ДОЛЛАРЫН ХАНШ ДООШИЛНО

2014 оны 11 сарын 10

Ам.долларын ханш арваннэгд үгээр сар гарснаас хойш өссөөр байна. Монголбанкныхан уг валютын зах зээлийн дундаж ханшийг өдөр бүр тооцон гаргадаг. Төвбанкнаас зарласнаар энэ сарын 1-нд ам.долларын дундаж ханш 1862.36 төгрөгтэй тэнцэж байсан бол өнгөрсөн баасан гаригт 1873.4 төгрөгт хүрчээ. Харин “Найман шарга” арилжааны төвийн ченжүүд өчигдөр ам.долларыг 1876 төгрөгөөр худалдан авч, 1879-өөр зарж байв. Ийнхүү энэ сарын эхний долоо хоногт “ногоон”-ы ханш 10 гаруй төгрөгөөр чангарлаа. Иргэдийн дунд ам.долларын ханш цаашид өснө гэсэн хүлээлт давамгайлсаар бай гаа. “Ногоон”-ы ханш хэрхэхийг судалгаа, шинжилгээний мэргэжлийн байгууллагаас лавлав.

Монголын санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч Ө.Ганзориг “Гадаад худалдааны алдагдал аажмаар арилж, ашигтай гарах төлөвтэй байгаа тул валютын ханш тогтворжин, эргээд буурч магадгүй. Түүнээс гадна гадаад валютын албан нөөц нэмэгдсэн, Төвбанк төгрөгөөр юань солих своп хэлцлийн хэмжээгээ нэмэгдүүлсэн зэрэг нь ханш цаашид өсөхгүй гэсэн бидний таамаглалыг бататгаж байгаа. Энэ оны эцэст ам.долларын ханш бага зэрэг буурч, 1820 төгрөг болох байх. Харин ирэх оны дунд үеэс бага зэрэг өсөх таамаг бий” гэв. Мөн тэрбээр “Ханшийн зөрүүнээс ашиг олох зорилгоор ам.доллар худалдан авч байгаа хүмүүс л эрэлт үүсгээд байна. Түүнээс биш ам.доллар худалдаж авъя гэсэн бодит эрэлт тун бага байгаа. Ханш унахад ийм эрэлт үүсдэггүй. Тэгэхээр санаа зовох зүйлгүй” гэж ярилаа.

Гадаад худалдааны алдагдал буурсан, алтны хэмжээ өмнөх оноос хоёр дахин нэмэгдсэн, төгрөгийн нийлүүлэлт хумигдсан зэрэг нь валютын ханшийг сулруулах хүчин зүйл юм. Түүнчлэн Монголбанкны валютын нөөц 1.5 тэрбум ам.доллар болж, наймдугаар сарынхаас 200 сая ам.доллараар нэмэгдээд байна. Энэ нь шаардлагатай тохиолдолд зах зээлд валют нийлүүлэх нөхц өл бүрдүүлж байгаа юм.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД