Ховд аймагт хоёр жилийн хугацаанд 900 км зам тавьжээ

2014 оны 11 сарын 10

  Ховд аймгийн Алтай сумын нутаг Боомын аманд Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын төслийн нээлт боллоо. Үенч сумын Тэмээнх үзүү хэмээх газраас Улаандаваа хүртэлх 110 км, Улаандаваанаас Манхан сум хүртэлх 113.5 км, Манханаас Ховд аймгийн төв хүртэлх 85.3 км хатуу хучилттай замыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хөнг өлөлттэй зээлээр Хятадын төрийн өмчит хоёр компани гурван жилийн хугацаанд тавьжээ. Ингэхдээ бартаа саад ихтэй хадан хавцал, шир үүн урсгалт голууд, мөн байгалийн болон түүхийн дурсгалт биет өвүүд зэрэг бүс нутгийн онцлогийг харгалзсан байна. Ховд аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа “УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл зам тавих ажлыг анх санаачилсан. Зам ашиглалтад орсноор 40 кмийг эс тооцвол Ховд аймгийн төвөөс Булган сумын Ярант боомтын хил хүртэл хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдож байгаа. Тэмээнх үз үүнээс Үенч сум хүртэлх 40 км замыг тавьж байсан компани дуусгалгүй орхисон. Тендер дахин зарласан ч орох хүсэлтэй компани цөөн байна. Бид хоёр жилийн хугацаанд Ховдоос Баян-Өлгий аймаг руу хатуу хучилттай зам тавихаар төлөвлөсөн. Ингэснээр Орос, Хятадыг холбосон босоо тэнхлэгийн зам ашиглалтад орно” гэв. Ховд аймагт 2012- 2016 онд нийтдээ 1200 км зам тавихаар төлөвлөснөөс энэ оны байдлаар 900 км-ийг тавиад байгаа аж.

Э.ЭРДЭНЭ