Таван өрхөд хүнсний тусламж олголоо

2014 оны 11 сарын 10

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, мөн дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс хамтран “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан өрх, иргэдийн амьдралд бодитой тусламж, дэмжлэг  үзүүлж, амьжиргааг дээшлүүлэх ажлыг бүтэн жилийн турш зохион байгуулж буй. 2014 оны “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх ажил, арга хэмжээг эрчимжүүлэх, хэлтэс албад, хороодын идэвхи оролцоо, уялдаа холбоог сайжруулах зорилготой аяны  хүрээнд дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй “Оргил” худалдааны төв, “Оранж”, “Преско” хүнсний дэлгүүрүүдтэй хамтран “Өрхийн хөгжлийн үндэсний хөтөлбөр”-т хамрагдсан  5 өрхөд 130 мянган төгрөгийн хүнсний тусламж олголоо.

Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн хороо хариуцсан мэргэжилтэн Б.Сарнай, зохион байгуулагч М.Өлзийзаяа, нийгмийн ажилтан Д.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ. Тэд ганц бие болон байнгын асаргаанл байдаг ахмад настнууд болон харж хандах үр хүүхэд, төрөл садангүй, айлд амьдардаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ ганцаараа асардаг хүмүүст тусламжийг олгосон байна.