БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ерөнхийлөгчид бараалхав

2014 оны 11 сарын 11

  Бээжин хотноо болж буй АПЕК-ийн дээд түвшний уулзалтад оролцож байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ)-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян бараалхжээ. БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жан Дөзян хэлсэн үгэндээ хоёр улсын Төрийн тэргүүн нар нэг жилийн дотор таван удаа уулзаад байгаа нь их ховор тохиолдол бөгөөд энэ нь Монгол Улс, БНХАУ-ын найрамдал зузаарч, Төрийн тэргүүн нарын хувийн харилцаа нягт байгаагийн илрэл болохыг онцолсон байна. Уулзалтын үеэр хоёр тал дэд бүтэц, эрчим хүч, нүүрсний салбарт хамтарч ажиллах талаар БНХАУ-ын даргын төрийн айлчлалын үеэр хөндөгдсөн сэдвүүдээр ярилцжээ.

Р.ЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД