ТӨРИЙН ӨМЧИЙГ ХУВИЙНХ МЭТ АШИГЛАЖ БАЙГАА ЭМНЭЛГИЙН ДАРГАД ХЭН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

2014 оны 11 сарын 07

  Хуучнаар хүүхдийн хоёрдугаар эмнэлэг буюу Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн даргын хууль бус үйлдлийг “Өнөөдөр” сонин нэхэн сурвалжилж, тус эмнэлэгт бугшаад байгаа бусармаг явдлын зах зухаас нь илчилсэн билээ. Эргэн сануулахад, тус эмнэлгийн дарга М.Чимгээ ажилтнуудаа дарамталдаг, төрийн өмчөөр бизнес хийдэг, нийгмийн даатгалын сангаас мөнгө “саадаг” гээд хууль бус үйлдэл хийж байгааг бичсэн. Түүгээр зогсохгүй төрийн өмчийн эмнэлгийг “Өгөхгүй, минийх” хэмээн өмчирхөж, нийслэлийн Засаг даргатай нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцахаар шүүх, цагдаад тулсан асуудал нь одоо хэр үргэлжилсээр. 2004 оны хоёрдугаар сарын 9-нд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжаар тус эмнэлгийг удирдлагын гэрээгээр хувьчилсан юм. Тухайн үед Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг удирдлагын гэрээгээр гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт клиникийн профессор М.Чимгээ шалгарсан бөгөөд өнөөг хүртэл даргаар нь ажиллаж буй. 2004 онд хийсэн эл гэрээ гурван жилийн хугацаатай байсан бөгөөд 2006 оны сүүлчээр Аудитын газраас үйл ажиллагааг нь шалгаад гэрээг сунгасан байна. Энэ шалгалтаас хойш 2013 он хүртэл тус эмнэлгийг огт шалгаагүй аж.

Хуульд заасны дагуу удирдлагын гэрээгээр хүлээх үүрэгт “Байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтыг өөрчлөхгүйгээр үйлчилгээний хүрсэн түвшинг бууруулахгүй, сайжруулахыг” даалгасан байдаг. Харин тус эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн жил нийслэлийн Засаг даргын А/65 дугаар захирамжаар Аудитын комисс томилогдож шалгаад гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна хэмээн үзэж А/1066 дугаар захирамжаар гэрээг цуцлах болсон аж. Энэ дүгнэлтийг М.Чимгээ дарга эсэргүүцэж, шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Өнгөрсөн хугацаанд хоёр ч шатны шүүх хурал болж, шийдвэр эмнэлгийн даргын талд гарчээ. НӨХГ-ын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Алтансүх “Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь нийслэлийн Эрүүл мэндийн газартай гэрээ байгуулаагүй, 2011-2013 оны эмийн тендерт оролцоогүй, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хоёр ч заалтыг зөрчсөн төдийгүй 2012 онд Орон нутгийн аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болж, арилжааны банкинд данс нээсэн. Энэ үеэс Төсвийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д заасан “Төсвийн тухай хууль, түүнтэй холбогдох хуулиуд нь төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, эсвэл төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдэд хамаарна” гэсэн заалтыг зөрчиж байна. Түүнчлэн удирдлагын гэрээний аравдугаар зүйлд зааснаар “Гэрээний хугацаа дуусахад бүрэн бие даан, өөрийн үйл ажиллагааны бүх зардлыг санхүүжүүлж, алдагдалгүй ажиллана” гэсэн хамгийн гол нөхцөлийг биелүүлээгүй.

Иймд Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын 1.3.5 дахь заалтыг үндэслэн дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн менежментийн гэрээг зогсоох тухай захирамж гарсан. М.Чимгээг эмнэлгийн даргаар нь үлдээж, төр өмчөө эргүүлэн авах тухай ярьж байгаа. Шүүхээс нэхэмжлэгчийн талд шийдвэр гаргасан нэг л үндэслэл бий. Энэ нь удирдлагын гэрээг байгуулахдаа “Гэрээг хаах тохиолдолд хамтарсан комисс байгуулна” гэсэн заалтыг манайхаас хэрэгжүүлээгүй юм. Зөвхөн нийслэлийн буюу нэг талын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг томилж, улмаар гэрээг хаахаар болсон тул анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ асуудлыг голчлон үзэж, М.Чимгээгийн талд шийдвэр гарсан. Өнгөрсөн даваа гаригт бид Дээд шүүхэд гомдол мэдүүлсэн. Хоёр шатны шүүхэд ялагдсан тул энэ удаад Дээд шүүхийн шийдвэр нэг их өөрчлөгдөхгүй болов уу. Харин шүүх хурал дууссаны дараа бид зүйл заалтынх нь дагуу тэдний болон манай талын хамтарсан Ажлын хэсэг дахин байгуулж ажиллана” гэв. Энэ бүхнийг сөхөхийн учир нь эмнэлгийн газар дээр дахиад л ажилчдын орон сууц нэрийн дор барилга барьж, төрийн өмчийн газрыг хувийнх мэт ашиглан бизнес хийх гэж байгааг холбогдох байгууллагуудад дуулгах гэснийх. Түүнээс биш хэн нэгний захиалгаар үүнийг бичээгүй гэдгийг цохон тэмдэглэе.

Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь 1.8 га газрыг хамрах бөгөөд одоогийн байдлаар 168 айлын хоёр орон сууцыг тэр газарт барьж, ашиглалтад оруулсныг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл саяхнаас эмнэлгийн газрын зүүн талаар цэнхэр хашаа татаж, барилгын ажил эхэлснийг та бүхэн дээрх зургаас хараарай. Одоогийн байдлаар нэг байрны суурийг цутгаад дуусаж байна лээ. Эмнэлгийн дарга ажилтнууддаа “Үндсэн таван мэргэжлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, эмнэлгийн арын талбайд өргөтгөл барьж байгаа” хэмээн мэдээлжээ. Гэсэн ч өргөтгөл нэрээр дахиад л улсын газраас “хумсалж”, хувийн бизнесээ өргөжүүлэх гэж байгаа талаар ажилтнууд нь ярьж байсан. Тэр бүү хэл өнгөрсөн жил ашиглалтад оруулсан нэг орон сууцныхаа нэгдүгээр давхрын 160 ам.метр талбайг шинэ барилгын оффис болгохоор зэхэж буй талаар эх сурвалж мэдээлсэн. Тус эмнэлгийн удирдлагууд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн газар эзэмших эрхийг эзэмшиж, улмаар нийслэлийн Газрын албаны даргын тушаалаар эмнэлгийн хойд талын 1.8 га газрыг эмнэлэг, орон сууцны зориулалтаар ашиглах зөвшөөрөл авчээ. Нэгэнт гарсан газрын захирамжийг үндэслэн нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас архитектур төлөвлөлтийн даалгаврыг өнгөрсөн онд баталж өгсөн байна. Энэхүү даалгаварт бичсэнээр 24Х31.5 хэмжээнэй 15 давхар гурван блок орон сууц барина хэмээжээ. Дээр дурдсанчлан өнгөрсөн жил төрийн өмчийн буюу эмнэлгийн мэдлийн газар дээр ажилтнуудын орон сууц барих нэрийдлээр өөрийн дүү болон найз нартайгаа нийлэн “Ананд тауэр” гэх компани байгуулж, өдгөө өндөр үнэтэй, 168 айлын хоёр орон сууц сүндэрлүүлээд авчээ. Гэвч хангалтгүй санагдсан юм байлгүй “Ананд тауэр” компанийнхан эмнэлгийн газрын зүүн хойд талд орон сууцны зориулалтаар барилга барихаар ажлаа эхэлсэн байна.

Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас өнгөрсөн наймдугаар сарын 8-нд авсан байх юм. Ингэхдээ нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт “100 хувь өөрсдийн санх үүжилтээр эмнэлэг, ажилчдын орон сууц барина” хэмээн мэдүүлжээ. Мөн эмнэлэг гэх үгийн цаана эмнэлгийн өргөтгөл гэсэн санаа агуулааг үй төдийгүй ажилчдыг байртай болгох нэрийн дор нэг биш дахин гурав, дөрвөн блок орон сууц барихаар төлөвлөж байж мэдэхийг эх сурвалж хэлсэн. Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн дарга М.Чимгээ “Би эмнэлгийнхээ 41 ажилтныг байртай болгосон. Ам метрийг нь зах зээлийн үнээс доогуур буюу 1.3 сая төгрөгөөр өгсөн байгаа. Тэр барилгыг барьсан компани алдагдалтай ажилласан. Одоо бид хүүхдийн эмнэлгийнхээ өргөтгөлийг барихаар барилгын ажлаа эхлүүлсэн. Энэ дагуу үйл ажиллагаагаа явуулахаар бүх зөвшөөрлөө авсан. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж одоо л эмнэлгийн өргөтгөлөө барихаар боллоо. Би хүмүүсийг орон гэртэй болгосныхоо төлөө хэвлэлээр шүүмжлүүлж ирсэн. Хэний захиалгаар ийм юм бичээд байгаа юм бэ” хэмээв. Биднийг мэдээлэл авахаар очих үеэр тэрбээр “Range rover” маркийн автомашиндаа суугаад явчихлаа. Энд хэн нэгний нэр хүндэд халдах гэсэнгүй. Нэг дүүргийн эмнэлгийн дарга дор хаяж 200 орчим сая төгрөгийн үнэтэй машин хөлөглөж, Зайсанд амьдардаг нь хаанаас, ямар эх үүсвэрээр энэ бүгдийг авав гэсэн хардлагыг хэнд ч төрүүлэхээр байсан юм.

НӨХГ-ын Өмчийн хөдөлгөөн, хувьчлалын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шинэхүү “Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зургадугаар бүлгийн 34 дүгээр зүйлийн зургаад зааснаар менежментийн гэрээний үр дүнг харгалзан хувьчлах тухай заасан байдаг бол удирдлагын гэрээнд хэрэв хувьчлах бол гэрээний үр дүнг харгалзан менежментийн гэрээнд шилжүүлж, дараа нь менежментийн гэрээний заалтыг үндэслэдэг. Эндээс үзэхэд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг нь удирдлагын гэрээтэй тул менежментийн гэрээ рүү шилжиж, дараа нь хувьчлах тухай ярих учиртай. Түүнчлэн удирлагын гэрээгээр хүлээсэн эрх үүрэг нь хуулийн дагуу явах ёстой. Үүнд тухайн эмнэлгийг зөвхөн удирдах албан тушаалтны хувьд чиглүүлж ажиллах болохоос биш ямар нэг байдлаар газар болон тухайн эмнэлгийн өмчийг зарж борлуулах эрхгүй. Нэг үгээр хэлбэл, орон нутаг удирдах эрхээ л шилжүүлсэн болохоос биш тухайн эмнэлэг төрийн өмчийн мэдлийнх хэвээрээ гэсэн үг” гэлээ. Өнөөдөр төрөх эмнэлэг, цэцэрлэг барих газар олдохгүй байхад төрийн мэдлийн газарт эзэн сууж, барилга байгууламж барьж байгааг юу гэх вэ. Ажилтнуудаа орон гэртэй болгож байгаа гавьяатай гэж гэмээ цайруулж байгаа ч өнөөдөр тэр байранд 200 гаруй ажилтнаас нь ердөө 20-иод хүн амьдарч байна. Хуулиас гадуур үйл ажиллагаа эрхэлж буй эмнэлгийн даргад хариуцлага тооцох эрх мэдэлтэн алга гэж үү.

Б.БЯМБАСҮРЭН

Эмнэлгийн даргын унаа

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
108.240.29.173 Ээ базавааны хум пад гэж НАМд л хандив мөнгө өгч далдганасан бүхэн албан тушаалд орчихоод сүйрүүлж байдагийн тод жишээ 16 -р төвийн дарга байхдаа л өрөөндөө архидаж самуурч байсан авгай шүү дээ түүнээс хойших нь энэ шүүдээ.МАН болон АН ийм өөдгүй улсаар дүүрчихээд айгаа юм Энэ - намын шалгуур нь эрдэм чадал биш мөнгөтэй л хүн болсноос сүйрч байгаа юм
202.131.235.74 за юм хийдэг хїнтэй битгий атаарх юуч хийдэггїй эмнэлэгийн дарга нар цаана чинь їй тїмээрээ байна шїї дээ бусад улсын эмнэлэгїїдэд ажилчиддаа байр бариад оруулсон нь хэн байна їгїйл байхгїй юу 3-р эмнэлэгийг хар л даа газраа худлаа алдаа гээд зарлаад байгаачм дарга нар нь єєрсдєє зарчихсанл байхгїй юу даа
103.229.122.200 naad avgai chini ardiin namiin asar tom hamgaalaltand baidag unen tom gar ta nar yaj ch chadahgui l baih daa Sistem soligdson tsagt MAN tatan buugdsan tsagt l soligdoj magad Emnelgiin ajil ni gej unen doroitson gazar Heden suvilagch asragch emch naraa malnaas door uzdeg avgai Hemjeegui erht hatan haan
122.201.21.43 soloh hun bval solioch . deerduulj solih heregtei . za daa tgd soliod ch adilhan biz dee
124.158.77.5 арайч дээ солиоч
124.158.109.78 сүхбаатар дүүргийн эинэлэг нилээд хуучин засвар муу ,байхад өөд нь татахгүй байвал даргатай н тооцоо хийж солиоч, ер н эмнэлэгийн дарга нар өвчтөй хүний мөнгөөр яаж баяжиж чаддаг байнаа хоол болохгүй дээ,одоо өөрөө идэж цадаж болно өөрийх н ач зээ нарийн ирээдүй бүрхэг байна яана даа
202.131.248.74 NAM DAGAJ ULS TURJIJ GARCH IRSEN SETGELGUI SETERTENGUUDIIG OGTSRUULAH HEREGTEI. TUR HARIUTSLAGA TOOTSDOG SAIN MEHANIZM SHUDARGA UDIRDAGCH BIDEND HEREGTEI BNA DAA