Алтны ханш сүүлийн дөрвөн жилийнхээ доод түвшинд хүрэв

2014 оны 11 сарын 10

АНУ-ын ажилгүйдлийн түвшин 5.8 хувь болж сүүлийн зургаан жилийнхээ доод түвшинд хүрсэн, тэнд есөн сар дараалан 200.000-аас дээш ажлын байр бий болсон зэргээс шалтгаалж алтны үнэ буурчээ. Тодруулбал, аравдугаар сард тус улсад 214.000 ажлын байр шинээр нэмэгдсэн юм байна. Улмаар өнгөрсөн баасан гаригт шаргал металлын үнэ 2010 оны дөрөвдүгээр сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрснийг “Bloomberg” мэдээллээ. “Ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөл өөлсөн. Уг таваарын үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” хэмээн “Australia & New Zealand Banking Group” мэдэгдэлдээ дурдсан байна. Өнгөрсөн долоо хоногт уг таваарын үнэ 2.4 хувиар буурчээ.