“Мандал женерал даатгал”-ын хувь нийлүүлэгч нэмэгдэв

2014 оны 11 сарын 10

“Мандал женерал даатгал” компанийн хувь нийлүүлэгч “UMC Capital” ХХК-ийн эзэмшлийн нэг ширхэг нь 1000 төгрөгийн үнэтэй таван сая ширхэг (таван тэрбум төгрөгийн) хувьцаанаас 2.55 тэрбум төгрөгийн үнэт цаасыг “Голомт файнэншил групп” худалдан авчээ. Хувьцаагаа худалдсанаар “UMC Capital” нь “Мандал женерал даатгал”-ын 39.24 хувийг эзэмших болж буй юм байна. Харин “Голомт файнэншил групп” ХХК-д 40.85 хувь нь ногдох болсныг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэв. Үлдэх 19.91 хувь нь “Мандал женерал даатгал”-ын эзэмшилд байгаа аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД