КЮҮШЮҮ БАШЁ ЭХЭЛЛЭЭ

2014 оны 11 сарын 10

Мэргэжлийн сүмогийн арванэгдүгээр сарын тэмцээн Японы Фүкүока хотноо энэ сарын 9-нд эхэллээ. Их аварга Хакүхо 32 дахь түрүүгээ хүртэх үү, Какүрюү ёкозүна цолтой анхны цомоо авах уу, гэмтлээс эргэн ирсэн ёкозүна Харүмафүжи хэр зэрэг барилдах бол, өнгөрсөн тэмцээнд олны урмыг хугалсан Японы гурван арслан аваргуудтай өрсөлдөж чадах болов уу, шинээр гарч ирсэн залуус цахиур хагалах уу гээд үзэж харах юм ихтэй тэмцээн эхэлж байна. Мэдээж өнгөрсөн хэдэн жилийн турш өрсөлдөгчгүй байгаа Хакүхо түрүүлэх хамгийн магадлалтай бөх гэдэг нь маргаангүй. Домогт аварга Тайхогийн рекорд амжилттай тэнцэнэ гэдэг асар том зорилго ч Хакүхо элдэв стресс дарамтыг даван туулах сэтгэлийн их тэнхээтэй бөх тул асуудал байхгүй. Харин түүнтэй ёкозүна Какүрюү гол өрсөлдөөнийг үзүүлэх нь ойлгомжтой.

Бүх Японы сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэн, анхныхаа цомыг хүртсэн ч жинхэнэ башёд аварга цолтой түрүүлж амжаагүй байгаа Какүрюү бэлтгэл сайтай байгаа. Харүмафүжигийн хувьд мэдээж бэлтгэл дутуу байгаа. Хэдийгээр нүдний бэртэл эдгэсэн ч дээд зиндааныхантай бэлтгэл хийлгүй Фүкүокад ирсэн нь санаа зовоож буй. Исэгахама ояката 10 хавьцаа ялна гэж бодож байсан бол тэмцээнд оруулахгүй байлаа. Гэхдээ Харүмафүжи өөрөө түрүүлэхийн төлөө барилдана, өөртөө итгэлтэй байна гэж хэлсэн гэсэн тул барилдуулах шийдвэр гаргасан гэж мэдэгдээд байгаа. Харин Монголын шинэ од Ичиножёогийн тухайд энэ тэмцээнд хэрхэн барилдахыг хэлж, таах мэргэжилтэн ч ховор байна. Намрын тойргийн тэмцээний дундуур бүслүүр үлд хэмээх өвчин тусч эмнэлэгт хэвтсэн, эмнэлгээс гараад аарцагны ясны гажуудал гэж оношлогдон бас эмнэлэг зорьсон, тэмцээний өмнөх өдөр ханиад хүрч халуурсан гээд биеийн байдал нь тун таагүй байгаа бололтой. Гэхдээ дээд зиндааны өрсөлдөгч бөхчүүд нь түүнийг өөр дэвжээнд очиж бэлтгэл хийн, гэмтэл авахаас сэргийлээд өвчин зовлон тоочиж байгаа, дэвжээндээ нууц мэх туршиж байгаа хэмээн хардаж, сэтгүүлч нараас Ичиножёо үнэхээр өвчтэй шаналгаатай байна уу хэмээн асууж сураглаж байгаа гэнэ. Гэхдээ ямар ч гэсэн хэвлэл мэдээллийн гол баатар болоод байгаа залуу бөх стресс, мэдрэлийн ядаргаанд орсон байна.

Ичиножёо өөрөө байтугай Архангай аймагт байгаа аав ээж нь Арлын орны сэтгүүлчдээс залхаад, амар жимэр амьдарч чадахгүй байгаа гэхээр 21 настай залуу хүү ямар их дарамт, ачаалалтай байгаа нь илэрхий. Дээр нь Сүмогийн холбооноос түүнийг эхний өдөр шууд ёкозүна Харүмафүжитэй таарууллаа. Хамгийн сүүлд шинэ сэкивакэ цолтон эхний өдөр шууд ёкозүнатай барилдсан нь манай Кёкүтэнхо. Кёкүтэнхо 2003 оны Нагоя башёд ёкозүна Мүсашимарүтай барилдаад ялагдаж байлаа. Дээд зиндаанд анх ороод 10-аас дээш ялан тодорсон бөхчүүд ирэх тэмцээнд нь комүсүби, маэгаширагийн нэгт бичигдэн, тэмцээний эхний долоо хоногт аварга арслангуудтай тааран, ялагдсаар ихэнх нь 50 хувийн амжилт үзүүлж чаддаггүй. Тэгвэл Ичиножёо сэкивакэ болсон тул томчуудтай тэмцээний сүүлийн долоо хоногт учрах болов уу гэж бодсон ч шууд л ёкозүнатай барилдах боллоо. Шинэ санякү буюу шинээр комүсүби, сэкивакэ болохдоо шууд сэкивакэ цол хүртсэн бөхчүүдээс эхний өдөр ёкозүнатай таарсан тэр тэмцээндээ 50 хувийн амжилт үзүүлсэн нь түүхэнд ганцхан Дайжюү гэнэ. Комүсүбигийн дараа сэкивакэ болоод тэр тэмцээнийхээ эхний өдөр нь ёкозүнатай таарч барилдсан бөхчүүдээс 50 хувийн амжилт гаргасан нь Чиёонофүжи, Точиновака хоёр л байгаа юм. Тэгээд бодохоор Ичиножёогийн хувьд 50 хувийн амжилт үзүүлэх хүндхэн даалгавар хүлээж байна гэхэд болно.

Олны анхаарлыг ихэд татаж байгаа Кюүшюү башёгийн эхний өдөр Бөхийн ордны бүх тасалбар зарагдсан байлаа. Бөхийн өргөө явахдаа хойрго Фүкүока хотынхон тэмцээний эхний өдрийн бүх тасалбарыг авсан нь 17 жилийн дараа тохиож байгаа явдал аж. Эхний өдөр манай гурван аварга өрсөлдөгчдөө бүгдийг нь ёрикири мэхээр ялж, эхний ялалтуудаа авлаа. Хакүхо шинэ комүсби Икиойг, Какүрю ү Такэказэг унагаасан бол Харүмафүжи Ичиножёог мөн өвд өг шороодуулсан. Ичиножёо тачиай дээр хоцрон боссон тул хашир ёкозүна ямар ч боломж өгс өнгүй хоёр удаа алгадан, харитэ хийж, самгардах хооронд нь урд мавашины барьц аван түрэн хөөж, аваргын хүчийг харууллаа. Кисэносато, Котошёогикү нар ялсан бол Гоэйдо эхний өдөр уналаа. Өнөөдөр Хакүхо Аминишикитэй, Какүрюү Точиоозантай, Харүмаф үжи Тоёохибикитэй барилдана. Харин Ичиножёог Такараф үжи хүлээж байна.

Макүүчи

Зүүн                                       Цол                     Баруун

Хакүхо 1-0                       Ёкозүна          Какүрюү 1-0

Харүмафүжи 1-0              Ёкозүна          

Котошёогикү 1-0              Озэки              Кисэносато 1-0

                                      Озэки             Гоэйдо 0-1

Аойяма 1-0                      Сэкивакэ        Ичиножёо 0-1

Такэказэ 0-1                    Комүсүби        Икиой 0-1

Точиоозан 0-1                  М-1               Аминишики 0-1

Такарафүжи 1-0               М-2              Тоёохибики 0-1

Такаясү 1-0                    М-3               Тэрүнофүжи 0-1

Кайсэй 1-0                      М-4               Ёшиказэ 0-1

Чиёоотори 1-0                 М-5               Оосүнаараши 0-1

Тоёоношима 1-0              М-6               Жёокорюү 0-1

Окиноүми 1-0                  М-7              Саданоүми 0-1

Точиношин 1-0                 М-8             Эндо 0-1

Чиёотайрюү 1-0               М-9              Токүшёорюү 0-1

Шёохозан 1-0                  М-10            Тамаваши 0-1

Миёогирюү 0-1                М-11             Кёкүтэнхо 1-0

Китатайки 0-1                 М-12            Хомарэфүжи 1-0

Таканоива 1-0                М-13            Араваши 0-1

Амүрү 0-1                      М-14            Соококүрай 1-0

Точиновака 1-0               М-15           Кёкүшюүхо 0-1

Котоюүки 0-1                  М-16           Чиёомарү 1-0

Монгол бөхчүүд

Жюүрёо

Зүүний 1 Токитэнкү А.Хүчитбаатар 1-0

Барууны 1 Кагамио Б.Нанжид 0-1

Б-3 Сэйро А.Өнөболд 1-0

З-4 Шёотэнро Д.Нямсүрэн 1-0

Б-7 Асасэкирюү Б.Дашням 0-1

З-10 Азүмарюү С.Тодбилэг 0-1

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 1-0

Макүшита

Б-11 Чиёошима Г.Мөнхсайхан

Б-14 Гочёозан Д.Ууганбаатар 1-0

З-18 Рюүонами Б.Буянжаргал

Б-23 Дайшёохо Р.Шижирбаяр

Б-25 Сэншёо Э.Баярбат

З-53 Аратоши В.Цэрэндорж 0-1

Б-60 Дайонами Б.Ууганбаатар

Санданмэ

З-24 Такакасүга Э.Энхманлай

Жонидан

З-9 Садахикари Д.Наранцогт

М.СУГАР-ЭРДЭНЭ