”СОЁЛЫНХОО ХӨГЖИЛ ЦЭЦЭГЛЭЛТ ДЭЭР ТУЛЖ ҮНДЭСТЭН ӨНДИЙДӨГ”

2014 оны 11 сарын 06

  Орчин үеийн түүхэндээ хамгийн дуулиантай авлигын эсрэг үйл ажиллагаа Хятадад эхэллээ. Нийгмийн аюулгүй байдлын сайд асан, Хятадын эрх мэдлийн хамгийн нөл өө бүхий хүчин ХКН-ын Улс төрийн товчооны Байнгын хорооны гиш үүнээр 2012 он хүртэл ажилласан Чоу Юнкан өнгөрсөн наймдугаар сард шүүгдэгчийн сандалд суув. Дээд удирдагчдыг буруутгахгүй гэсэн алтан дүрмийг дор хаяж 25 жил мөрд өж ирсэн Хятадын улс төрийн тогтолцооны далд тулгуурыг энэ үйл явдал үндсээр нь булга татлаа. Авлигатай тэмцэх нь Хятадын удирдагч Си Зиньпиний улс төрийн урт хугацааны тоглолтын нэг л хэсэг нь юм. “Ялааг ч, барыг ч цохих”, өөрөөр хэлбэл хууль зөрчсөн л бол өндөр албан тушаалтныг ч, жижиг түшмэдийг ч зүгээр орхихгүй гэсэн амлалтаа биелүүлж чадахаа Си Зиньпин харуулж байна. Хятадын авлигатай тэмцэгчид жинхэнэ “барыг” торондоо оруулж, Чоу Юнканы ойрын олон хүн, бизнес эрхлэгч хүү нь ч шүүхийн хаалга татлаа. Си 2012 оны арваннэгдүгээр сард намын толгойд гарч, 2013 оны гуравдугаар сард төрийн залуурын ард суусан юм. Хятадын улс төрийн хэмжүүрээр 1.5 жил нь урт хугацаа биш. Гэлээ ч өндөр албаны хүмүүсийг хариуцлагад татах хэмжээний нэр хүндийг нэгэнт олж авснаа шинэ удирдагч нотолж байна. “Баруудад” өгч буй цохилт нь Улс төрийн товчооны Байнгын хорооны “архаг” гишүүдээс дутахгүйгээр Си Зиньпинд түвэг удаж мэднэ.

Бостоны их сургуулийн Хятадын асуудлаарх шинжээч Жозеф Фьюсмит “Bloomberg”- д өгсөн ярилцлагадаа өөрчлөлт шинэчлэлтийн жилүүдэд Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдээс ганцыг нь ч авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байсангүй хэмээн онцолсон байна. “Фракцуудын тэмцэл яваандаа Байнгын хорооны түвшнөөс халивал эрх мэдэл доторх талцлыг гүнзгийрүүлж, эв нэгдлээ хамгаалах явдлыг улам түвэгтэй болгоно гэсэн болгоомжлол ямагт байсанд тэрбээр эргэлздэггүй аж. Дээд удирдлагын гишүүдийг мөрд өн шалгах ажлыг чимээгүй хориглодог нь Хятадад арван жилд нэг удаа болдог эрх мэдлийг нэг үеэс нөгөө үедээ тайван, эвтэйхэн шилжүүлдэг механизмынх нь нэг үндэс юм. Зян Земинь 2002 онд төрийнх өө жолоог Ху Жинтаод өгсөн, 2012 онд Ху Жинтао суудлаа Си Зиньпинд шилжүүлсэн. Чоу Юнканы хэргийг шийдвэрлэхдээ Си Зиньпин намын одоогийн эрх мэдэлтнүүдийн зүгээс, нөлөө бүхий удирдагч байсан Зян Земинь, Ху Жинтао нараас ч дэмжлэг авсан байж таарна. Энэ нь өөрийн эгнээний ялзралтай эвлэршгүй тэмцэхэд нам бэлэн байгааг ард түмэндээ харуулах гэсэн эрмэлзэл юм. Авлига, үрэлгэн байдалтай тэмцэх нь Си Зиньпиний засаглалын нэрийн хуудас болж байна. Үнэтэй архи дарс хэрэглэсэн тансаг дайллага хийж их мөнгө үрэхээс татгалзахыг тэрбээр өөрийн даруу байдлаар үлгэрлэн түшмэлүүдээс шаардаж, жирийн хүм үүстэй түүнийг зоог барьж байхыг нь Хятадын телевизээр нэг бус удаа үзүүлж байв. Хятадын зоогийн газрынхан, согтууруулах ундаа үйлдвэрлэгчид их хохирол амсаж, өгөөмөр захиалагчдаа олноор нь алдаж буй талаар хэвлэлүүдэд нь олонтаа бичиж байна. Шинжээчдийн үзэж буйгаар хэмнэсэн мөнгө эдийн засгийн бусад салбар руу урсаж, дэд бүтцээ хөгжүүлж, төрөөс үзүүлдэг үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлын байр нэмэг үүлэх зэрэгт нь улс орондоо нэмэр болж байгаа гэнэ. Хамгийн гол нь авлигын эсрэг кампанит ажилдаа олж буй Сигийн амжилт нь түүний улс төрийн капиталыг нэмэгдүүлж байгаа бол цаашдаа улс орны эдийн засагт ч нэмэр болно. Энэ нь Хятадын эдийн засагт итгэх итгэлийг нэмэгд үүлэх, гүнзгий өөрчлөлт хийх бодлого хэрэгжүүлэх боломж бүрдүүлнэ” гэж Брукингсийн хүрээлэнгийн судлаач Чен Ли, Райан Макелвин нар дүгнэж байна. Тийм болохоор хийсвэр шударга байдлын үүднээс бус, нэгэнт бий болсон эрх ашгийг гарцаагүй хөндөх өөрчлөлтөд үржил шимтэй хөрс бэлтгэхийн тулд Чоу Юнканыг шоронд суулгах нь Си Зиньпинд чухал байгаа юм.

Хятадын монополь эрх мэдэлтнүүд өрсөлдөөний зах зээлийг хүсэхгүй, төрийн ажилтнууд нь зөвшөөрөл, шийдвэр гаргах бүрэн эрхийг нь хумихаар төлөвлөж буйд тийм ч дуртай биш байцгаана. Өөрчлөлт хийх гэсэн дээд зиндааныхан, өөрсдөдөө унацтай байдлаа хадгалж үлдэх гэсэн хүмүүсийн хооронд ширүүхэн “тулаан” болох байдал анзаарагдаж байна. Си Зиньпин, харьяалагдаж байгаа өөрчлөлт шинэчлэлийн талынхан ард олны дэмжлэг хүлээхийг эрмэлзэж, “ашиг сонирхлын бүлэгт” цохилт өгөх авлигын эсрэг тэмцэл үүнд нь ихэд тохирч байгаа юм. Мэдээллийн орон зайд удирдагчийн эзлэх байр ч мэдэгдэх үйц болж байна. Хонконгийн их сургуулийн “China Media Project” төслийн судлаачид Хятадын албан ёсны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд улсынхаа нэгдүгээр хүний нэрийг ямар давтамжтайгаар дурдаж байгааг судалснаа өнгөрсөн долдугаар сард олны сонорт хүргэжээ. Си Зиньпинийг нам, төрийн эрхэнд гарснаас хойших 18 сарын хугацаанд ХКН-ын төв хэвлэл “Жэньминь Жибао” сонины эхний нүүрт хэвлэгдсэн 4186 өгүүлэлд нэрийг нь оруулсан байжээ. Түүний өмнө уг албыг хашиж байсан Зян Зэминь, Ху Жинтао нарын нэрийг үүнтэй ижил хугацаанд 2000 хүрэхгүй удаа дурдаж байсан аж. Үүнээс үзвэл одоогийн нэгдүгээр хүний сурталчилгаа хоёр дахин эрчимжсэн байна. Энэ байдал нь Си Зиньпин өөрийн шинэчлэлийг эрх мэдлийн оргилд гараад ердөө нэг сар болоод л үзэл суртлын салбарт эхлүүлсэнтэй нь холбоотой юм байна. Тэрбээр “Хятад үндэстний их сэргэн мандал”, “хүчтэй, баян улс” байгуулах, “ард түмний жаргалтай амьдралыг” хангах гэх мэт “хятад мөрөөдлүүдийг” хэрэгжүүлэх нь чухал болох талаар 2012 оны эцсээр мэдэгдэж байсан юм. “Мөрөөдлийн” талаарх кампанит ажлыг урьд өмнө нь байгаагүйгээр идэвхжүүлсэн нь жирийн иргэдийн дунд Сигийн нэр хүндийг өсгөсөн аж.

Хятадын улс төр, үзэл сурталд удирдагчийн үүрэг өсөж буйг шинжээчид анзаараад Мао Зэдуний эрин сэргэж байна хэмээн ярих болжээ. 1970-аад оны эцэс хүртэл үргэлжилсэн Маогийн эринг, 1966-1976 оны “соёлын хувьсгал”, 1980-аад онд эрч хүчээ авсан Дэн Сяопиний зах зээлийн өөрчлөлт шинэчлэлийн эринг хооронд нь сөргөлдүүлэхгүй байхыг чухалчлан захиснаар Си Зиньпин өөрөө үүний үндсийг тавьсан гэж үзэж болно. Си Зиньпиний бодлоор бол энэ хоёр улстөрч “хятад мөрөөдлийг” л илэрхийлж байсны нь хувьд хүндэтгэлтэй хандах ёстой аж. Мао Хятад улсыг байгуулж, Хятадын социализмын үндсийг тавьсан, Дэн нь Хятадын эдийн засгийг хурдацтай хөгжүүлэх замыг нээсэн. “Хятад мөрөөдөл” дэврэхийн хэрээр Маогийн дүр сэргэж байна. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийг аливаад хүлээцтэй ханддаг болгосноор Маогийн болон “соёлын хувьсгалын” үеийн түүхэн үүргийг үнэлж цэгнэхэд Си Зиньпиний байр суурь нөл өөлж буй юм. “Соёлын хувьсгалыг”, “эдийн засгийн сүйрлийн” үе гэж тодорхойлохоосоо Хятадын эрдэмтэд татгалзаж байна. Улс орных нь улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг хангаж чадах засаглалыг Хятадын дээдчүүл сонирхдог юм. Өрнөдийн дарамт шахалтыг сөрөн зогсоход бэлнээ харуулж буй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин тэдэнд үлгэр загвар болдог хүний нэг нь. Уг нь бол хүлээцтэй байж, олон улсын өрсөлдөөн уралдаанд хамрагдалг үй, өөрийн боломжид бардамнахгүй байхыг Дэн Сяопин 20 жилийн өмнө Хятадын удирдлагад захисан юм. Гэвч Хятад улс одоо дэлхийн хоёр дахь эдийн засаг болж, Америкийн дараа орж буй ч, дараагийн арван жилд тэрг үүлэгч болохоор зэхэж байна. Орос улсын эдийн засгийн нөөц ихээхэн сул ч эрх ашгийнхаа төлөө тэмцсээр байгаа нь Оросын гадаад бодлогыг сонирхох явдлыг Хятадад өдөөж, өөрсдөө илүү дайчин давшингуй болох хүсэл төрүүлэх болжээ.

“Путиний шилмэл бүтээлүүдийн (2012-2014) түүврийг сурталчилж, Оросын Ерөнхийлөгчийн “санаагаа гайхалтай илэрхийлсэн оновчтой мэргэн үгүүдтэй” танилцахыг хүссэн зарлалыг энэ зун Бээжингийн номын томоохон дэлгүүрүүдийн үүднээс олж харж болохоор байв. Орос, Хятадын харилцаанд ерөнхийдөө нааштай уур амьсгал бий болж буйн зэрэгцээ Оросын бодлогыг гүнзгий судалж, тэдний туршлагаас ямар нэг байдлаар авах хүсэл нь Хятадын ашиг сонирхлын хөдөлгөгч хүч болж байна. Орос улс түүхээрээ, тодруулбал Зөвлөлт засгийн үеийн бодлогоороо Хятадад нөлөөлж буй. ЗХУ задарсан шалтгааны талаар Хятадын шинжээчид ширүүхэн маргалдаж байна. Тогтолцоо нь амьдрах чадваргүй байснаас ЗХУ унасан, тийм учраас түүний үлдэгдлээс Хятад улс даруй, эргэлт буцалтгүй холдох ёстой гэж нэг хэсэг нь үзэж байгаа юм. Нөгөө хэсэг нь Зөвлөлт засгийг гаднын дарамт шахалт, удирдлагынх нь бүдүүлэг тооцоо хавсарч байж үгүй хийсэн гэсэн байр суурьтай байна. Энэ тогтолцооны олсон амжилт их, түүнийг унагаах биш өөрчилж болох байсан, тиймээс Хятад улс өөрийн социализмаасаа татгалзах биш түүнийг сайжруулах учиртай гэж үзэж буй. ЗХУ богино хугацаанд тарж бутарсны шалтгаан нь “үзэл бодол, итгэл үнэмшил нь сүйрсэн явдал” гэж Си Зиньпин 2012 оны арванхоёрдугаар сард хэлсэн байдаг. Түүний бодлоор ЗХУ нам, улсынхаа түүхийг бүрэн үгүйсгэж, Ленин, Сталинаасаа ч татгалзаж, “түүхийн үгүйсгэх үзлийг” баримталж, “үзэл санаагаа эмх замбараагүй байдал болгож”, эцэст нь бүх шатны намын байгууллагууд ашиггүй болж хувирсан нь Хятадын хувьд гол сургамж аж. Хятадын хөгжилд саад хийхдээ Өрн өд үзэл санааны хөшүүрэг ашиглаж байна гэдэгт Хятадын шинжээчид эргэлзэхгүй байгаа.

Хятадын Намын дээд сургуулийн профессор Хань Циньсян долдугаар сард төвийн хэвлэлүүдэд бичихдээ, эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн үзэл санаа Хятадын дотоодод социализм, өнөөгийн эрх баригчдад урам хугарах нөхц өлийг бий болгох зорилгод Өрн өдийн хүчнүүд ашиглаж байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Тэгээд үндэснийхээ эрх ашгийг хаа сайгүй, эдийн засаг, үзэл суртал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, кибер орон зайд ч хамгаалахад бэлтгэхийг тэрбээр уриалсан. Төрийн ажилтнууд Барууны үзэл санааны нөлөөнөөс аль болох хөндий байж “Хятадын онцлогтой социализмд” итгэх итгэлээ бэхжүүлэхийг Хятадын КН-ын удирдлага шаардаж байна. Орчин үеийн “социалист үнэ цэнэтэй зүйлсийн гол цөм” нь болж буй Хятадын уламжлалт соёлыг сурталчлахад анхаарлаа улам их хандуулахыг бас уриаллаа. ХКН улс төрийн хувьсгалч хүчин болохын хувьд хуучин соёлоо хайр найргүй шүүмжилдэг. Тэгэхдээ өнгөрснөө үнэлж, ирээдүйгээ түүн дээр үндэслэж бий болгох ёстой гэж намын удирдлага нь үзэж ирсэн. Өнөө цагийн үнэт зүйлс Күнзийн үзэлд тулгуурлах ёстой гэж Си Зиньпин ч анх удаа тов тодорхой хэлсэн нь бий. Тэрбээр 2013 оны арваннэгдүгээр сард Күнзийн төрөлх нутаг Шаньдун мужийн Цюйфуд хотод очсон юм.

Соёлынхоо хөгжил цэцэглэлт дээр тулж үндэстэн өсөж өндийдөг, хуучны соёлоо нийгмийн үзэл санааны үндсийг бэхж үүлэхэд ашигладаг талаар Си Зиньпин энд онцлон хэлсэн. “Сайн үйл бүтээхг үйгээр улс хөгжихгүй, хүн ч төлөвшихг үй. Ёс суртахууны өндөр эрмэлзэл л хятад үндэстний ирээдүйг хангана” гэж тэр хэлсэн байна.

Р.ЖАРГАЛАНТ

Чоу Юнкан

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.21.106.139 таны нийтлэлтийг унших дуртай хүлээдэг