Хятад “од шүүрч” БАЙНА ГЭНЭ

2014 оны 11 сарын 10

  Орос, Умард Атлантын эвслийн иргэний болон цэргийн салбар дахь хамтын ажиллагаа энэ оны дөрөвдүгээр сараас зогсоод байна. Москва, Вашингтон хоёрын харилцаа муудаж түүнийг шинэ хүйтэн дайн гэж тодорхойлох нь их боллоо. ЗХУ-ын сүүлчийн Ерөнхийлөгч байсан Михаил Горбач ёв Берлиний ханыг нураасны 25 жилийн ойд оролцохоор саяхан Берлинд очоод байхдаа Украины нөхцөл байдлаас шалтгаалж Орос, Өрнөд хоёрын харилцаанд хямрал бий болоод байгаад харамсаж буйгаа илэрхийлж, “хүйтэн дайны” аюулыг сэрэмжлүүллээ. Тэрбээр Орос, Герман хоёр дайтаж байсан явдал бий ч биенээ харилцан ойлгож, сайн харилцаатай явж ирсэн нь энэ хоёр улсад төдийгүй дэлхий дахинд үр өгөөжтэй байсныг дурдаж, өнгөрснөөсөө сургамж авахыг уриалав. Хамтарч шийдвэрлэсэн бол илүү хялбар байсан асуудлууд одоо Орос, НАТО хоёрын хооронд аюул занал болж хувираад байна. Тухайлбал, “Исламын улс” хэмээх алан хядагч бүлэглэлийг дарах гэж олон улсын эвсэл байгуулаад олигтой амжилт олоогүй байна. Талибууд буцаад Афганистанд хяналтаа тогтоохыг хүсэж байна. Оросын ШУА-ийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн орлогч захирал Федор Войтоловскийтой Лента.ру сайтын сурвалжлагч Орос, НАТО-гийн харилцааны тухай сэдвээр ярилцсанаас сонирхуулья.

-Орос, НАТО-гийн Зөвлөлийн үйл ажиллагаа түр зогсоод байгаа. Энэ байгууллагын ашиг тус бага байсан болохоор үйл ажиллагааг нь зогсоосноос амсаж буй хохирол нь ч бага гэж ярьдаг хүмүүс бий. Та ямар бодолтой байна вэ?

-1997 онд Үндсэн баримт бичигт гарын үсэг зурснаас хойших Орос, НАТО-гийн харилцааг хязгаарлагдмал түншлэл гэж би хэлмээр байна. Харилцаа хямарсан нөхцөлд энэхүү Зөвлөл яриа хэлэлцээний талбарын хувьд маш үр ашигг үй болсон нь харамсалтай. Түншүүд маань 2008 оны наймдугаар сараас бидэнтэй ярьж хөөр өх өө больсон юм. Тус Зөвлөлийн ажил Оросоос үл хамаарах шалтгаанаар ийм болчихоод байгаа. Тэгэхлээр түүний үйл ажиллагааны хэлбэрийг өөрчлөх, эсвэл Орос, НАТО-гийн харилцан ажиллагааны шинэ арга, хэлбэрийг бий болгох хэрэгтэй болсон гэсэн үг.

-ОХУ болон НАТО-гийн гишүүн орнууд хамтын ажиллагаагаа сэргээж чадах болов уу?

-Вашингтоны байр суурийг НАТО зүг чигээ болгож байна. Миний үзэж буйгаар бол АНУын одоогийн засаг захиргаа солигдсоны дараа л харилцаа сэргэж эхлэх болов уу. Хэрэв Обама улс төрийн эр зориг, ухаан гаргаж чадвал одоогийн засаг захиргаа нь ч энэ ажлыг хийж болох юм. НАТО-гийн гишүүдийн ч, Оросын ч аюулгүй байдалд нөлөөлж, аюул, занал учруулж мэдэх үйл явдлууд нэгэнт бий болчихоод байна. Тухайлбал, лалын радикал үзэлтнүүдийн үйл ажиллагаа, олон улсын алан хядах үйлдэл. Иракийн байдал олон хүний хувь заяаг хөнд өж байна. Афганистаны асуудал ч хурцдаж мэдэхээр байгаа. “Талибан” нэлээд суларсан ч хагас жилийн дараа юу болохыг хэн мэдэх билээ. “Исламын улс” ч Афганистаны байдалд хэрхэн нөлөөлөх юм. Иймэрхүү аюултай байдал Пакистаны нутаг дэвсгэрт түгвэл энд бас өөрийн талибууд бийгээс гадна үйл явдал Засгийн газрынх нь хяналтаас гарчихдаг нутаг ч цөөнгүй байдаг. -НАТО-гийн гишүүн орнуудын байлдах чадвар ер нь хэр вэ? -Америкаас гадна тус эвсэлд багтдаг орнууд дотор байлдах чадвартай гурван арми бий гэж Зөвлөлтийн шинжээчид үздэг байсан. Энэ нь юуны урьд өөрийн нутаг дэвсгэрийг хамгаалах чадвартай британичууд, германчууд, туркч үүд юм. Афганистанд явуулсан ажиллагаанд польшууд өөрсдийгөө их сайнаар харуулсан. Тэгэхдээ Европын армиудын сэтгэл санааны чадавхи их доогуур.

-НАТО-гийн армиудын санхүүжилт ямархуу байгаа вэ. Дотоодын нийт бүтээгдэх үүнийхээ хоёр хувийг батлан хамгаалах салбарт зарцуулна гэсэн дүрмээ тус эвслийн бараг бүх гишүүн зөрчиж байгаа шүү дээ.

-АНУ-ыг оруулж тооцвол НАТО-гийн гишүүн орнуудын цэргийн зардал дэлхийн бусад бүх орныхыг нийлүүлснээс илүү байна. Эвслийн орнуудын техникийн хангамж өндөр түвшинд байгаа. Одоо бол нисэх хүчин, цэц сайтай зэвсэг, жолоочгүйгээр нисдэг онгоц, тагнуул, холбооны цомхон систем ашиглаад зайнаас байлддаг болоод байна. Үнэхээр НАТО-гийн армитай эгнэх юм байхгүй болсон. Зарим оронд нь өнөө цагийн зэвсэг, цэргийн техник байхад нөгөө хэсэгт нь Варшавын гэрээний байгууллагын үеэс Зүүн Европын орнуудад байсан Зөвлөлтийн загварын тун дажгүй сайжруулсан зэвсгүүд одоо хэр нь зэвсэглэлд нь байгаа. Гэхдээ одоо чинь зэвсэглэлд нь ямар техник байна вэ гэхээсээ илүү харилцан ажиллах, удирдаж залах ямар тогтолцоотой вэ гэдэг нь чухал болчихоод байна. Холбоотнууд маань хэрэгтэй цагт “нэг нь нийтийнхээ, нийт нь нэгийнхээ төлөө” гэдэг зарчмаар хөдлөхөд бэлэн үү гэдэгт НАТО-гийн гишүүн орнууд ихээхэн анхаарах болсон. Дорнодоос учруулах аюул гээч юм тэдний хувьд эмгэг хэнээ шинжтэй болоод байна.

-“Исламын улс”-ын эсрэг байлдаанд Турк улс оролцохыг хүсэхгүй байна аа даа, янз нь?

-Туркийг лалынхантай “сээтгэнэж байна” гэж хэлж болохгүй. “Исламын улс”-тай одоо тэмцэж буй бодит хүч нь курдууд болоод байна. Туркчүүдийн сэтгэлийг зовоож буй нэг асуудал байгаа нь Курдийн улс байгуулчихаж болзошгүй явдал. Энэ нь Вашингтоны санаачилгад Турк оролцохыг түвэгтэй болгочихож байгаа юм. Түүнээс гадна АНУ дайснаа гэж үзээд байгаа хүчнүүдтэй Турк өөрийн өвөрмөц харилцаатай, бас өөрийн гэсэн эрх ашиг ч бий.

-Обамагийн засаг захиргаа “Ази руу эргэх” бодлого явуулахаа зарласан. Тэнгисийн цэргийн хүчнийхээ 60 хувийг Номхон далайн бүсэд байршуулна гэж хоёр жилийн өмнө мэдэгдсэн. Хятадтай дайтахаар Вашингтон зэхэж байгаа юм биш биз?

-Цэрэг дайны үйл ажиллагааг төлөвлөх, холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр өргөн хүрээтэй зорилт хэрэгжүүлэхэд Ази, Номхон далайн ялангуяа тэнгисийн орон зай нь цоо шинэ орчин гэдгийг АНУ сайн ойлгож байгаа. Түүнээс гадна Ази, Номхон далайн бүс нутагт түншүүдийнхээ санаа бодлыг хайхралгүйгээр зоригтой, шийдэмгий үйл ажиллагаа явуулж үл болох хүчин зүйл Вашингтонд бас байгаа юм. Хятадтай АНУын төдийгүй тухайн бүс нутаг дахь түүний холбоотон болох Япон, Өмнөд Солонгос улсын тогтоосон эдийн засгийн гүнзгий харилцан хамаарлыг би хэлж байна. Америкийн зах зээл дээр Хятадыг орлох улс одоогоор дэлхийд алга байна. Америкийн хэрэглэгчид чанар нь сайжирч буй Хятадын хямд бараанд дассан. Хятад ч АНУ-ын хөрөнгө оруулалт, технологид нь сонирхолтой, Америкийн аль болох олон компани орж ирээсэй хэмээн хүсэж буй. Цэрэг-улс төрийн хувьд Америк 10-15, түүнээс ч цааших жилийн удаан хугацааны хэтийн төлөвийг тооцож байгаа. Номхон далайн уужим орон зайд хүч чадлаа харуулах шинэ загварыг боловсруулж байна.

Сүүлийн хэдэн жилд эднийх тэнгисийн цэргийн хүчин, холбоо, тагнуул, нисэх хүчний хоорондоо уялдаатай үйл ажиллагааг чухалчлах болсон. Үүний ач холбогдол цаашдаа улам өснө. Номхон далайн бүс нутагт пуужингаас эсэргүүцэн хамгаалах хүчирхэг систем АНУ бий болгож, холбоотнуудаа түүнд татан оролцуулж байна. Үүнийг Умард Солонгосын эсрэг хийж буй биш нь тодорхой.

-Тэгэхлээр энэ чинь Хятадыг “хөлд нь суух аргаар” тогтоох зорилготой гэсэн үг үү?

-Байдлаас үзэхэд Хятад, Америк хоёрын хооронд бий болсон харилцаа нь хязгаарлагдмал байдлаар татан оролцуулж, аядуу янзаар тогтоон барих арга барил дээр тулгуурлаж байгаа юм. Тэгэхдээ Бээжинг тогтоон барих аргаа улам чангалаад байна. Америкийн эрх ашиг Хятадынхтай илт сөргөлдсөн тохиолдолд Хятадыг усаар бүслэн хаах нөхцөлийг хэзээ ч бий болгож болзошг үй. Зэвсэглэл, цэргийн техникээ хөгжүүлэх Хятадын хөтөлбөр ч түргэн хурдацтай урагшилж байна.

-Украинд болж буй үйл явдал Вашингтоны анхаарлыг Азиас хөндийр үүлчихэв үү. Украины эргэн тойронд болж буй тоглолтын бооцоо нь юу вэ?

-Үнэхээр олон улсын аюулгүй байдал, улс төрийн хүрээнд баримталж байсан стратегийн зарчим нь болох анхаарлын төвөө Ази руу шилжүүлэх бодлогоос нь АНУ-ыг Украины хямрал хөндийрүүлж орхисон. Оросын хөршүүд Москватай биш АНУ, Европын холбоотой хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлийг барьж байгаасай гэж хүсдэг хүмүүс Вашингтонд ямагт байсаар ирсэн, одоо ч тийм хүмүүс тэнд байгаа юм. Хүйтэн дайны өвөөр амьсгалсан, Оросыг аажмаар тууштай ганцаардуулах гэсэн бодлого Вашингтоны нэлээд хүний толгойд байсаар байна. Украин дахь үйл явдалтай уялдан энэ үзэл баримтлал АНУ, Европын холбооны орнуудын албан ёсны байр суурын түвшинд практик үйл хэрэг болон хэрэгжиж байна. Украины хямралаас үүдэж Орос-АНУ, ОросНАТО- гийн харилцаанд бий болоод буй нөхцөл байдлаас Хятад л хожиж байна гэж Америкийн нөл өө бүхий зарим шинжээч үзэж байгаа юм билээ.

Р.ЖАРГАЛАНТ

Федор Войтоловский

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
172.56.13.51 за Федор Федорович яг л миний хэлдгийг хэлж байна л даа. Би цаадхид чинь энэ тухай гүйэ мөн их ярьсан даа. Нато ч энэ тухай хааяа надаас асууна аа, болоогүй. Би яахав дээ, Алтанхягыгаа янзалчихаад л дэлхийн том, том асуудлууд руу орохоос. Яршигтай юм. Үгүй гэлтэй нь биш дээ. Обама ганцаардаад байдгийн зайлуул