох “Төсвийн хөрөнгө оруулалтын ил тод байдал, үр ашгийг сайжруулах төсөл”-ийг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтэс хариуцах бол “Татварын систем, тогтолцоог сайжруулах” хоёр дахь хэсгийг Татварын ерөнхий газар хэрэгж үүлэх аж. Азийн хөгжлийн банкны ерөнхийлөгч Такэхико Накаог өнгөрсөн оны долдугаар сард Монгол Улсад ирэх үеэр Монгол Улсын Засгийн газраас техникийн ийм туслалцаа үзүүлэхийг хүссэн юм байна. “Улсын төсвөөс гаргаж байгаа хөрөнгө оруулалт хаана, ямар шатандаа хэрэгжиж байгаа, хэдэн төгрөг зарцуулах, хэзээ, хаанаас санхүүжилтээ авах, энэ хүрээнд ямар тендер зарлагдсан зэрэг мэдээлэл ирэх жилээс олон нийтэд нээлттэй болно” хэмээн эл төслийн ач холбогдлыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт тодотгов.

Дашрамд дурдахад, Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн үйлчилгээг хүргэх, энэ салбарт тэдний оролцоог хангах, намагтай газрыг ашиглах стратегийн төлөвлөгөө боловсруулах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд ойн тогтвортой менежмент хэрэгжүүлэх төсөлд Япон улсын Засгийн газраас 3.4 сая ам.долларын техникийн туслалцаа үзүүлэхээр энэ сарын 7-нд шийдвэрлэснийг Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын дарга Аюүми Кониши дуулгалаа.

Б.ЦЭЦЭГСҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД