Жүдогийнхон цуврал тэмцээнүүдэд оролцоно

2014 оны 11 сарын 07

Жүдо бөхийн шигшээ багийн тамирчид энэ сард олон улсын жүдо бөхийн холбооны хоёр ч цуврал тэмцээнд оролцох юм. Энэ сарын 19-21-нд манай урд хөрш БНХАУ-ын Чиндао хотноо болох Гран При, 11-р сарын 27-нд эхлэх БНСУ-ын Чежүгийн Гран При тэмцээнд оролцсныхоо дараагаар Япон улсад зургаа дах жилдээ зохион байгуулагдах Гранд Слам буюу их дуулгын тэмцээнд оролцох юм байна. Хятадын Чиндаогийн Гранд Реженси зочид буудалд энэ сарын 18-ны өдөр орон нутгийн цагаар 14 цагт сугалааг тохируулах үйл ажиллагаа болох бол 19-нд эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ийн жингийн, эрэгтэйчүүдийн 60, 66 кг-ийн жингийн аваргууд тодрох юм байна. 20-нд эмэгтэйчүүдийн 63, 70, эрэгтэйчүүдийн 73, 81, 21-нд эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ийн, эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг-ийн жингийн аваргууд тодрох юм байна. 

“Diamond Hill” буюу Очир эрдэнэ толгой цэнгэлдэх хүрээлэнд болох Гран При тэмцээний нийт шагналын сан нь 100,000 ам доллар. Зохион байгуулагч улсаас жин тус бүрт дөрөв, оролцогч улсаас жин тус бүрт хоёр  жүдоч оролцох эрхтэй энэ удаагийн тэмцээний аварга нь алтан медаль, 3000 ам долларын шагнал хүлээн авах бол мөнгөн медаль хүртсэн тамирчин нь 2000, хүрэл медальтнууд тус бүр 1000 ам долларын шагналтай юм байна. Тэгвэл энэ сарын 27-29-ний хооронд БНСУ-ын Чежүд эхлэх 16 дах удаагийн Гран При тэмцээний сугалааг 26-ны өдрийн 14 цагаас эхлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Шагналын сангийн хэмжээ адил эдгээр цуврал тэмцээнүүдэд оролцогчид 2016 онд Бразилийн Рио де Жанейро хотноо болох Олимпийн наадамд оролцох эрхийн оноогоо цуглуулах юм

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД