Сидни КРОСБИ

2014 оны 11 сарын 06

1987 оны наймдугаар сарын 7-нд Канадын Карл Харбор хотод төрсөн. Биеийн өндөр 180см, жин 91 кг. NHLийн “Питтсбург Пингвинс” багт төвийн довтлогчоор тоглодог. Сидни анх 2005 оны драфтын эхний тойргийн нэг дэх сонголтоор “Питтсбург”-т ирж, NHL-т хөл тавьжээ. Тэрбээр эхний улиралдаа 81 тоглолтод оролцож, 102 оноо (39 гоол, 63 о.дамж) авсан гайхалтай амжилтыг үзүүллээ. Ийнхүү Сидни NHL-т тоглосон рүүки улиралдаа 100 онооны босго давсан анхны хоккейчин болов. Канад залуу дараа жил нь бүр галзуурч 36 шайб айлын хаалганд хийж, 84 оновчтой дамжуулалт өгсөн юм.

2007 оны улирлаас хойш Кросбигийн амжилт бэртэл гэмтэлийн улмаас бага зэрэг саарсан ч тэрбээр хичээл зүтгэлээрээ хуучин формоо эргүүлэн олж авчээ. Өнгөрсөн улиралд Корсби 104 оноо авч, сүүлийн дөрвөн жил үзүүлээгүй амжилтаа гаргав. Улмаар тэр шинэ улиралд долоон шайб, 12 дамжуулалт өгч нийт 19 оноогоор лигийг тэргүүлж байна. Тэрбээр мөн улсынхаа шигшээд багтаж 2010,2014 оны өвлийн олимпод түрүүлсэн аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД