ХАШЛАГА СОЛИХДОО явган хүний зам сүйтгэв

2014 оны 11 сарын 06

Баянзүрх дүүргийн зургаа, 18, 25 дугаар хорооны нутаг XIII хорооллын төв замын хашлага (боржур)- ыг сольж байгаа нь төрийн мөнгийг шаардлагаг үй ажилд, хяналтг үй зарцуулж байгаагийн илрэл хэмээн иргэд бухимдаж байна. Тэгвэл “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ энэ 2400 ам метр замын хашлагыг нийслэлийн Авто замын газрын захиалгаар “Жи Жи Си”, “Алтай роуд” компанитай гэрээ байгуулан, солиулж байгаа гэнэ. Энэ талаар “Улаанбаатар нэгтгэл”-ийн менежерээс тодруулахад “Манайхтай гэрээ хийсэн компаниуд гэрээт ажилчдаар хашлага солиулсан бололтой” гэснээс өөр хариулт өгсөнгүй.

Иргэдээс ирсэн гомдлын дагуу Баянз үрх дүүргийн холбогдох мэргэжилтнүүд хашлага сольсон газруудыг очиж үзэхэд гүйцэтгэл тааруу, замыг бүрэн засаж янзлаагүй байжээ. Түүнчлэн хашлага солихдоо явган хүний замын хавтанг хуулчихаад, эргүүлэн засаагүйгээс тэр хавьд шороо босдог болжээ. Хамгийн гол нь явган хүний зам өмн өхөөс өө нарийхан болсонд иргэд бухимдаж байгаа юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг л энэ биз.

Э.ЭРДЭНЭ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
203.194.118.8 Elbegdorjiin duu ch biluu ah ch biluu zamiin hashlagiig solidog gj bsan
46.7.55.167 Hnnnn yostoi teneg deer doorgui yamarch tolgoogoi humuus. Hogjnoooo gej bgaaa yaltai yaj hugjnu