Украины байдлыг гуйвуулж буйг америкчууд хүлээн зөвшөөрөв

2014 оны 11 сарын 10

Украины байдлыг Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгсл үүд илт гуйвуулж байна гэж АНУ-д суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Кисляк үзэж байна. Тэрбээр Америкийн тэргүүлэх хэвлэлийнхэнтэй албан бусаар саяхан уулзжээ. “Яагаад ингээд байгаагийн учрыг олохыг би хүссэн бөгөөд тэдний яриагаар бол мэдээллийг олон талаас нь өгдөг гэнэ. Украины хувьд үнэнийг үнэхээр гуйвуулдгаас эцэст нь худал болж орхидог” гэж Кисляк мэдээлсэн байна. Элчин сайд өөрөө украин үндэстэн болохоор Украинд болж буй үйл явдалд зүрх нь үнэхээр өвддөг гэнэ. Тэрбээр АНУ-ын санаачилгаар 2016 онд цөмийн асуудлаар болох дээд хэмжээний уулзалтад оролцохгүй байхаар Орос шийдвэрлэснийг тайлбарлахдаа ийм зарчмын шийдвэр гаргасан нь цөмийн зэвсэг, цөмийн аюултай материалыг үл дэлгэрүүлэх ажлаас бид татгалзаж буй хэрэг биш гэж хэлжээ.

Уг уулзалтад бэлтгэж буй тогтолцоо нь түүнийг зохион байгуулагч орнуудын тулгаж байгаа чиг шугамыг бүх талаар зөвшөөрөхөд бэлэн бус байгаа улсуудын байр суурийг анхааралдаа авах боломжийг үгүйсгэж байна гэж ОХУ үзсэнээс түүнд оролцохоос татгалзаж буйг Гадаад хэргийн яам нь энэ сарын 5-нд мэдэгдсэн юм. Түүнээс гадна энэ мэт арга хэмжээг нэг улс биш олон улсын байгууллага- МАГАТЭ (Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг) зохион байгуулах ёстой гэж Орос улс үзэж буй аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД