Дулааны шугам дээр байрласан 50 орчим барилгыг буулгах санал гаргажээ

2014 оны 11 сарын 10

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний аюулгүй байдлын талаар МХЕГ, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”, “Улаанбаатар дулааны сүлжээ” компани хамтран анх удаа томоохон шалгалт хийснээ өнгөрсөн баасан гаригт мэдээлэв. Тэд хотын инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст нийт 5588 иргэн, аж ахуйн нэгжийн барилга байгааг тогтоожээ.

Эдгээрээс “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн харьяа өндөр хүчдэлийн шугам, дэд станцуудын хамгаалалтын бүсэд хамгийн олон буюу 3880 айл өрх, албан байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Тиймээс эхний ээлжинд дулааны төв шугамууд дээр байрласан айл өрх, аж ахуйн нэгжийн 50 орчим барилга байгууламжийг буулгах, нүүлгэн шилжүүлэх санал гаргажээ. Уг асуудлыг Эрчим хүчний яам болон нийслэлийн ЗДТГ-ынхантай хамтран шийдвэрлэх гэж буйгаа ярилаа.

Б.СҮРЭН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД