Хүндрэлийг хөхиүлж мэдэх төсөл

2014 оны 11 сарын 06

Улсын төсөв батлах хуулийн хугацаа дуусахад 10 хоног үлдлээ. Дэг ёсоор бол гурван удаа хэлэлцүүлсний дараа УИХ 2015 оны Төсвийн тухай хуулийг батална. Сар шахам үргэлжилсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах марафон сөрөг хүчний хүслээр төгсөв. Тэд эрх баригч намын зарим гишүүний дэмжлэгтэйгээр Ерөнхий сайдыг огцруулж чадлаа. Улс төрийн бужигнаанд цалгардаад байсан УИХ одоо эх орны эдийн засаг хэрхэн хаана хүрэхийг тодорхойлдог Төсвийн тухай хууль, Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг батлахад бүрэн анхаарах биз. Дээрх бодлогын баримт бичгүүд нь улс орны хөгжлийн “амин сүнс” нь юм. Энэ чухал баримт бичгийг батлахад 10 хоног бол бага хугацаа. Уг нь Төсвийн тухай хуулийн төслийг Засгийн газар сар гаруйн өмнө УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ Засгийн газраас өргөн барьсан Төсвийн тухай хуулийг батлах нэгдсэн байр суурьт хүрээгүй байна. Тэр бүү хэл төсвийн төслийн үзэл баримтлалыг ч дэмжихгүй гэдгээ УИХ-ын зарим гишүүн мэдэгдсэн.

Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхц өл, ирээдүйн төлөв төсвийн зардлаа танаж бүсээ чангалахыг шаардаж буй. Үүнийг хууль тогтоогчид аль хэдийнэ мэдэрсэн. Тэгвэл Засгийн газар төсвийн зардлыг 7.6 их наяд буюу өнг өрсөн жилийнхээс 400 гаруй тэрбум төгр өгөөр нэмэгдүүлсэн төсвийн төсөл боловсруулжээ. Өнгөрсөн жил улсын төсвөөс 1.1 их наяд төгрөгийн хөр өнгө оруулалт хийхээр тусгаж байсан. Харин энэ удаа 620 тэрбум төгр өгийн хөрөнгө оруулалт хийнэ гэжээ. Төсвийн урсгал зардлыг 15 хувиар өсгөн, хөрөнгө оруулалтыг 40 хувиар танасан байна. “Нээлттэй нийгэм форум”-аас зохион байгуулсан төсвийн орлого, зарлагын талаарх хэлэлцүүлэгт оролцсон Сангийн яамны мэргэжилтэн “Зарлагын өсөлтийг хадгалж, хөрөнгө оруулалтыг хумьсан төсөв болсон” гэж дүгнэв. УИХ-ын гишүүд бүсээ чангалж, зардлаа танахыг чухалчилж байгаа. Мөн хөрөнгө оруулалтыг нэмэгд үүлж, эдийн засгаа хүндрэлээс гаргаж, хямралын ангал руу унагахгүйг хичээж буй. Тэгвэл Засгийн газар тэдний эсрэг зогссон нь энэ.

Ирэх онд эдийн засгийн нөхцөл сайжирна гэсэн үндсэн дээр ийм үзэл баримтлалтай төсөв боловсруулсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ эдийн засаг ирэх онд дээрдэх шинж тэмдэг, суурь нөхц өл өнөөдөр огт алга. Харин ам.долларын хомсдолоос үүдсэн төлбөрийн тэнцлийн хүндрэл лавширсаар байгаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар, валютын нөөц шавхагдсаар байна. Хямрал улам даамжрах хүч үйлчилсээр байна гэсэн үг. Ам.долларын хомсдол нь эдийн засгийн хямралд хүргэх вий гэдгээс хамгийн их болгоомжлох учиртай. Үүнээс урьтаж арга хэмжээ авах шаардлага тулгарна. 2017 онд манай улс хоёр их наяд төгрөгийн бондын өрөө төлнө. Түүний 600 тэрбум төгрөгийг улсын төсв өөс гаргах аж. Үүнийг төлөх хөрөнгийг одооноос хуримтлуулах байтал Засгийн газар 400 тэрбум төгрөгийн алдагдалтай төсөв баталж буй нь ухаалаг бус үйлдэл мөн.

Хөрөнгө оруулалт нь бодит эдийн засгийг дэмжинэ. Гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон учраас бодит эдийн засгийн цусны эргэлт саарав. Төсвийн хөрөнгө оруулалтаар ахиухан цус сэлбэхгүй бол эдийн засаг сульдах нь дамжиггүй. Гэвч хөрөнгө оруулалтыг танаж, урсгал зардлаа өсгөсөн нь өөрийг өө хордуулж байгаа хэрэг. Цус багатай хүн амархан ядардаг, сульддаг. Эдийн засагт хөрөнгө оруулахгүй бол яг цус багатай хүнтэй ижил. Төсвийн бодлогоо эдийн засагт үүссэн нөхц өл байдалтайгаа уялдуулж, хүндрэлийг эмчлэх нь зүйтэй. Тэгвэл одоо хэлэлцэж буй төсвийн төсөл нь эдийн засгийн хүндрэлийг улам лавшруулах үзэл баримтлалтай болчихоод байгаа юм. Засгийн газар ирэх жил төрийн албан хаагчдын цалинг 500 тэрбум төгрөг өөр нэмэхээр төсөвт тусгасан. Энэ бол тэвчиж болох зардал гэж олон эдийн засагч үзэж байгаа. Их засвар хийх, тоног төхөөр өмж худалдан авах зэрэг зардлаа танахад 220 тэрбум төгр өг хэмнэх боломжтой гэсэн тооцоог Үндэсний аудитын газраас гаргажээ. Нөгөө талаас төсвийн орлогыг бодитоор тооцох ёстой. Төсөвт татварын бус орлогыг өнгөрсөн жилийнхээс 6.3 дахин өсгөнө гэж тооцжээ.

Үндэсний аудитын газраас төсвийн орлогод дүн шинжилгээ хийгээд нийт 354 тэрбум төгрөгийн татварын бус орлого төвлөрөх үндэслэл багатай байна гэж дүгнэжээ. Тухайлбал, МИАТ, “Монголын хөрөнгийн бирж” компанийн хувьцааны 49, “Хөтөлийн цемент шохой”- нхыг 100 хувь худалдаж олсон орлогоос 153 тэрбум төгр өгийн татварын бус орлого олно гэж төл өвлөснийг үндэслэл муутай гэж үзсэн байв. Цалин хөлс нэмэхгүй, бусад зардлаа 220 тэрбумаар танаад, хөрөнгө оруулалтаа ядаж нэг их наяд төгрөгт хүргэчихвэл энэ төсөв “эрүүл” харагдана.

Т.ЭНХБАТ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД