Анхны ГАЛТ ТЭРЭГ ирснээс хойш 65 жилийн дараа

2014 оны 11 сарын 07

  Өнөөдөр монголчууд анхны галт тэргээ хүлээн авсан өдөр. 1949 оны энэ өдөр, хуучнаар Октябрын баяраар анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотод ирснээс хойш 65 жил өнг өрчээ. 1949 оны зургадугаар сарын 6-нд Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монголын талыг Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талыг Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов төлөөлж, гарын үсэг зурсан байна. Ингэхдээ Наушка, Улаанбаатарын хооронд төмөр зам тавьж, 1949 оны арванхоёрдугаар сард дуусгахаар шийдвэрлэжээ. Уг замыг 1947 оны есдүгээр сараас тавьж эхлээд хоёр жилийн дотор 400 км болгосон байна. Цаг уурын эрс ширүүн нөхц өл, дайны дараах хэцүү, тарчиг үед Зөвл өлтийн мэргэжилтэн, ажилчид хайгуул хийж, зураг төслийг нь гаргаад барилгын ажилдаа орсноор богино хугацаанд багаг үй ажил амжуулжээ. ЗХУ-ын инженер Ф.А.Потемкин, Н.А.Жамойда нарын удирдлагаар тавьсан энэ замаар 1949 оны арваннэгдүгээр сарын 7-ны 08.30 цагт галт тэрэгний анхны цуваа Улаанбаатарт ирсэн байна. Энэ цагаас хойш 1958 онд Хонхор, Налайхын 13.5 км, Төв цахилгаан комбинат, Мах комбинатын 5.9 км салаа замыг ашиглалтад оруулжээ. 1963 онд Дархан, Шарын голын хооронд 63 км төмөр зам тавьсан. 1953 оны хоёрдугаар сарын 8-нд Зөвлөлт, Монголын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх төмөр замыг ЗХУ өөрийн хүч, хөр өнгөөр барихаар болж, 1955 оны эцсээр дуусган, 700 гаруй км урт төмөр зам хүлээлгэн өгсөн байна. Ийнх үү манай улс умард, өмнөд хилээ 1115 км төм өр замаар холбосноос хойш монгол инженер үүд ур ухаанаа зарж, өөрсд өө илчит тэрэг бүтээдэг болсон зэргээр төмөр замын түүх зузаарсаар буй. Монгол Улс анхны галт тэргээ хүлээн авсны 65 жилийн ойд зориулан “Улаанбаатар төмөр зам”-ын түүхийн музейн түүхэн гэрэл зургуудаас хүргэж байна.

Ч.МӨНХ

1949 оны зургадугаар сарын 6-нд БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хооронд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурав

Монголд орж ирсэн анхны галт тэрэг

Улаанбаатар, Замын-Үүдийн төмөр замыг хүлээн авах комисс замтай танилцаж байгаа нь

Замын-Үүд, Эрээний төмөр замыг холбосны дараа БНХАУ-ын талаас Монгол Улсын хилээр анхны илчит тэрэг орж ирлээ. 1956.01.03

1976 онд Улаанбаатар, Москвагийн хооронд анхны суудлын галт тэрэг аялж эхлэв

1997 онд АНУ-аас анх удаа DASH 7 зүтгүүр авчээ

2005 оны тавдугаар сарын 8-нд монгол инженерүүдийн оюун ухаан, ур чадвараар бүтээсэн “Хоёр загал” 01, 02 илчит тэргүүдийг ачаа тээвэрт явуулж эхлэв

Нийтийн тээвэрт ашиглах зориулалттай RA-2 рэйлбус энэ оны тавдугаар сарын 19-нд Улаанбаатарт ирлээ. Рэйлбусыг Амгалан, Толгойтын хооронд явуулж эхэлсэн ч өдгөө Улаанбаатар, ДарханУул чиглэлд аялж байна

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
220.191.168.13 Tumur Zam buynatai gazar daa. manai aav eej hoer houelaa ahmad tumur zamchid bainaa daa.