“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн трансформатор шатжээ

2014 оны 11 сарын 11

Нийслэлийн Онцгой байдлын газрын орлогч дарга Д.Эрдэнэбаатараас “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн газар дээр гарсан галын шалтгааныг тодрууллаа.

-Хан-Уул дүүргийн III хороонд орших “Дулааны цахилгаан станц III” ТӨХК-ийн хашаанд уржигдар орой 20.57 цагт гал гарсан тухай дуудлага Шуурхай удирдлагын төвд ирсэн. Ойролцоох гал унтраах ангийнхныг очиход “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” компанийн 35/115 кВт-ын ил хуваарилах байгууламжийн трансформатор шатаж байсан. Улсын онц чухал объект, галын аюултай тоног төх өөрөмж шатаж байсан тул аврах ангийг хүч нэмэгдүүлэн ажилласан. Нийт дөрвөн ангийн 75 алба хаагч ажиллан, 1650 литр хөөс зарцуулж 21.38 цагт галыг бүрэн унтраасан.

-Трансформатор ажиллаж байсан уу. Галын шалтгаан хэзээ тодорхой болох вэ?

-Уг ил хуваарилах байгууламжийн Т1 трансформатор нь тухайн үед азаар ажиллагаагүй, засвар хийж байсан тул нийслэлийн цахилгаан хамгамжийн сүлжээ доголдоогүй. Уг трансформатрын ойр орчимд нь өнд өр хүчдэлийн шугам олон байсны сацуу хөргүүрт нь 40 орчим тонн тос халсан байдалтай байсны улмаас гал унтраахад нэлээд хүндрэл учирлаа. Гал унтраасны дараа үүссэн илүүдэл тос, усны холимгийг соруулах, бусад суваг руу нэвчихээс сэргийлэх арга хэмжээ авсан. Галын шалтгааныг цагдаагийн байгууллага тогтооно.

-Өнгөрсөн хугацаанд гарсан томоохон галын шалтгаан тодорхой болсон уу. Тухайлбал, Шангри-Ла, 40 мянгатын байранд гарсан галын мэдээллийг өгөөч?

-Гал түймэр гарсан шалтгаан, эрүүгийн болон захиргааны хэрэг үү гэдгээс хамаарч хариу нь харилцан адилгүй хугацаанд гардаг. Эрүүгийнх байвал цагдаагийн байгууллага шалгаад хэрэг үүсгэсэн этгээдийг шүүхээр эцэслэн тогтоосны дараа шалтгааныг нийтэд зарлана. Харин захиргааны хэргийн тухайд гэмт хэргийн бүрэлдэх үүнг үй, буруутай этгээд нь тогтоогдсон, ямар нэг гомдолг үй бол шууд мэдээлэх боломжтой байдаг. Дээрх хоёр галын шалтгааныг шалгаж байгаа.

Б.БЯМБА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД