ЭР ҮҮЛ МАЛ буюу УНДРАХ БАЯЛАГ

2014 оны 11 сарын 10

Монголын мал эрүүл үү, эсвэл элдэв нян, урхаг өвчтэй юү. Одоо монголчуудын өвлийн идшээ бэлтгэх цаг эхэллээ. Бид жилд 10 сая толгой мал хүнсэндээ хэрэглэдэг гэсэн тооцоог Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас танилцуулсан. Үүнийхээ 90 хувийг гар аргаар нядалдаг гэсэн судалгаа бий. Ямар ч эрүүл ахуйн хяналт, техник, технологиг үйгээр махаа бэлтгэдэг гэсэн үг. Монголчууд эдүгээ ч гараар бэлтгэсэн мах идсээр байгаа ч хордсонгүй, хохирсонгүй. Монголын мал эрүүл, элдэв өвчингүйн нотолгоо энэ юм. Гэвч Монголын газар нутаг олон улсад малын халдварт өвчин гарсан, гарах магадлалтай гэсэн “хар тамгатай”. Нутгийн зүүн бүсэд үе үе шүлхий өвчин дэгддэг учраас ийм тамга дарсан. Ер нь дэлхий нийт манай малын махыг найдвартай гэж үздэггүй. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) шүлхий, үхрийн цээж, үхрийн мялзан, үхрийн тархины эд сархиатах, гахайн сонгомол мялзан өвчин гарсан эсэхийг тодорхойлж, тухайн бүс нутгийн ийм өвчингүй бүсээр зарладаг байна. Тус байгууллага дээрх таван өвчнөөс Монгол Улсыг үхрийн мялзангүй бүсээр зарласан аж.

Мал эмнэлэг, үржлийн газраас ДМАЭМБ-д баруун болон төвийн нутгийг шүлхий өвчингүй бүсээр зарлуулахаар гурван удаа ханджээ. Мөн үхрийн цээж өвчингүй бүсээр зарлуулахаар дөрвөн удаа хүсэлт гаргасан байна. Тус газраас үхрийн тархины эд сархиатах, гахайн сонгомол мялзангүй бүс гэдгээ нотлуулахаар судалгаа хийж байгаа гэнэ. Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүү “Манай оронд үхрийн тархины эд сархиатах өвчин гарах үндэсгүй” гэв. Харин гахайн сонгомол мялзан өвчин үе үе гардаг ажээ. ДМАЭМБ-д олон удаа хандаад тусыг олдоггүй нь өвчнөөс биш өөр шалтгаантай санж. Тус байгуулла гаас Монгол Улсын мал эмнэлгийн бүтэц тогтолцоо, хууль эрх зүйн орчин, дүрэм журам нь олон улсын шаардлага хангадаггүй, мал, амьтны гаралтай түүхий эдийн шилжилт хөдөлгөөнийг бүрэн хянаж чаддагг үй, хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг нотолдоггүй гэсэн шалтгаанаар өвчингүй бүсээр зарлахаас татгалздаг байна. Үхрийн цээж өвчин 1973 оноос хойш дахин гараагүй гэнэ. Гэтэл Монгол Улс малын ийм төрлийн өвчингүй бүс нутаг гэж зарлуулж чадалгүй өдий хүрчээ. Олон улсын хяналт шинжилгээний байгууллагаар хүлээн зөвшөөрүүлээгүй учраас Монголын мал дэлхийд өвчтэйд тооцогдох нь мэдээж.

Олон улсын жишгээр бол мал эмнэлэг, үржлийн газар нь мэргэжлийн хяналтын газартайгаа нэгдсэн зохион байгуулалттай ажилладаг юм байна. Тэгвэл манай Мал эмнэлэг, үржлийн газар урьдчилсан сэргийлэх тарилга хийж, малыг эмчлэх үйл ажиллагаа явуулдаг бол эрүүл ахуйн шаардлагыг нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хангуулж ажилладаг. Өндөр хөгжилтэй орнууд малд кодолсон, дугаарласан ”ээмэг” зүүж шилжилт хөдөлгөөнийг хянадаг. Монголд ийм дэвшил нэвтрээг үй. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг хянахад бэрх. Мөн хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг нотолж чаддаггүй нь гарцаагүй үнэн. Хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийг нотлох эрх үүргийг орон нутгийн төр захиргааны байгууллага хэрэгж үүлэх хууль журамтай. Томоохон суурин газруудад мах нийл үүлдэг худалдаачид хүсвэл гарал үүслийг нь нотолсон бичгийг төрийн захиргааны байгууллагад хандаж авах төдийхнөөр энэ хууль журам хэрэгждэг. Монголчууд малыг эмчлэх, үржүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангуулах, шилжилт хөдөлг өөн, түүхий эдийн гарал үүслийг нотолдог нэгдсэн тогтолцоог бүрдүүлсний дараа л эрүүл бүсээр зарлуулах бололтой.

Малын 140-150 төрлийн өвчнийг хянаж, гарсан тохиолдолд мэдэгдэж байх үүрэгтэй аж. Үүнээс дээрх таван өвчингүй гэдгээ зарлуулах нь маш чухал юм байна. Малын халдварт өвчнөөс сэргийлэх тарилгын зардлыг улс хариуцдаг аж. Гэхдээ бүх малын 15-30 хувийг л вакцинжуулах хөр өнгийг төрөөс гаргадаг байна. Өнг өрс өн онд гэхэд малын халдварт шүлхий, бруцеллёз зэрэг 20 төрлийн өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд 14 тэрбум төгрөг зарцуулжээ. Мал эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемиологич Ц.Пүрэвхүү “Бүх малыг урьдчилсан сэргийлэх тарилгад хамруулъя гэвэл улсын төсөв даахгүй. Тиймээс малчдыг малаа урьдчилсан сэргийлэх тарилга хийдэг болгох хөшүүрэг хэрэгтэй” гэв. Харин нян устгах тарилгыг нь малчид сайн дурын үндсэн дээр өөрсд өөсөө хөрөнгө гаргаж хийх үүрэгтэй гэнэ. Гэвч малчид тарилга худалдаж авах болон үйлчилгээний хөлсийг төлөх учраас хойрго ханддаг байна. Арьс шир боловсруулах үйлдвэрийнхэн малын арьс шаардлага хангахгүй, гууртай байх тохиолдол элбэгшсэнийг ярих болсон. Энэ нь малдаа нян устгах тарилга хийхгүй байгаатай холбоотой. Салбарын яамнаас Малын удмын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Үүнийгээ Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль хэмээн хуваан боловсруулжээ. Эдгээр хуульд малыг эрүүлжүүлэх, удмын санг хадгалахад төр хэрхэн ажиллах, ямар эрх, үүрэг хүлээх, малчин хариуцлага үүрэх талаар зохицуулж өгсөн гэж салбарын яамныхан ярьж байна.

Мөн энэ хуульд малчдыг малаа эрүүлжүүлэхэд хөрөнгө мөнгө зарах, хүчин чармайлт гаргах хөш үүргийг тусгаж өгчээ. Шүлхий өвчин туссан малдаа урьдчилсан тарилга хийлгээг үйнх нь төлөө малчныг 25 мянган төгрөг өөр торгодог, малыг устгалд оруулаад үнийнх нь 90 хувийг Засгийн газар нөхөж олгодог хууль одоо үйлчилж байгаа. Салбарын яамныхан мал нь өвчин тусахад малчин хариуцлага хүлээдэг эрх зүйн орчин бүрдүүлэхээр дээрх хуулийн төслүүдэд тусгажээ. Тухайлбал, урьдчилан сэргийлэх тарилга хийгээгүй мал нь шүлхий тусахад устгалд оруулаад малчид нөхөн олговор олгохгүй байх, нян эсрэг тарилга хийлгээгүй малчны арьс ширэнд урамшуулал олгохгүй байх хариуцлага үүрүүлэх нь. Монголын мал эрүүл хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийн тулд малчин ч, Засгийн газар ч хичээж ажиллах хэрэгтэй нь одоогийн нөхцөл байдлаас ойлгогдож байна. Уул уурхайн нөөц шавхагдаад дуусах бол эрүүл малын түүхий эд бол бидний дэлхийн зах зээлд борлуулж, ашиг олох ундрах баялаг юм. Зүүн бүсэд шүлхий гарсны улмаас сүүлийн хоёр жилд манай улс мах экспортлоогүй. Тэгвэл энэ жил ОХУ-ын Төрийн тэргүүн манай улсаас мах худалдаж авахыг дэмжсэнээр экспорт эргэн сэргэж байна.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас 2.6 тонн мах эхний ээлжинд экспортлохоор болсныг дуулгалаа. ОХУ-ын талаас “Энэ сарын 7-ноос өмнө бэлтгэж, манай хяналтын байгууллагаар шалгуулсан махаа экспортолж болно. Мал нядлах найман үйлдвэрээ мах ангилах, савлах технологитой болго” гэсэн утгатай албан бичиг ирүүлжээ. ОХУ-ын мэргэжилтнүүд манай мах бэлтгэх 12 үйлдвэрт есдүгээр сард шалгалт хийгээд буцсан. Найман үйлдвэр шаардлагыг биелүүлбэл хойд хөршид мах экспортлох эрхээ авах аж. Манайхаас кувейтч үүд хонины мах онгоцоор тээвэрлэн авдаг байсан. Шүлхий гарснаар тэд ч нүүрээ буруулсан. Малаа бүрэн вакцинжуулж, түүнийгээ дэлхийд хүлээн зөвшөөрүүлж чадвал олон зах зээл үүдээ нээх нь дамжиггүй. Саяхан УИХ-ын дарга З.Энхболд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэр тэднийх хонь, үхрийн мах авах хүсэлтээ илэрхийлсэн. Том зах зээлийн хаалга онгойж буй нь тэр.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД