Өнөөдөр 2014,11,10 хөхөгчин тахиа өдөр

2014 оны 11 сарын 10

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 10, Сумъяа гариг. Билгийн тооллын 19, Гөрөөсөн толгой одтой, хөхөгчин тахиа өдөр.

Өдрийн наран 8.12 цагт мандан, 17.40 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.