50 мянга биш, 609 аж ахуйн нэгж ТАТАН БУУГДЖЭЭ

2014 оны 11 сарын 06

Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсний улмаас энэ оны байдлаар 50 мянган аж ахуйн нэгж татан буугдсан гэх мэдээлэл гарсан. Тэгвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс үзвэл үнэндээ энэ оны есдүгээр сарын байдлаар 609 аж ахуйн нэгж татан буугдсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага байгуулагдсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасан, үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан нөхцөлд УБЕГ-ын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт заавал бүртгүүлдэг. Компанийн тухай хуулийн 29.2-т “Бүртгэх байгууллага компанийг улсын бүртгэлээс хассанаар түүнийг татан буугдсанд тооцох бөгөөд энэ тухай бүртгэх байгууллага нийтэд мэдээлнэ” гэж заажээ. Энэ бүртгэлээс үзвэл 2010- 2013 он болон 2014 оны гуравдугаар улирлын байдлаар манай улсад 136949 хуулийн этгээд бүртгүүлжээ. Үүнээс энэ хугацаанд 2089 нь татан буугдсан байна. Сүүлийн таван жилийн дунджаас үзэхэд жилд 500-600 ком-пани татан буугддаг аж.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
150.129.140.189 tatan buugdaagui baih gehdee sul zogsolt hiisen kompani mash ih baigaa