Утаа багасгагч суурилуулав

2014 оны 11 сарын 07

Япон мэргэжилтнүүдээс бүрдсэн “Japan flare” төслийн багийнхан нүүрсээр галладаг зуухны утааг багасган шүүх төх өөр өмж зохион бүтээжээ. Уг төх өөр өмж өө гэр хорооллын 80 өрхөд суурилуулаад байгаа аж. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Улаанбаатар цэвэр агаар” төс өл, нийслэлийн Агаарын чанарын алба зэрэг холбогдох байгууллагынхан “Japan flare” төслийн багийн ажилтай танилцжээ. Зуухны янданд суурилуулах уг төх өөр өмж нүүрс шатахад үүссэн утааг шүүж, нүдэнд үл үзэгдэх тоосонцрыг багасгах зориулалттай аж. Цахилгаан халаагуур болон утааны шүүлт үүрээс бүрдэх утаа багасгагч гал асааснаас эхлээд унтрах хүртэл нь бохирдлыг шүүхээс гадна бүх төрлийн зууханд суурилуулах боломжтой гэнэ. Уг төх өөрөмжийг хэрэглээнд нэвтр үүлэх, эсэхийг нэг сар туршсаны дараа шийдэх аж.

 

Ч.ЗУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД