МАЛЫН АНХНЫ АРИЛЖААГ БАЯНХОНГОРТ ХИЙЛЭЭ

2014 оны 11 сарын 10

Уг нь өдийд хөдөөгүүр цастай, сэрүүхэн байдаг санагдана. Гэтэл хээрийн оготно хөеөгөө базаалгүй, өвөр, түрийнд орох шахам гүйлдэж, намрын шаргал наран халуун дулаанаар төөнөж байх чинь, Хонгор нутагт. Арваннэгдүгээр сард сургуулийн хүүхдүүд нь дүрэмт хувцастайгаа явдаг гэж үнэн бололтой. ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө аж ахуйн бирж (ХААБ)-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, биржийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва, мэргэжилтэн Н.Бямбасүрэн, ТУЗ-ийн гишүүн С.Оюунгэрэл зэрэг 13 хүний бүрэлдэх үнтэй баг Баянхонгор аймагт малын анхны арилжаа хийхээр ирсэн нь энэ. Тус аймгийн Бууцагаан суманд хамгийн анхны жишиг дундын хоршоо байгуулсан юм билээ. Үүнтэй холбоотойгоор аймгийн төвийг нь Улаанбаатар дахь ХААБ-ийн төв сервертэй холбожээ. Ингэснээр орон нутгаас анх удаа брокерийн пүүсээр дамжуулан онлайнаар малын арилжаа хийсэн юм.

Арилжааг өнгөрсөн пүрэв гаригт 11.00-12.00 цагт явууллаа. Таван минут тутамд үнэ тогтдог гэж үзвэл худалдагч, худалдан авагч нар нэг цагт 12 удаа захиалгаа өөрчлөх боломжтой юм байна. Тус аймгийн “Хонгорын таван эрдэнийн хишиг” брокерийн компани биржид мал арилжих, авах зорилготой хүмүүсийг бүртгэж, зуучилж байв. Малчид 1000 орчим малаа брокероор дамжуулан арилжихаар ирсэн гэнэ. Хамгийн эхний захиалга Баянхонгор аймгаас 11.05 цагт ирэв. Сувай эм хонь тав, амьдын жин буюу кг-ыг нь 1800 төгр өгөөр авах санал ирүүлжээ. Малчид худалдан авагчдын хувьд анх удаа арилжаанд оролцож байгаа тул туршлага дутаж, хэт өндөр, эсвэл бага үнэ хэлж, хоёр талд хэлцэл хийгдэхгүй байсаар арилжаа хаагдахын өмнөхөн буюу 11.59 цагт анхны үнэ тогтож, сувай 12 эм хонийг кгыг нь 1850 төгрөгөөр зарав. Авах нь зарахаасаа олон ч үнээ тохиролцож чадаагүй, бас арилжих хугацаа нь богино байсан тул малчид ерөнхийд өө төвийг баримталж, үнэ ханш судалж, арилжаа яаж явагддаг, хэт өндөр үнэ хэлбэл малаа зарж чадахг үй юм байна гэхчлэн туршлага судалж байв. Гэхдээ анхных гэхэд мууг үй шүү, цагийн дотор сая гаруй төгр өгийн арилжаа хийчихсэн. 60 минутад нийт зарах 15, авах 13 захиалга ирснээс Улаанбаатараас ес, тоо толгойгоор нь авч үзвэл худалдах 1333, авах 2355 малын санал ирсэн юм.

Хэлцэл хийгдэж, 12 мал арилжсан тул дараагийн маршрут нь хоёр тал малаа хүлээлцэх. Хамгийн хурдан нь гурван цаг, удаан нь хоёр өдрийн дотор мал хүлээлцэх процесс явагдана. Брокер дилерийн компани арилжаа явуулахаас өмнө малын хашаа, жин хэмж үүр зэрэг бүх асуудлыг нь цогц шийдсэн байх ёстой. Малчид пүүсийн хашаанд малаа хашиж, арилжих хүртлээ хариуцах үүрэгтэй. Мал хүлээлцэхэд хоёр тал байлцаж, брокерийн компанийнхан зарагдсан малыг жинлэж, аймгийн Мал эмнэлэг үржлийн тасгийн эмч нар эрүүл, эсэхийг нь үзэж, асуудалгүй бол эрүүл мэндийн гэрчилгээг газар дээр нь бичиж өгдөг юм билээ. Харин малчид сумаасаа малынхаа гарал үүслийн гэрчилгээг авчрахад л арилжаанд оролцох боломжтой. Үүнээс гадна биржээр дамжуулан хэчнээн тооны мал, төдөн төгрөгөөр арилжсан гэсэн тодорхойлолт давхар дагалдана. Тодруулбал, худалдан авагч биржээр дамжуулан мал авч байгаа бол гурван төрлийн акт үндэслэн бараагаа хүлээн авна. Энэ бүх ажлыг аймагтаа “Хонгорын таван эрдэнийн хишиг” брокерийн компани цаашид долоо хоногт 2-3 удаа тогтсон цагт арилжааг бие даан явуулах үүрэг хүлээж байгаа. Үүний хариуд зуучлалын хөлсөнд 1-3 хувийн шимт гэл авна. Өмнө нь малчид мах, түүхий эдээ хувь хүмүүс, ченжүүдийн гараар дамжуулж, зуучлагчид дундаас нь 8-16 хүртэл хувийн ашиг олдог байсныг биржээр дамжуулан худалдсанаар зуучлалын шимтгэлийг нэгээс гурван хувь болгож бууруулжээ.

ХААБ-ийн гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат “Хувь хүн ченжтэй тохиролцоод арилжаа хийсэн тохиолдолд аль нэг нь гэрээгээ цуцлах эрхтэй ч нэг тал нь заавал хохирдог. Үүнийг зохион байгуулалтад оруулахаар энэ асуудал байхгүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, биржээр дамжуулан арилжаа хийсэн тохиолдолд гэрээгээ зөрчсөн тал нь нөгөө талаа заавал хохиролгүй болгож өгнө. Жишээ нь, Баянхонгороос мал авчихаад Улаанбаатарт ачаад очихоор нь авахгүй гэдэг асуудал элбэг. Тэгвэл худалдагч талаас гаргасан бүх зардал, томилолтыг нь худалдагч гаргаж өгөх ёстойг Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулиар зохицуулсан. Үүнийг л зохион байгуулалттай зах зээл гэж нэрлээд байгаа хэрэг” гэж ярив.

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын IV багийн малчин Р.Сангидорж “Малын арилжаа болно гэж дуулаад 80 хоньтой ирлээ. Бүгдийг нь зарна шимтгэж 200 гаруй км-ээс ачиж авчирсан юм. Гэтэл өнөөдөр 12-ыг нь л зарлаа. Ханш тогтож чадахгүй байна. Алсдаа сумдад ийм арилжаа явдаг болчихвол бидэнд дөхөм болно. Учир нь долоо хоногийн дараа арилжаа явуулна гэж байна. Тэр болтол хүлээх боломжгүй. Цагийн хувьд ч богинохон байна. Холоос ирчихээд нэг цагт бүх малаа зарна гэдэг бүтэшгүй. Доод тал нь хоёр цаг болгож сунгамаар байна. Манай суманд л гэхэд 3000 орчим мал зарагдахаар хүлээлттэй байна. Тиймээс ХААБ-тэй холбогдож, мал арилжих үнийн санал, тоог тодорхой болгож, хэлцэл хийсний дараа малаа авчрах хэрэгтэй гэх зэрэг зохицуулалт хэрэгтэй байна. Уг нь Улаанбаатар болон Баянхонгор аймгийн ханш харж байгаад арилжаа хийсэн болохоор амар л байна” гэж хэлэв.

Баянхонгор аймагт жилдээ 50 мянган малыг зах зээлийн эргэлтэд оруулах боломжтой гэсэн судалгааг ХААБ гаргажээ. “Тус аймаг 20 сумтай. Нэг суманд 500-600 малчин өрх амьдардаг. Хамгийн багаар бодоход хонгорчууд биржээр дамжуулан 365 хоногт 50 тэрбум төгрөгийн малын арилжаа хийнэ. Малын гаралтай ноос, ноолуур, түүхий эд, арьс шир гээд жилд 120-140 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр байна. Брокерийн компани л гэхэд жилд зөвхөн малын арилжаанаас нэг тэрбум төгрөгийн ашиг олох боломжтой. Энд маш том зах зээл байна” гэж Ж.Эрдэнэбат ярьсан юм. Биржийн давуу тал, хамгийн гол амин сүнс нь стандарт байдаг аж. Тухайлбал, бүдүүн эр хонь 50, эм хонь 40 кг-аас бага жинтэй байж болохгүй. Түүнээс бага бол туранхай, стандарт хангахгүй гэж үздэг. Дээр зарагдсан 12 эм хонины нэг нь 37.8 кг татаж, сольж авчирсан байх жишээтэй. Энэ мэтчилэн биржээр дамжуулан арилжаа хийх нь ченж нарын гараар дамжсан үнэтэй, чанарын шаардлага хангасан, эсэх нь тодорхойгүй мах хүнсэндээ хэрэглэхгүй, хүнсний аюулг үй байдал баталгаажиж, үнэ тогтворжин, цаашлаад малын хулгай буурах боломжтой гэнэ. Гарал үүслийн бичигг үй малыг биржээр дамжуулан зарах боломжг үй, хэн ч авахгүй болчихвол малын хулгай аяндаа буурах нь цаг хугацааны асуудал ажээ.

ХААБ-ийн Зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямдагва “Арилжаанд брокерийн компаниуд нэлээд үүрэг хариуцлага хүлээнэ. Биржийн зах зээлд зохицуулах үүрэг хүлээнэ гээд СЗХ-ноос тусгай зөвш өөр өл авсан, Хөрөнгийн биржийн гишүүн. Тухайн брокерийн компани үйл ажиллагаа явуулж буй нутагт малчид, хоршоод, мал бүхий иргэд биржээр дамжуулан малаа зарах учраас брокерууд арилжаа явах цагт байрандаа бэлэн байх ёстой. Малчид хоршоодод хүрч ажиллах хэрэгтэй. Одоо бол тогтворгүй, хангалтгүй байна. Биржээр хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эд арилжиж байгаа боловч цаашдаа Монголд Таваарын бирж болон өргөжих юм. Уул уурхайн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл ч арилжих боломжтой гэсэн үг. Ингэхийн тулд арилжааны цогц систем суулгах шаардлагатай байгаа. Уг нь тендер зарлаад, олон улсын таваарын биржүүдэд өргөн хэрэглэдэг NASDAQ OMX систем сонгосон. Үүнд 3.7 тэрбум төгрөг шаардлагатай. Гэтэл төрөөс төсөв мөнгө нь саатаад байгаа учир авч чадахгүй байна. Тиймээс бирж нэмж хувьцаа гаргах замаар түүнийгээ худалдаж чадвал энэ системийг суулгана. Ингэснээр системд нэвтэрч болох сүлжээтэй газар хаана байна, орон зай, цаг хугацаа үл хамааран арилжаа хийх боломж бүрдэнэ гэсэн үг. Үүсмэл санхүүгийн нэг төрөл буюу фьючерсийн арилжаа хийх юм. Өөрөөр хэлбэл, ирээдүйд худалдаж авах бараа бүтээгдэхүүнээ одоо цаг дээр тохиролцож авч болно. Энэ нь 3-6 сарын хугацаатай явагддаг. Жишээлбэл, Цагаан сараар 200 хонь авах шаардлагатай болбол арваннэгдүгээр сард худалдаж авч болно. Харин арилжаа хаагдах өдөр худалдан авах эрх эзэмшиж байгаа хүн таваарыг биетээр нь хүлээж авах үүрэг хүлээнэ” гэсэн юм.

