ӨӨРТЭЙГӨӨ ХИЙСЭН ТУЛААНД АН ЯЛАГДАВ

2014 оны 11 сарын 06

  Түүх давтагдав. 1998 оны долдугаар сарын 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг намынх нь 13 гишүүн сөрөг хүчинтэй нийлж огцруулахад төрсөн мэдрэмжийг Н.Алтанхуяг амсав. Энэ удаа “Элсний 13”-ын оронд “Эсэргүү найм” товчлуур дарсан юм. Тэдний ард “Шонхор” фракц зогсож буй. Дээрээс нь Засгийн газрыг хамтран байгуулсан “Шударга ёс” эвслийн Г.Уянга, Л.Цог нар дэмнэв. Н.Алтанхуяг албан тушаалын золиосонд явж одлоо. Сөрөг хүчний зүгээс тавьсан үндэслэл нь өмнөхийн адил сул байв. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй атал тэд “АТГ-аас гэмтэйг нь тогтоосон” гэлээ. Мөн хэн нэгэн гэмтэйг тогтоосон ч бурууг гэр бүлд нь нялзаах учиргүйг Үндсэн хуулиар тунхагласныг зөрчив. Н.Алтанхуягийн охин, хүргэн дүү Г.Дэнзэнд холбогдох хэргийг огцруулах үндэслэлийнх нь нэг болгожээ.

Ерөнхий сайд чуулганы индрээс үүнд эцэг хүний ёсоор “Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь барьцаалах ёсгүй” хэмээн эмзэглэлээ хуваалцсан. Үнэндээ түүнийг гүтгэсэн гэсэн үг. С.Баярцогт гишүүний сануулсан шиг цөөнх биш олонхийг бүрдүүлэгч нам, эвслийнхэн нь Засгийн газраа унагачихлаа. 27 дахь Ерөнхий сайдыг нам доторх нөхдүүдтэй нь нийлж огцруулсныхаа дараа МАН-ынхан бөөн баяр болов. Улс төрийн үйл явц нь үр дүнд хүрсэн учраас аргагүй. АН дотроос “элснийхэн” олдсон учраас тэдэнд аз гийжээ. “Шонхор” фракцын олонх гишүүн асуудлаас зугтаж, санал хураалтад оролцсонгүй. 1998 онд Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсны дараа эсрэг санал өгсөн хүмүүсийг намаасаа хөөж байсан түүхтэй. АН дүрэм ёсоороо дээрх наймд арга хэмжээ авах байх. Харин санал хураалтад оролцоогүй эрхмүүд ард нь үлдэнэ. “Шонхор” фракцын тэргүүн З.Энхболд төвийг сахиж, огцруулах саналыг дэмжсэнгүй. Түүний саналаар дутахгүй нөхцөл үүссэн байсан учраас тэр.

МАНАН ТАТЛАА

1996-2000 оны үйл явдлын дараа АН УИХ-д ганцхан суудал авсан. АН-ын гишүүдийн чуулган дээр дахин дахин сануулсан ёсоор гайг нь тэд өөрсдөө үүрнэ. 2016 онд сонгогчид дүнгээ тавина. Уг нь 12 жилийн дараа арай гэж сэргэсэн ард түмний итгэлийг АН-ынхан хамгаалж, сайн ажиллах, санал нэгдэх ёстой байлаа. Гэвч албан тушаал, хувийн эрх ашгаа хэсэг гишүүн нь илүүд үзэв. Н.Алтанхуяг АН-ын дарга болсны дараа тэд гурван шатны сонгуульд амжилт гаргасан. Бас шүүмжлүүлэн барин хоёр жилд тэр чамлахааргүй ажил хийсэн. Одоо орыг нь хэн авах вэ. Энэ бол хүссэн, хүсээгүй анхаарлын төвд байх сэдэв. Ерөнхий сайдыг огцруулахаар шийдэхтэйгээ зэрэгцээд л “Шонхор”, МоАХныхон дараагийн хувилбараа бэлэн болгосон болов уу. Дараагийн Засгийн газарт УИХ-д суудалтай бүх нам багтана. Мэдээж өөрсдөө сайн дураар татгалзахгүй бол тэдэнд урилга ирнэ. МАН-ынхан хүслээ биелүүлнэ, гомдлоо тайлна.

Н.Алтанхуягийн орыг “Шонхор”-ын тэргүүн З.Энхболд, МоАХ-ны Х.Баттулга хоёрын нэг нь авах биз. МАН-ынхны зүгээс дараагийн Засгийн газрын схемийг бэлэн болгочихсон сураг ч байна лээ. Үүгээр бол Х.Баттулга Ерөнхий сайд, М.Энхболд Шадар сайд болох гэнэ. Засгийн газрыг унагахад “үнэтэй” хувь нэмэр оруулж АН-ын эсрэг товчлуур дарсан, хуралдаа сууж, санал өгөөгүй ч дэмжлэг үзүүлсэн эрхмүүдийн нэр сайдад дуулдаж байна. Уг нь З.Энхболдын нэр хүчтэй дуулдаж байсан ч саяхан тэр өөрөө “Би Ерөнхий сайд болохгүй” гээд мэдэгдчихсэн гэж байгаа. “Түгжил”- үүд хороо хэрхэн найруулсан нь удахг үй тодорхой болно. Ямартай ч дахин МАНАН татах нь тодорхой болов.

ОДОО УИХ ТАРАХ УУ

Тэгвэл Ерөнхий сайд бүтцийн өөрчлөлт хийж, бөөн юм болж байж сайдад нэр дэвшигчээ тодруулсан ажил салхинд хийссэн шиг юм давтагдана. Улсын төсвийг энэ сарын 15-ны дотор батлах ёстой. Баталж чадахгүй бол УИХ тарна гэсэн заалт хуульд байхгүй л дээ. Гэхдээ хугацаандаа төсвөө батлаагүй УИХ хараахан гараагүй байгаа юм. Хуулийн дагуу дараагийн Ерөнхий сайдыг хоёр долоо хоногт багтаан томилох ёстой. Хэдийгээр ерөнхий схем гаргасан байгаа ч албан тушаалын тохиролцоог тийм ч амархан хийчихгүй учраас цаг авна. Гишүүн С.Баярцогт “УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах сонголтын өмнө бид ирчихлээ. Цаашид Монгол Улс парламентын засаглалтай байх уу” хэмээн бусдаасаа асууна лээ. Зөвшилцөж, нэгдэж ажиллаж чаддаггүй УИХ дараагийн ээлжинд тарвал бас л гайхах хэрэггүй болох нь. Ингэвэл Ерөнхийлөгчийн засаглал руу явах болно. Гэхдээ ийм давхар эмгэнэл тохиохгүй биз ээ. Юутай ч АН доторх эсэргүү гишүүд Засгийн газраа огцруулж чадлаа. Өөрөө өөртэйгөө хийсэн тулаандаа АН ялагдав. Одоо дараагийн Засгийн газар хурдан байгуулагдаад бүрэн эрхийн хугацаа дуустал тогтвортой ажиллаасай гэж л хүлээе. Бас яриад байснаараа эдийн засгийн хямралыг арилгаж, иргэдийнхээ амьдралыг сайжруулна гэж найдъя.

С.ТУУЛ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.11.98 хэдэн урвагч нар жирийн ард түмнийхээ элгэн дээр дэвслээ дээ
202.21.125.25 kiev uuteigee baildaj bgaatai yalgaagui
59.85.113.61 Ер нь цэвэр ёс зүйн л асуудал л даа. Ингээд ойр тойрныхон нь хэрэгт холбогдоод байна гэдэг тийм ч сайхан зүйл биш л дээ. Ер нь өөрөө саналаараа огцорчих байсан юм.
150.129.141.191 Ард түмэн эдгээр түгжилүүдийн нэрийг хэзээ ч мартахгүй
150.129.141.191 denduu duraaraa huuliig gishsilj bsn eronhii said shuu dee, hiij buteej bgaa ch bas deed zergiin ys surtahuuntai soyltoi bh ystoi hun shuu dee ug ni
  • 2014 оны 11 сарын 06
150.129.141.191 shaa P mini chi uuruu tugjil
  • 2014 оны 11 сарын 06
27.123.214.115 Ardchilsan nam uurteigee bish uuriin namaas tavisan uudgui ES aa uursduu avch xayaj urgusun tangaragtai unench UIX in gidhuud gedgee srd tumnii umnu xaruullaa. Er nam vh bai xuvi gishuun ch bai TUR ARD TUMNIIXEE UMNU URGUSUN TANGARAGTAI L UNENCH BAIX UUREGTEI SHUU dee tiimees Ardchilsan namig tuunii hidhuudiig muu xelj boloxgui baix shuu. Xerev Ex oron ard tumnee bish Namin erx ashigaa bodson bol ES aa avch xsyaxgui baix bolomj baisan shuu dee. ES nuxur Altankhuyag ungursun xugatsaand ex oron srd tumnee gexeesee iluu uuriin xuviin aj amidralig 1 rt tavisan uviagui bsidal ni uuriig ni unafasan gej oilgox ni zuv yum shuu. Daraa daraagiin turiin alban tushasld ovhicig xusegchded durgamtai zuil bolloo.