“РЕАЛ”, “БОРУССИ” ХАСАГДАХ ШАТНЫ ЭРХЭЭ АВЛАА

2014 оны 11 сарын 06

Аваргуудын Лигийн “А”, “В” “С”, “D” хэсгийн дөрөв дэх тоглолтууд мягмар гаригийн шөнө боллоо. Өнгөрсөн улирлын аварга “Реал Мадрид”, Германы “Борусси Дортмунд” нар өрсөлдөгчөө буулган авснаар хасагдах шатны эрхээ хамгийн түрүүнд өвөртлөв. Тэд хэсгийнхээ гуравт яваа багуудаас 9-10 оноогоор холдсон тул нокаут шатанд өрсөлдөх нь тодорхой болсон юм.

“А” ХЭСЭГ

“Ювентус”-“Олимпиакос” 3:2

Гоол: Пирло 21, Роберто 65 (автогол), Погба 66-Ботия 24, Н”Динга 61

"Ювентус": Буффон, Кьеллини, Бонуччи, Лихтштайнер, Погба, Видаль,Асамоа (Перейра 83’), Пирло, Маркизио (Падоин 70’), Мората (Льоренте 57’),Тевес

"Олимпиакос": Роберто, Масуаку, Абидаль, Ботия, Элабделлауи, Миливоевич, Н”Динга (Касами 77’), Маниатис (Диамантакос 83’), Домингес (Фустер 71’), Афеллай, Митроглу

“Атлетико Мадрид”-“Мальмё” 2:0

Гоол: Коке 30, Гарсия 78

"Мальмё": Ольсен, Тиннерхольм, Хеландер, Рикардиньо, Йоханссон (Кроон64’), Халсти, Эрикссон, Аду, Форсберг, Розенберг, Телин

"Атлетико": Мойя, Годин, Сикейра, Хуанфран, Миранда, Марио, Коке, Гарсия, Арда (Родригес 76’), Габи, Манджукич (Гризманн 69’)

Италийн “Ювентус” өмнөх тоглолтод “Олимпиакос”- т 1:0-ээр дийлдсэн хариугаа авахаар тэднийг талбайдаа хүлээн авлаа. “Ювэнтус” тоглолтын эхнээс санаачлагыг авч 12, 15 минутад Погба, Маркизио нар дараалсан аюултай цохилтоор “Олимпиакос”- ын хаалгач Робертог сандаргаж байлаа. Энэ өдөр Аваргуудын Лигт 100 дахь тулаанаа хийж буй Андре Пирло тоглолтын 21 дэх минутад чөлөөт цохилтоос хаалт давуулан цохиж гоолын салхийг хагалсан юм. Гэхдээ “Ювентус”-ын тэргүүлэл удаан үргэлжилсэнгүй. Эхний гоол хаалганд орсноос гурван минутын дараа Ботия булангаас ирсэн бөмбөгийг мөргөж тооны харьцааг тэнцүүлэв. Масуаку, Домингес нар үеийн төгсгөлд алсын цохилтоор Буффоныг шалгаад авсан ч эхний хагаст дахиж хаалганы тор хөдөлсөнгүй. Харин хоёрдугаар үе эхлээд тоглолтой 61 дэх минутад Н”Динга гайхалтай мөргөлтийг хийж, тооны харьцааг 2:1 болгосноор “Олимпиакос” “Ювентус”-ыг нутагт хожиж эхлэв. Гэхдээ төд удалг үй хаалганы шонд ойсон бөмбөг “Олимпиакос”- ын хаалгач Робертогийн хөлнөөс хачир авч, гоол болон хувирсан юм. Улмаар Погба торгуулийн талбай дотроос хүчтэй цохилтоор гоолдож, багтаа ялалт авчирлаа. Ийнхүү “Ювентус” даагаа нэхэж, Грекийн багийг нутагтаа 3:2-оор сөхрүүлэв. “Атлетико Мадрид” Швейцарийг зорьж, “Мальмё”-тай хоёр дахь тоглолтоо хийлээ. Талбайн эзэд илүү олон аюултай довтолгоо хийж байсан ч “Атлетико” Коке, Гарсия хоёрын гоолын ачаар хожин, хэсгээ есөн оноотой тэргүүлж байна.

Клуб                              Тт      Х      Т      Хг      О.г     А.г    Г.з    О

Атлетико Мадрид        4      3     0      1      10       3    +7    9

Олимпиакос               4      2     0      2       6        7    -1    6

Ювентус                   4       2    0      2       5        4    +1   6

Мальмё                     4      1     0      3       2        9    -7   3

“В” ХЭСЭГ

“Реал Мадрид”-“Ливерпуль” 1:0

Гоол: Бензема 27

“Реал Мадрид”: Касильяс, Варан, Рамос, Марсело, Арбелоа (Начо 83’), Кроос, Родригес (Бэйл 62’), Модрич, Иско, Роналду, Бензема

“Ливерпуль”: Миньоле, Туре, Морено, Манкильо, Шкртел, Лаллана, Лукас (Джеррард 69’), Джан (Коутиньо 75’),Аллен, Маркович (Стерлинг 69’),Борини

“Базель”-“Лудогорец” 4:0

Гоол: Эмболо 34, Гонсалес 41, Гаши 59, Сухи 65

“Базель”: Вацлик, Шёр, Сухи, Сафари, Жака, Жуффи, Фрай (Марсело81’), Эльнени, Эмболо, Гаши, Гонсалес (Калла 69’)

“Лудогорец”: Стоянов, Ангуло, Моци (Александров 21’), Терзиев, Кайсара, Эшпинью (Анисе 63’), Абало, Дяков, Марселиньо да, Александров, Безьяк (Хамза 46’)

Аваргуудын Лигийн таван удаагийн аварга “Ливерпуль”, “Реал”-д хожигдсон хариугаа авахаар Испани руу “мордлоо”. Тоглолтын эхнээс талбайн эзэд илүүрхэж байв. Гурав дахь минутад Бенземагийн дамжуулалтаар Жеймс Родригес хүчтэй цохилт хийж, хаалгач Минолег шалгасан юм. Түүний араас Бензема мөн хамгаалагч нарыг сандаргаж дамжуулсан бөмбөгийг Роналду хүчтэй цохисон ч Миньоле хаалгаа амжилттай манав. “Ливерпуль”-ийн хамгаалагч нарыг айлгаж байсан “Реал”-ын аюултай довтолгоо үргэлжилсээр байлаа. Ингээд 27 дахь минутад Роналдугаас эхэлсэн довтолгоо Искогоор дамжин Марселод ирлээ. Марсело хамгаалагч нарыг давуулан хаалганы урдуур хөндлөн дамжуулалт хаяв. Энэхүү сайхан боломжийг Бензема тун чадмаг ашиглаж, Аваргуудын лигийн энэ улирлын тав дахь гоолоо орууллаа. Гоол алдсан “Ливерпуль” сэргэж чадахгүй байсаар эхний үеийг дуусгав.

Тоглолтын 34 дэх минутад Роналдугийн торгуулийн талбайн гаднаас хийсэн гайхалтай цохилтыг хаалгач хаагаагүй бол тооны харьцаа 2:0 болох байв. Энэ тулааны гол баатар нь маргаангүй Миньоле байсан юм. Тэрбээр “Мадрид”-ын олон цохилтыг хааж, багаа аварсан. Хоёрдугаар үед онцлох зүйл төдийлэн харагдсангүй. “Реал Мадрид” дөр өв дэх хожлоо байгуулав. Дашрамд сонирхуулахад бэртэлтэй байсан Бейл 62 дахь минутад сэлгээгээр талбайд гарсан юм. “Базель” талбайдаа “Лудогорец”-ийг хүлээн авч 4:0-ээр илүүрхэн хожлоо. Тэд ийнхүү зургаан оноотой болж, “Ливерпуль”- ийн дээр гарав.

Клуб                      Тт    Х    Т     Хг     О.г     А.г    Г.з    О

Реал Мадрид        4     4   0    0      11      2     +9    12

Базель                4     2    0    2      6       6     0      6

Ливерпуль           4    1    0    3      2        6    -4      3

Лудогорец           4    1    0    3      3        8     -5     3

“С” ХЭСЭГ

“Бенфика”-“Монако” 1:0

Гоол: Талиска 82

“Бенфика”: Жулио Сезар, Луизао, Перейра, Алмейда, Жардел, Самарис (Лима 62’), Гайтан (Бебе 90’), Сальвио, Перес, Дерлей (Кристанте 87’), Талиска

“Монако”: Субашич, Фабиньо, Курзава, Карвалью, Раджи, Кондогбия (Жермен 87’), Моутинью, Тулалан, Окампос(Дирар 62’), Феррейра- Карраско, Траоре (Мартиаль 72’)

