Монголын хүүхдийн ордны зогсоол газрын дээрэмд өртлөө

2014 оны 11 сарын 10

Нийслэлд хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн орчин, автомашины зогсоол гээд хаа сайгүй барилга барьсан. Ялангуяа автомашины зогсоолг үй атлаа цөөхөн үлдсэн зогсоолын зориулалттай талбайд барилга барихаар хашаа хатгаж байна. Тухайлбал, Монголын хүүхдийн ордны хойно, “Сарны титэм” худалдааны төвийн баруун талд том талбай бүхий зогсоол бий. Уг талбай нь хотын төвийн, харьцангуй тохижилт сайтай. Зундаа цэцэг алагласан байдаг билээ. Гэтэл дээрх худалдааны төвөөр үйлчлүүлэгчид болон Хүүхдийн ордны дугуйланд хүүхдүүдээ хүргэдэг эцэг эхчүүд автомашинаа түр тавьдаг уг талбайг энэ сарын 1-ний бямба гаригийн шөнө хэн нэгэн хашиж авчээ. Хэний зөвшөөрлөөр хашаа хатгасныг мэдэх хүн одоогоор алга. Монголын хүүхдийн ордны багш нар болон тэнд хүүхдээ сургадаг ээж аавууд “Наанадаж 50-60 машин тавьдаг зогсоол. Гэтэл энэ хашааг барьсан нь зогсоолгүй болгоод зогсохгүй замын нэгдүгээр эгнээ нь автомашинаар дүүрч, түгжрэл үүсэж байна” гэлээ.

Уг нь энэ хашааны дэргэд Нийслэлийн өмчийн харилцааны газраас “Төрийн өмчийн газрыг зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүйгээр халдсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн самбар суурилуулсан байлаа. Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын замын түгжрэл, хэт ачааллыг бууруулах үүднээс автомашины зогсоолын тоог нэмэх талаар ярьж, хэрэгжүүлэх гэж хичээж буй энэ үед цөөнгүй машиныг багтаадаг зогсоолын газрыг дээрэмдэж байгаа нь харамсалтай. Мөн агаарын температур тэг градусаас доош заасан нөхцөлд барилгын бетон цутгахыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас хориглоод олон жил болсон. Тиймээс өвөл барилгын ажил явагдахгүй гэсэн үг. Тэгэхээр Хууль, журам зөрчсөн, хотын өнгө үзэмжийг доройтуулсан, хүүхдийн болон хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх энэ хашааг буулгуулах талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч та арга хэмжээ авна уу.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
173.73.103.198 Deeguuree uimj baih hoiguur chono boroonoor gegch bolj baigaa yum bish uu.
173.73.103.198 Deeguuree uimj baih hoiguur chono boroonoor gegch bolj baigaa yum bish uu.