Мөнгө залилсан хуурамч цагдааг баривчиллаа

2014 оны 11 сарын 07

Цагдаагийн ажилтны хувцас өмсөн бусдыг залилсан этгээдийг хууль хяналтын байгууллагынхан саатуулан шалгаж байна. Сэжигтэн уржигдар орой цагдаагийн дүрэмт хувцастай танхайран бусдын эрх чөлөөнд халдаж байсан гэнэ. Тиймээс эргүүлийн цагдаа нар бичиг баримтыг нь шалгатал цагдаагийн дүрэмт хувцас ашиглаж байсан энгийн иргэн байжээ. Тэрбээр Говь-Алтай аймгийн харьяат, 25 настай бөгөөд энэ оны наймдугаар сараас эхлэн цагдаагийн хувцас ашиглаж байсан нь тогтоогдсон гэнэ. Сэжигтэн Д.Хонгорзул нь танхайраад зогсохгүй “Цагдаагийн байгууллагад ажилд оруулж өгнө” хэмээн иргэн Б-гээс нэг сая төгрөг залилж авснаа хүлээсэн аж. Тиймээс шөнийн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмссөн сэжигтэй этгээд таныг торгоно, бичиг баримтаа үзүүл гэвэл өөрийнх нь бичиг баримт, дугаарыг нь нягталж, шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг анхаарууллаа.

Г.ОРЧЛОН

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД