Цагаан гар: Халамж хамгийн буруутай

2014 оны 11 сарын 07

Бид өндөр хөгжилтэй орнуудыг шагшиж, тэнд хууль бусаар ч хамаагүй ажиллахыг хүсдэг. Тэд анхнаасаа ийм байгаагүй, иргэн бүрийнхээ хөлс, хүчээр өндөр хөгжилд хүрснийг харин анзаардаггүй. Иргэд нь хөдөлмөрч учраас хөгжил гэгч барианы замд бидний өмнө хурдалж яваа, тэд. Харин бид харь гаригийн, гадаадын хэн нэгэн манай улсыг хөгжүүлж өгөх мэт ханддаг болов. Тиймээс “Өнөөдөр” сонин шинэ хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монголчуудаа яаж халамжаар биш, хөдөлмөрөөрөө амьдардаг болгох вэ. Оюунт хүмүүн та бидэнтэй санаа оноогоо хуваалцаарай. Олуулаа хэлэлцвэл буруудахгүй билээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэн гэдэг гурван үг манай статистикчдын амнаас унаад удав. Монгол Улсын хуулиар зөвшөөрөгдсөн хөд өлм өрлөх нас (16)-ны, хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй ажил болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, тухайн үед ажиллахад бэлэн, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөрийн төв бирж, хувийн биржид бүртг үүлсэн ажилгүй иргэдийг бүртгэлтэй ажилгүй иргэн гэж тодорхойлдог. Энэ хүмүүсийг Үндэсний статистикийн хороо бүртгэдэг бол сүүлд Хөдөлмөрийн бирж байгуулснаас хойш эднийх бас тоолдог болсон юм. Монгол Улсын хэмжээнд статистикийн мэдээллийг нэгтгэн зангиддаг Үндэсний статистикийн хорооны судалгаанаас үзвэл өнгөрөгч есдүгээр сард 47600 иргэн ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ханджээ. Тэгвэл энэ оны эхний есөн сард аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажилгүй 72900 хүн шинээр бүртгүүлсэн байна. Ажил хайгчдыг бүртгэж, ажлын байрны захиалга аван, ажил олгогч, хайгч хоёрыг холбож өгд өг Хөдөлмөрийн төв биржийн тоог одоо харъя. Эдний гаргасан хөдөлмөрийн зах зээлийн товч тайлан мэдээнд дурдсанаас үзвэл энэ оны есдүгээр сарын эцэст манай улсад 33879 хүн ажил хайн, зарын сонин шүүж, газар газрын хаалга онголзуулж яваа аж. Дээрх хоёр байгууллагын алиных нь тоо бодитой бол.

Хүн нэг газартаа ургадаг мод биш, хөдөлдөг хөлтэй учраас ажил хайгчдын тоог яг таг гаргах боломжгүй байж мэднэ. За энэ яах вэ гэхэд дээрх тоонуудын эсрэг өөр нэг сонирхолтой тоо байгаа нь энэ оны есдүгээр сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгжүүд 90826 хүн ажилд авъя хэмээн хөдөлмөрийн биржүүдэд ханджээ. Үүнээс үзвэл ажил хиймээр байна, олоод өгөөч хэмээн бүртгүүлсэн гэх өнөө 33879 хүнийг аваад цаана нь 56947 ажлын байр эзэнг үй үлдэхээр байна. Гэтэл яагаад энэ олон хүн ажилгүй, түүнээс олон ажлын байр сул байгаад байна вэ. Статистик бол ердөө тоо, ер юу ч биш, хэнд ч хэрэггүй, ямар ч амьдралгүй зүйл болоод ийм хол зөрүү гараад байна уу, эсвэл ажил хайж байгаа гэх хүмүүс аман дээрээ “Ажил олдохгүй байна” гэж хэлээд ачир дээрээ гараа хумхин суугаад байна уу. Гараа хумхин сууж байна гэсэн гаргалгааг үнэнд ойртуулах баримт олдлоо. Юу вэ гэхээр энэ оны эхний есөн сард 20100 иргэн ажилд зуучлуулан орсон байхад хөдөлмөрийн биржүүд зөрүүлээд 81800 хүнийг бүртгэлээс хасчээ. Хассан шалтгаан нь “Ажил идэвхтэй хайхгүй байна”. Ажилд орсон учраас тэднийг бүртгэлээс хассан хэрэг биш, ажил хийх хүсэлгүй болохоор нь хассан гэсэн үг. Би ажилгүй гэж бүртгүүлсэн 72900-г тэдэн дээр нэмбэл 154700 хүн эдүгээ ажилгүй сууж буй нь илэрхий байна. Үүний цаана хэчнээн хүн ажилгүй сууж байгааг бурхан ч мэдэхгүй биз. Ер нь ажил хайсандаа биш, ажилгүйдлийн тэтгэмж авахын тулд л бүртгүүлдэг гэдэг нь үнэний ортойдог шүү.

Монголчууд ажил хийх дургүй, халамж харсан залхуучууд болсныг батлах баримт энэ мэтчилэн захаас аван бий. Ажил олгогчдын байр суурийг сонсъё. Г.Гэрэлтуяа оёдлын багахан цехтэй. Оёдлын 30 машинтай цехэд нь энэ тооны хүн ажиллах учиртай ч одоо 12 оёдолчинтойгоор үйл ажиллагаа явуулж байна. “Хүчин чадлаа яагаад бүрэн ашигладаггүй юм бэ” гэсэн асуултын хариулт нь “Оёдолчин олддоггүй”. Г.Гэрэлтуяа “Царай зүс гайгүйтэй нь түүгээрээ мөнгө олох гээд ийм ажил хийхгүй юм. Дээд сургуулийн дипломтой нь хар ажил хийхгүй гээд цагаан гараа хайрлах юм. Царай ч үгүй, цаас ч үгүй нь ажлын нөхц өл муу, цалин бага гээд голоод явчих юм” гээд ёжтой инээмсэглэлээ. Харин Б.Шүрэнчулуун супермаркеттай. Түүнтэй уулзахаар дэлг үүрт нь очиход “Кассчин охин өнөөдөр ажилдаа ирсэнгүй ээ. Үйлчлэгч бас байдаггүй. Өчигдөр цалин тавьсан юм” хэмээн кассын машиныхаа ард зогсож байв. Түүнд, бас худалдан авагчдад нь саад болохгүйн тулд товчхон ярилцлаа. Цалин тавьсны маргааш 1-3 хүн ажилдаа ирдэггүй нь гэм биш зан болоод удаж байгаа гэнэ.

Ажилд шинээр орсон хүн сар, сайндаа хоёр сар ажиллан цалингаа аваад “Баяртай” гэх нь байдаг л үзэгдэл болсонд Г.Гэрэлтуяа дасчээ. А.Ганхуяг уул уурхайн компанитай. Тэрбээр өрмийн машины гайгүй мастертай болох гээд таван жил бараагүй яваа гэнэ. Энд тэнд геологийн ийм ч тийм ч хүнд нөхцөлтэй газарт өрөмдлөг хийж байсан, төдөн жилийн туршлагатай хэмээн өөрийгөө дөвийлгөж, амандаа багтсан цалин нэхдэг хүмүүсийг “За тэрийгээ харуулаадах” хэмээн хүссэн цалинг нь өгч, ажилд авдаг ч өнөөдүүл нь амнаас цаашгүй байдаг гэнэ. А.Ганхуяг “Хамгийн эмгэнэлтэй нь бүгд архи уудаг дутагдалтай. Хөдөө хээр ажиллаж байгаа мөртлөө яаж ийгээд гашуун усаа олчихсон, тэрийгээ хүний нүд хариулж байгаад уучихсан, нэг мэдэхэд шал согтуу амьтан хэвтэж байдаг.

Уул уурхайн ажил улирлын чанартай учраас цаг хугацаатай уралдахаас өөр аргагүй. Гэтэл ийм хариуцлагагүй, хар усанд толгойгоо мэдүүлсэн, ажил хийх чадваргүй нөхөд машин техник эвдэх, түлш шатахуун, сэлбэг хэрэгсэл хулгайлж зарах зэргээр ажил уяж, цаг алдуулсаар байтал нэг л мэдэхэд өвөл болдог. Тэр үед хамаг мөнгөө сэлбэг, шатахуун, ажилчдын цалин, хоол унданд өгчихсөн, сохор зоос олох нь байтугай өрөнд орчихсон байдаг. Эвдсэн техникээ засах гэж ухнадаж байх хойгуур туслах ажилчид, жолооч гээд бусад нь зурагт үзээд, идээд хэвтээд байна. Заримдаа тахир гол гэх мэтийн сэлбэг Монголоос олдохгүй, гадаад руу захина, аргаа барвал Эрхүү явж зоруулна. Тэр хойгуур “Сэлбэг байхгүй” гээд өнөө ажилчид гавьяа байгуулсан мэт унтаж л байна. Хийсэн юмгүй хэрнээ бас цалин авна.

Уул уурхайн сэлбэг зардаг ченж Монголд гарын хэдэн хуруунд багтахаар тул тэднээс хэрэгтэй зүйлээ зээлээр авчихдаг. Техник эвдэрч, цаг алдвал, ажилчин ажлаа хийж чадахгүй бол эргээд өрөө төлж чадахгүйд хүрдэг. Тэр хүмүүсийг ажиллуулъя гээд хээр авааччихсан болохоор юу ч хийгээгүй байсан ч хооллож, цалин өгөхөөс өөр арга байхгүй. Би одоо тэрбум гаруй төгрөгийн өртэй. Сайн ажилчин, чадварлаг мэргэжилтэн байхгүй тохиолдолд уул уурхайгаас ашиг олно гэж саналтг үй юм байна гэдгийг яс махаараа мэдэрлээ. Манай компанид Канад, Шведийн маш сайн техник бий. Хэчнээн сайн техник байгаад ажилчин муу бол ямар ч хэрэг алга.

Нэг жишээ ярья л даа. Канад өрөм эвдэрч, нэг боолт хэрэгтэй болоод үйлдвэр рүү нь захиаллаа. Гэтэл үйлдвэрээс нь боолтны код нэхсэн. Кодыг нь мэдэх гээд өрмийн машин дагалдаж ирсэн номыг хайтал манай өрмийн мастер “Харийн хэлээр биччихсэн юмаар яадаг юм” гээд гал руу хийчихсэн байдаг байгаа. Үүнээс болоод тэр өрмөө бүтэн жил ажиллуулж чадаагүй. Надаас 2.5 сая төгрөгийн цалин авна гэж том дуугарч ажилд орсон мастер ийм байхад манай компани алдагдалд орохгүй яах юм бэ. Ажил хийх дургүй хэрнээ мөнгөнд дуртай нь олон. “Нэг тууш метрийг 5000 төгрөгөөр өрөмдүүлье, хийснээрээ цалинж” гэхээр “Үгүй” гэдэг. Сард 1000 тууш метр өрөмдвөл таван сая төгрөгийн цалин авна гэсэн үг. Түүнээс илүү өрөмдвөл бүр л ихийг авна. Ийм сайхан боломж олгож байхад татгалзаж, заавал 2.5 саяыг авна гэдэг юм. Ажил хийж чадахгүй, хийх ч хүсэлгүй учраас л хийснээрээ биш, тогтмол цалин авахыг хүсдэг биз” хэмээн бухимдлаа.

Тэрбээр уул уурхайн бизнесээ орхиж, өөр салбарт хүч үзэхээр болсноо ярьсан юм. Ажил хийх хүн олдохгүй, олдсон нь чадваргүй, сэтгэлгүй нь өнөөдөр ажил олгогчдын хувьд уйлах ч багадах асуудал болчихоод байна. Хүний нутагт боолын хөдөлм өр эрхлэхээрээ сайн ажилладаг монголчууд яагаад эх орондоо нэр хүндтэй, өндөр цалинтай ажлыг ч аятайхан хийчихэж чаддаггүй юм бол оо. БНСУ, Чехэд гуйлгачнаас нь дор орлоготой хар ажил хийхээр хонон өнжин дугаарладаг мөртлөө Монголдоо боломжийн цалинтай, аятайхан ажил хийгээч гэхээр хялайж ч хардаггүй нь ямар учиртай юм бэ. Монголд өнөөдөр ажил хийх хүн олдохоо байж, цагаан гартнуудаар дүүрчээ. Ажил хийхгүй хэрнээ аятайхан амьдруулсангүй гэж төр, засагт ааглах, өөрөө юу ч бүтээхгүй атлаа Монгол бар улс болно гэж цээжээ дэлдэх. Ажил хийж байж амаа тосоддог цаг үед амьдарч байгаагаа ухаараагүй, хэзээ ч ухаарахгүй байж мэдэх анхиагүй хүмүүсээр эх орон минь дүүрчээ. Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэж үг бий дээ. Залхуу иргэдтэй улс мөхөж, залгидаг хүүхдүүдтэй айл хоосордог. Хамгийн ойрын бэлээхэн жишээ нь Манж гэдгийг би, чи, бүгд л мэдэж байх учиртай. Дунд сургуулийн сурагчдад түүхийн хичээл заах гэж оромдсон, саяхан бүр судлах хичээлийн жагсаалтаас хасахаар оролдсон юм чинь Манжийн тухай өнөө үеийн залуус мэдэх ч үгүй биз. Тэрийг мэддэггүй юм гэхэд “Мич яаж хүн болсон бэ” гэдгийг мэдэх байлгүй дээ.

“Өнөөдөр монголчууд хүн дүрстэй мич болон хувирч байна. Буцаад хүн болохын тулд ажил хийх хэрэгтэй”. Ингэж хэлбэл толинд дүрсээ харчихаад “Би мич болоогүй, хүн хэвээрээ байна” гээд заргалдаж ч мэдэх нөхөд олширлоо. “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хүртээх замаар ард иргэдээ ажил гэхээр арагш сууж, халамж гэхээр ухасхийдэг сургуультай сармагчин мэт болгосон бол үүнийг залгаад шинэ гэр бүлийн 500 мянга, дөнгөж төрсөн хүүхдийн 100 мянган төгрөг гэгч хавтгайрсан халамж биднийг нийтээр нь ангаахай болгож, алгаа тосоод амаа ангайж суухад хүргэсэн. Засгийн эрх булаалдсан намуудын сонгуулиар амласан энэ замбараагүй халамжийн “дүү” нь оюутны 70 мянга, автобус, тролейбусаар үнэгүй зорчих виза карт гэгч зүсээ хувиргасан мангаа. Аль ч улсын хамгийн оюунлаг, шинийг олж харагч, сэдэгч, мэдрэгч барометр нь оюутнууд байдаг. Монголд ч тийм л байв. Харин одоо тийм байхаа больж байна. Дунд сургуулийн сурагч дүү нь автобусанд 200 төгрөгөөр зорчиж байхад их сургуулийн оюутан ах нь кондукторын өөдөөс виза карт гэгч хуванцар сарвайчихаад төрөөр мөнгөө төлүүлээд явж байна. Зорчигчдын дундуур чихцэлдэн, бусдын өмдөнд гутлаа арчин, өтгөс буурлууд, жирэмсэн хүүхнүүдтэй уралдан суудал руу зүтгэдэг, суумагцаа бусдад суудал тавьж өгөхгүй гэсэндээ чихэвч зүүчихээд унтсан дүр үзүүлээд нүдээ аньчихдаг арчаагүй амьтад болж хувирч байна, манай оюутан залуус. Ийм юмнууд юуных нь нийгмийн барометр байх вэ дээ.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 0.9 хувийг магистр, докторууд, 35 хувийг их, дээд сургуулийн дипломтон, бакалавр зэрэгтнүүд, 6.7 хувийг тусгай мэргэжлийнхэн, 6.3 хувийг техникийн болон мэргэжлийн, 41.5 хувийг бүрэн дунд, 6.7 хувийг суурь, хоёр хувийг бага боловсролтой, 0.9 хувийг боловсролгүй иргэд эзэлж байна. Боловсрол сайтай, хүнд үзүүлэх цаас олонтой нөхөд хамгийн цагаан гартай, ажлаас хойш суугчид гэдгийг энэ тоо хэлээд өгнө. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 22.8 мянга буюу 67.3 хувь нь 15-34 насны залуучууд гэсэн баримт үүнийг нотолно. Тэр дундаа Улаанбаатар хот болон Говь-Алтай, Өвөрхангай, Хөвсг өл, Ховд, Дундговь, Увс, Баянхонгор, Төв, Булган, Орхон, Өмнөговь аймгийн залуус хамгийн залхуу нь аж. Бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо эдгээр газарт улсын дунджаас 0.4- 13.1 пунктээр илүү байгаа юм. Хөдөлмөр мичийг хүн болгосон нь үнэн л юм бол залхуурал хүнийг буцаагаад мич болгож таарна. Залуус ийн бусдаас түрүүлж мич өвөгтөө дөт өлж эхэллээ. Халамж ингэж монголчуудыг чимээг үйхэн мэрж байна. Өөдсийн чинээхнээс нь эхлээд өтгөс буурал хүртэл нь монгол хүн бүрийг “идэхээр” мярааж байна. Халамж гэгч хар вируст бүгдээрээ баригдахгүйн тулд, баригдсан нэгнийгээ аврахын тулд хамгаалах, устгах программ бүтээх хэрэгтэй боллоо.

Х.БОЛОРМАА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.55.191.36 чухал сэдэв хөндсөнд баярлалаа. жижиг бизнес эрхлэгчдийн ажиллах хүчний хүндрэлтэй асуудлыг ч бодитоор нь гаргаж иржээ. залуу хүмүүс ажил хийхгүй халамж, тусламж, настай эцэг эхийнхээ тэтгэвэрт найдаад амьдарч явааг харахад үнэхээр ой гутмаар байдаг шүү. ийм байдалд ороход нь төр засгийн бодлого, хувь хүмүүсийн өөрсдийнх нь зан байдал нөлөөлж байгаа. харин сүүлийн хэсэгт бичсэн хайж байгаа хүмүүсийн бүртгэлийг үндэслээд эдгээр аймаг хотын залуусыг ”залхуу” гэж дүгнэсэнтэй би лав хувьдаа огт санал нийлэхгүй байна. ажил хайж байгаа хүн олон байна гэдэг чинь ”залхуу”-н биш харин ч идэвхтэй байгаагийн шинж гэж бодож байна. тэдгээр ч эдгээр газруудын хүн амын тоог бас харгалзах үзэх хэрэгтэй.
124.158.109.78 hiisneeree tsalinjdag system togtvol alivaa gazriin hund surtal bhgui, groop d oroh hun bhgui, ajil daa hariutslagatai, shiniig erelhiilsen humuuseer duurch amidral saihan bolno. ih hurliin pan garuud ugui bolno dooo.......
122.201.21.101 HХаламжийг одоо болих хэрэгтэй , хэдхэн жилийн өмнө 5 хүнтэй байсан халамж одоо бараг 50 хүнтэй болжээ. Хийх ажилгүй халамжийн ажилтан хороон дээр байж л байна дүүрэг дээр дүүрэн мэргэжилтэн нэртэй хүмүүс хийдэмий сууж байна ажлын бөөн давхардал орон тоог цөөлж ажиллах хэрэгтэй. Дээр нь хөдөлмөрийн хэлтэс гэж бас бөөн илүү орон тоо тийм л сүрхий ажил хийдэг юм бол хорооны хөдөлмөрийн ажилтан чинь нэг хороог хэдэн ажилгүй хүн байгааг ясгаргаж тулж ажиллаж болно . Даанч тэгэхийг хүсэхгүй дэмий цалин аваад л сууж байна шүү дээ.Ер нь энэ олон хөдөлмөрийн байгууллагын хэрэг байна уу зүгээр л ялсан намын гишүүдийн ар грэр ах дүүг ажилтай болгох газар юм биш үү. Хөлтэй болохоор хөдөлнө л дөө гэхдээ л тоогууд нь ойр зөрмөөр юм даан ч дээ хүн ажил их байх тусмаа бүтээл нь их гардаг юм аа орон тоогоо цөөл, халамжаа багасга сармагчин болж дууслаа шүү
202.131.234.50 зорилтот бүлэг хэмээгчдэд ч бай,оюутнуудад ч гэсэн халамж ,тэтгэлэг нэрээр мөнгө тараах хамгийн буруу,оюутнууд 70,0-аараа шоуддаг,халамжи
202.126.89.215 1995-1999 хооронд хүмүүс ажиллах сонирхолтой эрмэлзэлтэй байлаа. Энхбаяртаны засаглалын үеэс суларсаар одоо нэг том дуугарахад л ажлаа хаяад яваад өгнө.
202.126.89.215 Ер нь төсөвийнхний цалинг нэмсэн өдөр хувийн ААН ажилладаг хүмүүс ажлаасаа гардаг алив ажлын үнэ цэнэ буурдаг. Мэдээж төсвөөр хооллодог MCS мэт бол өөр л дөө. Өөрийнхөө хүчээр явж байгаа тендерт орж үзүүэгүй олон компанингн бүх халамж нэмэгдлийг тэсэлгүй нүд анисаар
203.91.118.170 Боловсролд шүүр хэрэгтэй байгааг харуулж байгаа нэг дохио юм даа. Ажиллах хүч хаа сайгүй дутгадаж байхад ажилгүйчүүдийн арми том байгаа нь дараах шалтгаантай: Эцэг эхийн маань хөдөлмөр, зүтгэл асар их итгэлээр бий болсон зүйлийг өмч хувьчлал нэрээр хэдхэн зальиан авч, халаасандаа хэдэн төгрөг болгон оруулж үй олон хүний амьдралын итгэл, ирээдүйг харанхуй ангалд аваачсан. Итгэлээ гээсэн хүмүүс шиг хоосон юм даанч алга. Эрдэм номтой байьал ажилтай болох шиг байна гэж байгаа хэдээ шавхаад хүүхдээ сургалаа гэхэд хөдөлмөрийн гараанд очоод хэрэг болох юм огт заагаагзй, сургаагүй байх. Сурсан нэг нь ажил олгогчийн ая зан бүхнийг тэвчиж, өл залгуулах хэдэн төгрөгөөр ажиллахгүй эсвэл арын хаалга байхгүй бол ажил олох хэцүү. Арын хаалгаар орсон 5 хүний ажлыг ганцаараа хийх бол бас хааяа ажил олдоно. Тэгээд нөгөө гадаад үг хавчуулж яртдаг нөхдүүдэд хөдөөний бүдүүлгээрээ дуудуулж, гарсан бүх галыг унтраасаар яваал чөдрийн морь мэт ядарч, туйлдаад саарал хүн болэ хувирах уу эсвэл гараад явах уу гэсэн сонголттой чтулах нь буй ийм л байна даа. ажилгүйчүүдийн армид хүнээр тэжээлгэх хачиг ч бий бас нийгмийн буруу жишгээс болоод ажил хийхээс залсан нь ч бий шүү,Болормаа