АН-ын жигүүрийнхэн ҮЗХ-ны хуралд оролцуулахыг шаардав

2014 оны 11 сарын 07

Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсантай холбоотойгоор АН-ын зарим гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ. Бүлэг, фракц хэмээх нэрээр албан тушаал хөөцөлдсөн, ашиг сонирхлын бүлгүүд өөрсдийн эрх ашгийн төлөө АН-аар тоглож байгааг тэд шүүмжлэв. АН-ын жигүүрийнхэн хэмээн өөрсдийгөө нэрлэсэн тэд фракцаас ялгаатай нь ашиг хонжоо харж явдаггүй, ардчиллын төлөө 1990 оноос хойш өнөөг хүртэл зүтгэж яваагаа хэлээд нам дотор болж бүтэхгүй ийм асуудал үүсэж байхад ардчиллыг өлгийдөж бойжуулсан хүний нэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг оролцохгүй байгааг мөн шүүмжилсэн.

Сүүлийн үед АН-ын ҮЗХ хаалттай хуралддаг болсон талаар тэд ярьсан. Тиймээс өнөөдөр болох ҮЗХ-ны хуралд ажиглагч, төлөөлөгчөөр оролцуулахыг намынхаа удирдлагуудаас шаардаж, албан бичиг хүргүүлжээ. АН эв нэгдэлгүй энэ янзаар явбал 2016 оны сонгуульд сураггүй үлдэхийг сануулаад МАН-тай нийлж Засгийн газар байгуулж болохгүй гэдэг хатуу байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Р.ОЮУН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД