АРВАН ЗУРГААТНУУДАД АНХААРНА

2014 оны 11 сарын 07

Амьдралын минь алтан босго

Арван зургаан нас минь

Азтайхан баяртайхан

Арван зургаан хавар минь

хэмээн дуунд мөнхөрсөн энэ нас хүний амьдралын чухал үе гэхэд маргах хүн цөөн биз. Монголын залуучуудын холбооны (МЗХ) гишүүнчлэл 16- 39 насныханд нээлттэй байдаг. Мөн 16 нас хүрээд иргэний үүргээ ухамсарлах нас биед хүрлээ хэмээн Монгол Улсын иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ авдаг. Энэ онд 16 нас хүрч буй 32897 залууд Монгол Улс иргэний үнэмлэх олгож байгаа. Үүнээс 12722 нь нийслэлд амьдарч буй аж.

Аав, ээжийн эрх охид, хөвгүүд иргэний тангараг өрг өж, эх орны залуу үе болон төлөвшиж, ирээдүйн мэргэжлээ сонгон суралцаж байна. Тухайн хүн ирээдүйд ямар зан ааш, боловсрол, мэргэжил, найз нөхөдтэй болох нь амьдралд хөл тавьж буй энэ насанд нь тойрон хүрээлж буй хүмүүсийн анхаарал халамж, зааж сургасан мэдлэг, зөвл өг өөнөөс хамаардаг гэдэг. Ар гэр, багшийн анхаарал халамжг үйгээс болж, хүнд итгэмтгий, гэнэн томоогүй насандаа бусдад хууртан, уруу татагдаж гэмт хэрэгт холбогдон амьдралдаа хар толбо үлдээж буруу зам руу орох эрсдэл их. Өнгөрсөн онд 14-17 насны 399 хүүхэд эрх зүйн мэдлэггүйгээсээ болж бусдад уруу татагдан хулгай, танхай зэрэг гэмт хэрэгт холбогджээ. Уг тоо энэ оны эхний есөн сарын байдлаар 442 болон өссөн байна.

Мөн өнгөрсөн онд 14-17 насны 383, энэ оны эхний есөн сард 427 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирчээ. Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүйн онцлог, зан харилцааны өөрчлөлт зэрэгт тохируулан тэдэнд эрх зүйн мэдлэг олгож, мэргэжлээ сонгоход нь зөвлөгөө өгөх шаардлагатай байна. Тиймээс МЗХ жил бүрийн арваннэгд үгээр сарыг улс орон даяар “16 настнуудын сар” болгон, тэдэнд анхаарлаа хандуулж, зааж зөвлөх аян өрнүүлж байна. Аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран, ерөнхий боловсролын сургуулиуд болон Мэргэжил сургалт үйлдвэрлийн төвд суралцаж байгаа 16 настнуудад эрх зүйн мэдлэг олгох, ЭМЯ-тай хамтран нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн сургалтад хамруулах, албан байгууллагуудаар танилцах, аялал, спортын нөхөрсөг тоглолт хийх зэрэг арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

Мөн “Авьяасаа нээж амжилт гаргая”, “Зөв хэвшил- Эрүүл ирээдүй”, “Миний эрх-Миний үүрэг”, “Мэдлэг, чадвартай монгол залуу хүний төлөө хамтдаа” зэрэг уриалга дэвш үүлж эцэг эх болон багш, сургуулиудтай хамтран ажиллах юм. Сонирхуулахад, 16 настнуудын “Иргэний андгай өрг өх” ёслол энэ сарын 23-нд болно.

Т.БОЛОР-ЭРДЭНЭ