БАЯН-АЙРАГИЙН УУРХАЙД ЦИАНИТ НАТРИ АЛДАГДАЖ, БАЙГАЛЬ ОРЧИНД ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭВ ҮҮ

2014 оны 11 сарын 11

  Завхан аймагт ганц байдаг уурхай Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” компанийн эзэмшлийнх. Энэ уурхайн үйл ажиллагааны улмаас их хэмжээний цианит натри алдагдаж, хөрсөнд шингэсэн гэх гомдлыг хууль хяналтын байгууллагынханд шалгуулахаар мэдэгдсэн тухайгаа орон нутгийн эх сурвалж бидэнд мэдээллээ. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг дээрх уурхайн орчимд олон тооны шувуу үхэж, харуул хамгаалалтын албаныхан нь түүж, цуглуулан устгаж байгааг орон нутгийн иргэд харсан байна. Улмаар үүнийгээ мэргэжлийн хяналт болон цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дагуу Ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн гэнэ. Энэ тухай Дөрвөлжин сумын нутгийн зөвлөлийн эх сурвалж “Баян-Айраг эксплорэйшн” компанийг орон нутагт хөрөнгө оруулж, сайн, сайхан үйл ажиллагаа явуулна гэж бодож байв. Тэгтэл байгаль орчинд хор хохирол учруулаад байна. Малчдын бидэнд хэлж буйгаар наймдугаар сарын 20- доос эхлэн эдний уурхайн орчимд болжмор олноороо үхэх болсон.

Аравдугаар сарын 20-дын үед хууль хяналтын байгууллагынхан мэргэжлийн шинжээчидтэй хамт очиж шалгахад нийт 1000 болжмор үхсэн байсныг олж устгасан гэсэн мэдээлэл бий. Шувуу ингэж олноороо үхэж байгаа нь магадгүй химийн хортой бодистой холбоотой болов уу гэж үзэж байгаа” гэв. Энэ талаар прокурорын байгууллагын эх сурвалж “Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн олборлолтын улмаас хөрсөнд цианит натри алдагдаж, шувуу олноороо үхсэн гэх мэдээллийг мэргэжлийн шинжээчдийн баг аравдугаар сарын сүүлчээр шалгаад ирсэн. Улмаар “Тусгай зөвшөөрлийн дагуу ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй талбайд химийн хорт болон аюултай бодис хэрэглэх журам зөрчсөний улмаас байгаль орчинд онц их хэмжээний хохирол учруулсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол үйлдэн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газарт шилжүүлсэн. Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлт удахгүй гарна. Тэндээс асуудал тодорхой болох байх.

Тус уурхайнхан үйл ажиллагаа явуулахдаа анхнаасаа мал, амьтад, шувуудыг химийн хорт бодист ойртуулахгүй байх хамгаалалт хийгээгүйгээс ийм асуудал үүссэн байж болзошгүй. Түүнээс гадна хаягдлын сан нь ч цоорсон байх магадлалтай гэсэн анхан шатны дүгнэлт гарсан гэсэн. Шинжээчдийн дүгнэлт албан ёсны болмогц хаягдлын сан цоорсноос байгаль орчинд ямар хохирол учирч байгаа нь тодорхой болох байх” гэлээ. Уг нь энэ мэт асуудлаас шалтгаалаад уурхайн үйл ажиллагааг түр зогсоох нөхцөл байдал үүссэнийг тэнд ажилласан шинжээчид холбогдох байгууллагад нь мэдэгдсэн ч ямар ч арга хэмжээ аваагүй, уурхай ажилласаар байгаа аж. Тэнд хөдөлмөр хамгаалал аюулгүй байдал зөрчигдөх явдал ч гарч буй гэнэ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр уурхайн уурын зууханд ажиллаж байсан хоёр хүн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын журам зөрчсөнөөс нүүр нь түлэгдэж гэмтэн, орон нутгийн эмнэлэгт эмчлүүлж буй гэнэ.

Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг эксплорэйшн” компани нь Хонконгийн “Керри” гэх группийн хөрөнгө оруулалттай, 2002 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж, 2008 оноос ашиглалт явуулах болсон, Завхан аймаг дахь ганц уурхай аж. Тус компани нь энэ оны наймдугаар сараас Бороогийн алтны уурхайн адилаар нуруулдан уусгах технологи үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж буй гэнэ. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг эзэмшин үйл ажиллагаа явуулж буй уг ордод алтны 50 тоннын нөөц тогтоогдсон гэдэг. Харин “Баян-Айраг эксплорэйшн” компани 30 жилийн турш үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй юм байна. Тус компанийн эзэмших талбай нь 6102 га аж. Харамсалтай нь тус компанийнхан хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй плёнк дэвссэнээс тэр нь цоорч, хөрсөнд нэвчиж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн нь тус уурхайн өөрийнх нь лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Тиймдээ ч үйл ажиллагааг нь зогсоох үндэслэл бүрдсэн гэж шинжээчид үзсэн юм байна.

“Баян-Айраг эксплорэйшн”-ий үйл ажиллагаа явуулж буй Завхан аймгийн Дөрвөлжин сум бол тус аймгийн говийн бүс нутаг, усны хомсдолтойд тооцогддог аж. Говь л болсон хойно мэдээж гол, горхи бараг үгүй учраас худаг гарган газрын хүний усаа хүн, малгүй уудаг нь лавтай. Гэтэл хөрсөнд нь цианит натри нэвчиж байгаа нь орон нутгийн иргэд малчид, малд хор хөнөөл учруулж болзошгүй юм. Магадгүй хэдэн жилийн дараа Хонгорын хордлого Дөрвөлжинд давтагдахгүй гэх газаргүй болох нь. Тиймээс яаралтай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах талаар компанийн зүгээс ч, хууль хяналтын байгууллагынхан, БОНХЯ-ныхан ч анхаарч ажиллах цаг болжээ.

Г.РАВЖАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.62 Энэ үнэн шүү уг нь хаах шийдвэрийг мэргэжлийн хяналтын байцаагч нар гаргасан боловч хяналтын газрын дарга нь хаалгахгүй байгаа юмдаа шувуу маш их үхсэн шүү дээ
112.72.13.163 Mergejliin hyanaltiinhan nudee booson yum shig yavj irdeg baih da, shuvuu uhej baigaa yum chini hun mudhun myanga mayngaaraa uheh baih da, turiinhund naidaad hereggui ee, ted uur nutagtanguud bolson biz, hudlaa medeh medehgui onol yariad irged bidnii tolgoig erguulne biz.
180.149.111.54 Hudlaa shuu mongolchuudaa, Nutgiin heden sda nariin ugeer ......
180.149.111.54 Чи харин өөрөө Бизда
  • 2014 оны 11 сарын 12
180.149.111.54 ЧИ ХАРИН ӨӨРӨӨ СДА
  • 2014 оны 11 сарын 12
202.131.234.50 Хил Хэл Малтайгаа Монгол баян...одоохондо
112.72.11.111 Ene medeelel uneheer unen bol aimshigtai um.Manai toriin bodlogo haashaa yu ruu chigleed, hend haashaa huuli uilchleed baigaa ni uneher onisogo met boljee.Bodmoor l um.Zunduin Dorjiin hel, hil,mal 3taigaa bol hen bayan MONGOL gdg bishuu.....
183.177.98.67 Avilgagch turiinhun shat shatandaa avilgal avahaa bolimoor yum. hergiig ni nuuj bgaad haana biz dee tegeed l nuguuu evdersen gazar bohirdson hurs uldene sheee Ene er ni 100 huviin gadaadiin hurungu oruualaltiig boligomoor ym. Ydaj Mongol hun mongol kompani bval arai ingej eh nutagtaa ingej handahgui l deee Mongoliin tur anhaaraldaaa avmaar yum......
183.177.98.67 ene uurhai aygui bol 100 huvi gadaadiin hurungu oruulalttai bgaa da, tuunees bish Mongol compani yadaj tal ni baisan bol gazar nutagtaa ingej huiten hundii handahgui l baih. Turiin baiguullaga anhaaralaaa handuulmaar yum daa. Tsoohon hedhen Mongolchuud bid heden jiliin daraa onosh ni todorhoi uvchtei humuus boloh ni.... bas ur hoich uedee gadarga bolon gunii us, hurs shoroo ni himin bodisoor bohirdson evderch sendiisen gazar l uldeh l yum bn
103.11.193.126 gadnii hurungu oruulalt mongold orj ireh ni chuhalch tedend ajillah nuhtsuliig burduulj uguud manai zugees hynalt shalgaltaa saijruulah heregtei. uneheer himiin bodis aldagdsn bol zohih arga hemjeeg avah ni zuitei
112.72.13.31 yag unen odoo gadni hurungu oruulagch ni bayajaad MGL ulsiin ediin zasag ni saijrahgui harin ch bur gazar nutag ni himiin hortoi bodisoor hordood todorhoi hugatsaani daraa hun amiinh ni eruul mend ni dordood avligachid ni gadaadad garaad manai MGL uls hetsuudej dee. zugeer jiriin neg MGL hun aldaa gargasan bol yaj yallaj ursdiiguu zuragt radoigoor notstoi gemt heregteng ilruulsen met surtalchilaj bh bol do, buruutai zuil hiisen bol hariutslaga huleelgej surah heregtei bohirdoogui yum bol bitgii ingej hudlaa yum gargaad bai
112.72.13.31 Baigali orchnii yamniihan yamar ch arga hemjee avahgui ee, zugeer ajiluul gedeg chiglel ugnu, ene tend uurahinuud manai Mongol Ulsiin hun amiin eruul ahui, undesnii ayulgui baidliig bodohgui, tuuniig ni alban tushaaldaa shunasan darga saiduud ni nuun daragduulaad l ungurnu, Tsgadaa hichneen sain ajillasan ch prokuror ni heregsehgui bolgood, Baigali orchnii yam ni tsaash zugeer ajilluulah chiglel ugnu biz