“Зенит”-“Байер” 1:2

Гоол: Рондон 89- Хын Мин 68, 73

“Зенит”: Лодыгин, Анюков, Кришито, Ломбертс, Гарай, Шатов (Аршавин87’), Гарсия, Витсель, Данни (Рондон 79’), Халк, Кержаков (Рязанцев 79’)

“Байер”: Лено, Спахич, Едвай (Бёниш 65’), Топрак, Донати, Бендер, Калханоглу, Беллараби, Хын Мин, Кисслинг (Круз90’), Брандт (Дрмич 53’)

Португалын төлөөлөл “Бенфика” талбайдаа “Монако”-г хүлээн авч, дөрөв дэх тоглолтоо хийв. Хоёр багийн аль аль нь гоол оруулж чадалгүй эхний үеийг дуусгав. Зочид бага зэргийн илүү довтолсон. Гэхдээ “Бенфика” тун найдвартай хамгаалж байлаа. Хоёрдугаар үеийн 82 дахь минутад “Бенфика”-гийн булангийн цохилт амжилттай болж, Дерлейгийн дамжуулалтаар Талиска гоолдон, багаа ялалтанд хүргэжээ. Ийнхүү “Бенфика” Аваргуудын лигийн энэ улирлын анхны гурван оноогоо авсан. Нөгөө талд “Зенит” талбайдаа “Байер Леверкузен”-ыг хүлээн авч, хараахан баралг үй 2:1-ээр хожигдов. Герман багийн Солонгос хөлбөмбөгч Сон Хын Мин дубль хийж, багтаа том гавьяа байгуулсан юм. Тэрбээр эхний гоолоо Белларабигаас ирсэн бөмбөгийг хаалгачийн баруун дээд буланд хүчтэй цохилтоор “зоов.” Таван минутын дараа хамгаалагчийг аргалж, хөнгөхөн гоолыг Лодыгиний хаалганд хийлээ.

Харин тоглолтын төгсгөлд Рязанцевийн өлг өж хаясан гайхалтай дамжуулалтыг Рондон “Байер”- ийн хаалганд оруулсан ч нэмэр болсонг үй. Энэ хэсгийг “Байер” есөн оноотой манлайлж, “Монако” таван оноотой нэхэж явна. Харин ОХУ-ын “Зенит”, Португалын “Бенфика” хоёр ижил дөрвөн оноотой байна.

Клуб                 Тт     Х   Т    Хг   О.г   А.г   Г.з    О

Байер             4     3    0   1    7      3     +4    9

Монако           4     1    2   1    1     1      0     5

Зенит             4     1    1    2    3     4      -1   4

Бенфика         4     1    1    2    2     5      -3   4

“D” ХЭСЭГ

“Арсенал”-“Андерлехт” 3:3

Гоол: Артета 24 (пенальти), Санчес 29, Окслейд-Чемберлен 58- Ван ден Борре 61, 73 (пенальти), Митрович 90

“Арсенал”: Щесны, Гиббс, Мертезакер, Монреаль, Чамберс, Артета (Фламини 62’), Окслейд-Чемберлен (Росицки 81’), Ремси, Касорла, Санчес,Уэлбек (Подольски 82’)

“Андерлехт”: Прото, Дешахт, М’Бемба (Дендонкер 54’), Ван ден Борре, Прает, Кьестан, Тилеманс, Найяр, Конте(Кавайа 46’), Сирьяк (Митрович 62’), Ашампонг

“Борусси”-“Галатасарай” 4:1

Гоол: Ройс 39, Папастатопулос 56, Иммобиле75, Кайя 86 (автогол)- Балта 70

“Боруссия”: Вайденфеллер, Пищек, Суботич, Папастатопулос, Дурм, Кель, Бендер (Рамос 85’), Мхитарян, Кагава (Гюндоган 63’), Ройс(Иммобиле 71’), Обамеянг

“Галатасарай”: Муслера, Чамдал, Шеджу, Кайя, Балта, Мело, Джемаили, Алтынтоп (Озтекин 82’), Инан, Снейдер, Булут (Йилмаз 85’)

“Арсенал” гэртээ Бельгийн даруухан баг “Андерлехт”-ийг хүлээн авлаа. Тоглолтын эхнээс “Арсенал” өнгөтэй тоглов. Улмаар 24 дэх минутад Уэлбек торгуулийн талбайд унаж алдаа авснаар багтаа пенальти авчирлаа. Цохилтыг багийн ахлагч Артета амжилттай гүйцэтгэж, Венгерийн залуус тэргүүлж эхлэв. Удалгүй Санчес чөлөөт цохилт гүйцэтгэж, хаалтнаас ойсон бөмбөгийг өөрөө гүйцээлээ.

Ийнхүү эхний үе 2:0- ээр дуусав. Улмаар хоёрдугаар хагас дөнгөж эхлээд Окслейд-Чемберлен бөмбөгний төлөөх тэмцэлд ялж, урагшилсаар торгуулийн талбайд орж ирэн хаалгачийн эсрэг талд цохин гоолдож, тооны харьцааг 3:0 болгов. Энэ үед “Их буучид”-ын хөгж өөн дэмжигчид гурван оноогоо авлаа хэмээн баярлаж байсан ч “Андерлехт” бууж өгөхийг хүссэнгүй. 60 дахь минутад Ван ден Борре отон тоглолтын байрлалаас гоолдсон ч шүүгч “нүдээ анин” өнгөрөөж, тооны харьцаа 3:1 болов. Улмаар Ван ден Борре пенальтаас дахин гоолдож, дубль хийснээр тоог улам ойртууллаа. Гоолын гол буруутан Монреаль байсан. Тэрбээр торгуулийн талбайдаа эсрэг багийн тоглогчийг унагаасан юм. Харин 89 дэх минутад Нахарын дамжуулалтыг Митрович гүйцээж, 3:3 болгон тэнцүүлээв. Ийнхүү “Андерлехт” “Арсенал”-тай эвийн гэрээ байгуулж, оноо хуваалаа. Харин нөгөө талд “Борусси” “Галатасарай”-г 4:1-ээр “өвдөг шороодуулав”. Туркийн багаас нэр төрийн гоолыг 70 дахь минутад Балта хийсэн юм.

Клуб                    Тт    Х      Т     Хг     О.г     А.г     Г.з    О

Борусси            4     4     0     0    13       1      +12  12

Арсенал            4     2     1     1    9         7      +2    7

Андерлехт         4     0     2      2    5        9      -4    2

Галатасарай      4    0      1      3     3       13     -10  1

ХЭН ЮУ ӨГҮҮЛЭВ

“Ювентус”-ийн дасгалжуулагч Аллегри: “Бид гайхалтай ялалт байгууллаа. Хөвгүүд маань сайн тоглосон. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ялалт. Бид одоо ч нэгдүгээр байрын төлөөх өрсөлдөөнд байна. Үүнд би маш их баяртай байна.”


“Ювентус”-ийн довтлогч Поль Погба: “Энэ хожил чухал байсан. Пенальти алдчихлаа гэж үү? Ийм зүйл болж л байдаг шүү дээ. Одоо бүх зүйл биднээс хамааралтай боллоо. Аваргуудын лигийн тоглолтуудад хожил авах үргэлж хэцүү. Бид бууж өгөхгүй ээ.” гэсэн байна. “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер: "Энэ бол үнэхээр сэтгэл гонсойлгом үр дүн. Бид бага зэрэг азгүй байлаа. Яагаад гэвэл эхний гоол отон байсан. Учир нь бид тоглолтыг дуусгахад асуудалтай байлаа. Манай хамгаалалт ч эхний минутаас сүүлийн минут хүртэл тун тааруу байсан. Бид одоо хэсгээ тэргүүлэх бараг боломжгүй болсон. “Дортмунд” тэргүүн байраа тийм амархан тавьж өгнө гэж байхгүй."

“Борусси”-гийн дасгалжуулагч Юрген Клопп: “Манай баг тоглолтын эхнээс л бүрэн төвлөрсөн байсан. “Галатасарай” хэд хэдэн аюултай доволгоо хийсэн л дээ. Гэхдээ бид хүсэл эрмэлзэл дүүрэн тоглож, бүх зүйлийг сайн хийлээ. Бид зөв цагт сайхан, чухал гоолуудыг орууллаа.”


“Галатсарай” клубийн дасгалжуулагч Пранделли: “Хэрвээ тоглолтыг үзсэн бол энэ бол шударга үр дүн биш. Залуус маань Истанбул дахь эхний тоглолтоо бодвол үнэхээр шаргуу ажилласан. Бид илүү сайжирсан. Зарим нэг жижиг алдаануудаас болоод л гоолууд алдчихлаа.” гэжээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД