Ц.ЦОЛМОН: Сонгууль ойртохоор гэрээний асуудал хөндөгдөнө

2014 оны 11 сарын 10

  АН, МАХН-ын дарга нарын хамтран байгуулсан гэрээ сүүлийн нэг сарын турш олны анхаарлыг татсан. Гэвч энэхүү гэрээг өнгөрсөн амралтын өдрүүдэд хуралдсан АН-ын ҮЗХ хүчингүй болгожээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цолмон байр сууриа илэрхийлж байна.

-Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан гэрээг АН-ын ҮЗХ хүчингүй болгосон. Та энэ мэдээг авсан уу?

-Мэдээ авсан. Нэг нам дангаараа Парламентад 60-70 хувийн санал авдаг үе өнгөрсөн. Ер нь бол өнөөдрийн улс төрийн тогтолцоо намуудыг сонгуулийн өмнө буюу хойно хамтран ажиллах, эвсэхээс өөр сонголтгүй болгож байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн хоёр нам ээлжлэн засгийн эрх барьдаг АНУ маягийн хэвшил өөрчлөгдөөд, Герман шиг гурав, дөрвөн улс төрийн нам нэгдэж, засгийн эрх барих загвар манайд орж ирсэн. Ийм цаг үед энэ гэрээ байж болох хувилбар. АН-ын удирдах дээд байгууллага энэ нөхцлийг харгалзан үзэх ёстой байсан.

-Энэ гэрээ дахин “амилахыг” үгүйсгэх аргагүй гэсэн үг үү?

-АН УИХ-д хамгийн олон суудал авсан болохоос олонх болоогүй. АН Парламентад 51 хувийн санал авсан байсан ч засгийн эрхийг удаан, тогтвортой барих боломж хязгаарлагдмал. Улс төрийн нөхцөл байдал ийм хэмжээнд явж буй учраас манай намын дарга Н.Энхбаяр гэрээ байгуулсан. Яахав, өнөөдөр гэрээ хүчингүй болж байгаа ч сонгууль дөхөхөөр дахиад гэрээ байгуулах асуудал хөндөгдөх байх.

-Өрсөлдөгч улс төрийн намуудаа буланд шахсан шинжтэй гэрээ байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн, эрүүл бус улс төр өрнөж байгаа явдал гэж зарим хүн үзэж байгаа байх аа?

-Би энэ гэрээг өрсөлдөгчд өө буланд шахсан гэрээ гэж үзэхгүй. Улс төрийн намууд Парламентад олонх болох хэмжээний суудал авч чадахг үй болсон ийм цаг үед аль ч улс төрийн намууд тодорхой гэрээтэй ажиллах ёстой. Жишээ нь, МАН, МАХН хо ёр хоёулаа социал демократ үзэлтэй. Тэд энэ үзэлдээ нэгдэж гэрээ байгуулахыг хэн ч үгүйсгэхгүй. Одоо бид асуудлыг жаахан эрүүлээр харах цаг болсон байх. Энэ улс төрийн намууд нэг нэгнээ нүхэнд унагах биш эсрэгээр нэгдэж, хамтраад улс орноо хөгжүүлэх, хоёр хөрш болон бусад улс оронтой хамтран ажиллаж, нөг өө талаар өрсөлдөх бодлогоо тодорхойлж баймаар юм. Хамтын ажиллагааны гэрээний үр дүнд ийм чадварлаг улс төрийн баг бүрдэх ёстой.

Д.ОТГОО