Биржийн гол үүрэг нь бараа бүтээгдэхүүний үнийг барих, эсвэл, хөөрөгдөх үүрэггүй ч хүссэн хүсээгүй бодит үнэ тогтдог аж. ХААБ ноос, ноолуур түүхий эд арилжаад хоёр жил болж буй. 2013 онд л гэхэл 403.6 тэрбум төгрөгийн арилжаа хийсний ихэнх нь ноолуур. Тэгвэл энэ онд 530-аад тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Багахан хувийг нь тэмээ, хонины ноос, тосны ургамлаас бүрдүүлжээ. Биржээр дамжуулж ноолуур арилжсанаар Монгол Улс жилдээ хэчнээн тонн ноолуур бэлтгэдэг, түүний хэчнээн хувийг дотооддоо, хэчнээнийг нь гадаадад экспортолж байгаа нь нээлттэй, ил тод болсон гэж салбарын мэргэжилтн үүд онцоллоо. “Өмнө нь 403 тэрбум төгрөг зүгээр л ченжүүдийн халаасанд, банк, санхүүгийн системд бүртгэлгүй байсан. Гэтэл биржээр дамжуулан арилжсанаар улсад 90 орчим сая төгрөгийн татвар төлөөд байна. Энэ мэтчилэн ХААБ нь макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Ноолуурын үнэ ч тогтворжсон 2013 онд биржээр арилжсан үнийн савлагааг 2012 оныхтой харьцуулахад 33 мянга болж хямдарсан байсан. Энэ онд кг ноолуур доод тал нь 51, дээд тал нь 71 мянган төгрөгт хүрсэн” гэж ярив. Цаашлаад ХААБ-ийг Таваарын бирж болгоход хуулийн зохицуулалт ч хийж байгаа аж. Тухайлбал, Биржээр арилжсан бараа бүтээгдэхүүнийг экспортлохоор болбол гааль дээр биржийн тодорхойлолтыг үндэслэх аж. Энэ нь эдийн засгийн чухал хөшүүрэг болж буй. “Зохицуулалттай, зохицуулалтгүй биржээр аандаа дамждаг болно. Түүний гол суурь нь стандарт. Тээвэр ложистик, хадгалалт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг иж бүрнээр нь шийдэх нь л чухал. Тэгвэл аливаа бараа бүтээгдэх үүнийг биржээр дамжуулан худалдаж авсан нь амар юм байна, тэр нь илүү найдвартай гэдгийг хүмүүс ойлгоно. Айл айлын хот хэсэж, ноолуур цуглуулж явснаас нэг брокерийн компанид захиалга өгчихс өн нь амар шүү дээ” гэж ҮХААЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа ярив.

Улсын хэмжээнд хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг брокерийн 32 компани байдгийн 16 нь орон нутагт байдаг аж. Өөрөөр хэлбэл, 16 аймаг брокерийн пүүстэй. Түүгээр дамжуулан энэ онд 21 аймгийг ХААБ-ийн төв сүлжээтэй холбож, мал арилжихаар төлөвлөжээ. Дараа жилээс 330 сумыг холбох гэнэ. Сумдыг заавал брокерийн компанитай байна гэсэн шаардлага тавихгүй. Хоршоотой, интернэттэй, малын хашаа, жинтэй байхад л ХААБийн нэгдсэн системд холбуулах боломжтой аж. Дараа долоо хоногт Завхан, Хөвсгөл аймгийг ХААБ-ийн төв сүлжээнд холбох бол Хэнтий, дорнодчууд ч гэсэн захиалгаа өгчихсөн байгаа гэнэ.

О.БАТ-УНДРАХ