А.ХҮРЭЛМӨНХ: ӨВДСӨН ХОЙНОО БУС, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙН ТУЛД МАНАЙХЫГ ЗОРИОСОЙ

2014 оны 11 сарын 06

  В,С вирус эмчлэгдэх магадлал тун бага учраас гурван монгол хүн тутмын нэг нь элэгний ямар нэгэн эмгэгтэй гэдгээрээ Азид тэргүүлдэг манай орны хувьд байдал бүр ч хүнд байх нь мэдээж. Харин бидний аз болоход монгол эрдэмтэн тэр гайхал В, С вирусийн идэвхжилийг дарангуйлах бүтээгдэхүүн гаргаж, түүгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Дэлхийн дархлаа судлаачдын холбооны гишүүн, биологийн ухааны доктор, “Экомед” компанийн үүсгэн байгуулагч Б.Алдар Тайланд, Канад, АНУ-д салбартай “Immunitor” корпорацийнхаа салбарыг эх орондоо нээхээр зорьж буй. Дэлхий дахины анагаахын салбарт нээлт болсон долоон төрлийн бэлдмэл гаргасан түүний бүтээгдэхүүнээс дөрөв нь Монголын хэрэглэгчдийн хэдийнэ танил болжээ. Гайхалтай нь эдгээр бүтээгдэхүүнүүд зөвхөн элгийг эмчлээд зогсохгүй, өөр бусад төрлийн өвчин эмгэгүүдийг ч анагаах шидтэй болохыг өөрийн биеэр мэдэрсэн олон хүний нэг нь А.Хүрэлмөнх. Гурван жилийн өмнө автын осолд орж, доод бие нь мэдээгүй болсон тэрбээр “Экомед”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглээд хөл дээрээ боссон тул өдгөө компанийнхаа борлуулалтын менежер хийдэг.

-Таныг автын томоохон осолд орж, суумгай байсан гэж дуулсан. Гэхдээ одоо бол тийм байсан гэж харагдахаарг үй юм. Б.Алдар докторын бүтээгдэхүүнийг хэрэглээд хөл дээрээ боссон хэрэг үү?

-Тийм ээ. Тийм учраас л би өөрийг өө “Хамгийн баян, бас хамгийн азтай хүн” гэж боддог. “Эрүүл мэндээ алдвал бүхнийг алдсанд тооц” гэдэг үг үнэхээр үнэн юм билээ. 2011 оны наадмаар хурдан морь үзэх гэж яваад автын аймшигтай осолд орж, доод бие мэдээг үй болсон ч хамгийн харамсалтай нь улсын эмнэлгүүд эмчлэх аргагүй гээд зөвхөн өвчин намдаах эм тариа л хэрэглэдэг байсан юм. Хоёрхон алхмын цаана байгаа юмыг ч очоод авчихаж чадахгүй болчихоор хүн сэтгэлээр их унадаг юм билээ. Бурхны авралаар тэр үед Алдар докторын бүтээгдэхүүний талаар сонссон байсан учраас эцсийн найдвар тээгээд “Экомед”-ийн хаалгаар орсон доо. Тэгэхэд зөвлөх эмч Марина намайг үзээд “Бүрэн эдгэрнэ гэж хэлэхгүй. Гэхдээ чамд тус болж чадна” гээд, V2, Ревмосан, Лизорм, Артросан зэрэг зургаан төрлийн бүтээгдэхүүн санал болголоо. Тэдгээрийг “Остолан” гээд европ эмтэй хавсран эмчийн зөвлөсний дагуу курсээр нь ууж байтал хоёр сар гаруйн дараагаар суга таяггүй явдаг болж эхэлсэн. Итгэмээргүй юм шиг боловч энэ бол бодит үнэн.

-Таныг хөл дээр тань босгосон тэр бүтээгдэхүүнийхээ талаар тайлбарлана уу. Энэ хугацаанд танаас өөр олон хүнд үр дүнгээ өгсөн байх. Уншигчдад сонирхуулаад бүтээгдэхүүнийхээ үр дүнгээс ярихгүй юу?

-Энэ хугацаанд янз бүрийн өвчин эмгэгтэй, ихэвчлэн эцсийн шатандаа орсон, эмчилгээгүй гэсэн оноштой хүмүүс надтай ирж уулздаг. Өвдөж шаналахын зовлонг өөрөө биеэрээ туулаад гарсан хүний хувьд би хүмүүст чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч, эрүүл сайхан амьдрахад нь туслахыг хүсдэг. Хүн мэддэг зүйлээ л хамгийн сайн хийдэг шүү дээ. Энд би юуны түрүүнд надад шинэ амьдрал бэлэглэхэд гол үүрэг гүйцэтгэсэн бүтээгдэхүүн болох V2-ын тухай яримаар байна. Нянгийн гаралтай халдварын эсрэг V2 бэлдмэл нь хоолойны ангена, зүрх, үе мөчний үрэвсэл, менингит, цусан халдвар, бөөр, шээсний болон амьсгалын замын халдвар, уушигны хатгаа, хатиг, идээт үрэвсл үүдийг анагаахын зэрэгцээ хүний биеийн дархлааг сайжруулдаг. Хоолой нь байнга өвдөж, идээлдэг, дээрээс нь үе мөч өвдөж, антибиотик их хэрэглэдэг байсан хэд хэдэн үйлчлүүлэгч маань V-2 бүтээгдэхүүнийг гурван сар уусны дараа цоо эрүүл болсон. Хоолойны махаа авахуулах гэж байсан 10 настай хүү V- 2-ыг Джерелотой хамт уугаад ханиад томуугаар өвчлөх нь багасаж, бүр хоолойн махаа авахуулах шаардлагагүй болсон. Учир нь хүүхдүүдийн дархлааны систем тогтворжоогүй байдгаараа онцлогтой ч Джерелог хэрэглэснээр ханиад томуу болон вирусийн гаралтай халдварт өвчинд бараг өртдөггүй. Би хүүхдүүдээ ханиад хүрэхээр энэ бэлдмэлийг уулгадаг. Мөн манай гэр бүлийн хүний ходоод их өвддөг байсан ч Ренорм, Норк гэдэг бэлдмэлийг ууснаас хойш ямар ч асуудалгүй болсон.

-Манайд гаднаас эм, эмийн бүтээгдэхүүн оруулж ирдэг олон аж ахуйн нэгж байдаг. Гэхдээ танайхмонгол эрдэмтнийхээ бүтээсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг оруулж ирдгээрээ онцлог байх. Бусад оронтой харьцуулахад үнэ өртөг нь ямар байдаг вэ. Бас Монголдоо үйлдвэр байгуулах тухай асуудал нааштайгаар эргэсэн гэв үү?

-Би монголчуудыгаа их азтай хүмүүс гэж боддог. Яагаад гэхээр дэлхийд үнэл үүлсэн монгол эрдэмтнийхээ бүтээгдэхүүнийг бусад орны иргэдээс харьцангуй хямд үнээр худалдан авах боломж бидэнд байна. Энэ бол шинэ үеийн дэвшилт технологи ашиглан, өвчин үүсгэгч антигенээс нь гарган авсан вакцин бэлдмэл. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн патент бүхий шилдэг нээлтийн үр шимээр бий болсон ийм л бүтээгдэхүүнийг бид хэрэглэгчдэдээ хүргэдэг. Б.Алдар докторын бүтээсэн SV1, V-2, V-4, V-6 гэсэн эдгээр бүтээгдэхүүнийг Украинаас манай компанийн оруулж ирдэг шингэн хандтай хавсарч хэрэглэснээр өндөр үр дүн гарч байгаа. Элэгний эм, тариа ихээхэн өнд өр өртөгтэй байдгийг манайхан андахг үй. Гэтэл бид Б.Алдар докторын Тайланд дахь үйлдвэртээ гаргаж авсан, элэгний В, С вирусийг дарангуйлах SV1 бүтээгдэхүүнийг татвар, тээврийн зардлаа оруулаад 170 мянган төгрөгөөр энд борлуулдаг. Одоо бол үүнийгээ хямдруулаад нэг сар уухыг нь 120 мянган төгр өгөөр борлуулж байна. Доктор маань Монголдоо үйлдвэрэ байгуулах гэж зургаан жил хөөцөлдөж байгаа. Ирэх онд энэ ажил нь бүтэмжтэй болж, Монголд үйлдвэртэй болбол үүнээс ч хямд өртгөөр монголчууд маань бүтээгдэх үүнээ авах боломж бүрдэх юм.

-Манайд элэгний өвчлөл маш их байгаа. Тиймээс В, С вирусийг дарангуйлдаг SV-1-ийнхээ тухай танилцуулаач. Танай компанийн “нэрийн хуудас” болсон бүтээгдэхүүн гэдэг байх аа?

-Тийм ээ. SV-1 бол зөвхөн монголчууд төдийгүй дэлхийн олон орны хэрэглэгчдийн хүсэн хүлээж байсан бэлдмэл юм. Энэхүү бүтээгдэхүүн нь элэгний В, С вирусийн идэвхжилийг бууруулж, эмэнд дасалтай сүрьеэ, мөөгөнц өрийн халдварыг эмчлэхээс гадна дархлалыг тэнцвэртэй болгох онцгой үйлчилгээтэй. Бүтээгдэхүүний үйлчилгээ нь 85-95 хувийн үр дүнтэй болох нь клиник туршилтаар батлагдсан. Жишээ нь, элэгний В, С вирустэй хүн SV-1, Свитанок, Джерело-Пи гэсэн бэлдмэлүүдийг курсээр уувал өндөр үр дүнтэй. Элэгний хорт хавдартай, Хавдар судлалын эмнэлэгт элэгнийхээ 70 хувийг авахуулсан ч үлдсэн хэсэгт нь мөн л хавдар нь будаа шиг тархсан нэгэн өвчтөн манайд ирсэн юм. Тэр хүн маань энэ эмчилгээг найман сарын турш хийлгэснээр хавдар нь алга болж, элэг нь нөхөн төлжсөн учраас эмч нар бүр итгэхгүй “Энэ хорт хавдартай элэг гэж үү” гээд гайхсан байсан. Энэ бүтээгдэх үүний бас нэг давуу тал нь хавдрын эцсийн шатандаа орсон өвчт өнийг өвдөх зовиургүй байлгадагт оршино. Тиймээс хайртай дотны хүмүүсээ ядаж өвдөж тарчлаахгүй байлгах гэсэн хүмүүс манайд их ханддаг. Гэхдээ бидний хамгийн гол зорилго бол элэгний хүнд хэлбэрийн өвчнөөс монголчуудыгаа урьдчилан сэргийлэх. Элгээ өвчлүүлэхгүй байхын тулд яах ёстойг нь хүмүүст хэлж өгөх. Өөртөө шаардлагатай хүнсний нэмэлт бүтээгдэх үүнийг хэрэглэж, хэрхэн хавдраас урьдчилан сэргийлэхийг хүмүүст зааж өгөх нь бидний зорилго. Мөн SV-1 нь уушгинд маш сайн болох нь батлагдсан. Архаг астам, бронхиттой, аахилж, ханиагаад явж чадахгүй байсан хүн нэг сар уугаад зүгээр болсон тохиолдол ч байна.

-Энэ бүтээгдэхүүнийг элэгний өвчний ямар ч шатанд уусан үр дүнтэй юу?

-SV-1 нь биологийн нэмэлт бүтээгдэх үүн учраас өвчний ямар ч үе шатанд хэрэглэхэд тохиромжтой. Гэтэл хамгийн харамсалтай нь манайхан элэгний вирусийг хүнд байх ёстой юм шиг ойлгоод, тоодоггүй. Тэгсээр яваад элэгний хатуурал, хортой, хоргүй хавдар болгож орхидог. Тэгээд өвчин нь бүр хүндрээд, эмнэлэг ямар ч эмчилгээгүй гэхээр л бидэнд ханддаг. Уг нь тэгмээрг үй байгаа юм. Хэрэв та В, С вирусийн аль нэгээр өвчилсөн л бол элэгний хатуурал, цаашлаад хортой, хоргүй хавдар болохоос нь өмнө урьдчилан сэргийлж, заавал эмчилгээ хийлгэх ёстой. SV-1 бүтээгдэх үүн маань дээрх вирусийг дарангуйлж, унтаа байдалд оруулдаг учраас бага дээр нь үүнийг хэрэглэвэл илүү үр дүнтэй. Вирустэй хүн SV-1- ийг гурван сар уухад л үр дүнгээ бүрэн өгнө. Харин нэгэнт элэгний хатуурал, хавдартай болсон бол бүтээгдэхүүн хэрэглэх хугацаа уртсаж, тэр хэрээрээ тухайн гэр бүлийн эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлнэ шүү дээ. Тиймээс хүндээр өвдсөн хойноо бус, урьдчилан сэргийлэхийн тулд манайхыг зорьдог байгаасай гэж хүсдэг. Биднээс зөвлөгөө авахыг хүсвэл та бүхэн 99788769, 98713009 утсаар холбоо бариарай. Энэ дашрамд, намайг хөл дээр минь босгосон ачтан Марина эмч болон Б.Алдар доктор, ажлынхаа нийт хамт олонд чин сэтгэлээсээ талархаж явдгаа уламжилъя.

Л.ЧИМЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
103.229.122.44 aldar doktoriin ajild amjilt husey ee.
37.220.130.61 Mongoldoo uildberee hurdan baiguulaarai. Tanii ajild ulam ih amjilt husie.