“Алсын удирдлага” кино нийт үзэгчдийн зүгээс өндөр үнэлэгээ авав

2014 оны 11 сарын 06

Энэтхэгийн Дарамсала хотноо “Алсын удирдлага” киног энд зохиогдсон олон улсын кино наадамын үеэр олон нийтэд сонирхуулав. Кино наадамд Энэтхэг, Монгол, Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентина, Польш, Швед зэрэг орны 40 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгов.  “Алсын удирдлага” киноны найруулагч С.Бямбаа тус наадамд өөрийн биеэр очсоноос гадна Монгол Улсаас Энэтхэг Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.Баяраа хүндэт зочноор оролцлоо. Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрөлд тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино тус хотод ажиллаж амьдардаг монгол иргэд болон нийт үзэгчдийн  зүгээс өндөр үнэлэгээ авав.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД