Эрчүүд ч гэсэн цэвэршдэг гэнэ

2014 оны 11 сарын 05

Эрэгтэйчvvдэд тvгээмэл тохиолддог өвчлөл
-Эрэгтэйчvvдийн зонхилон тохиолддог өвчлөлд тvрvv булчирхайн vрэвсэл ордог. 10 эрэгтэйн найм нь тvрvv булчирхайн vрэвслээр өвддөг гэсэн судалгаа бий. Мөн бэлгийн ажиллагааны хямрал, бэлгийн сулрал цаашлаад төмсөгний vрэвсэл, эрэгтэйчvvдийн vргvйдэл гээд олон өвчин байдаг. Тvрvv булчирхайн vрэвсэл харьцангуй хvйтэн сэрvvн уур амьсгалтай улс орнуудад элбэг тохиолддог. Тvрvv булчирхайн vрэвсэл их байгаагийн шалтгаан нь манайд бэлгийн замын өвчнөөс гадна шvд, бөөрний өвчин их байгаатай холбоотой. Хоолой өвдөх, амьсгалын замын болон элэг, цөсний өвчин нь тvрvv булчирхайн vрэвсэл vvсэх шалтгаан болдог. Эдгээр өвчлөл манай оронд их байгаа учраас тvрvv бучирхайн vрэвсэл буурахгvй байна.

Тvрvv булчирхай нь эр хvний хоёрдахь зvрх  
Эр хvний хамгийн гол эрхтэн. Давсган доор байрладаг 3.5:2.5 см-ийн хэмжээтэй жижигхэн манжин хэлбэрийн булчирхай. Энэ булчирхайн vvрэг асар их. Шvvрэл ялгаруулаад зогсохгvй эр хvний мотор юм. Тvрvv булчирхай нь хvчтэй агших хөдөлгөөн хийж vрийн шингэнийг цацдаг. Тэгэхээр тvрvv булчирхайн vйл ажиллагаа зогсвол бэлгийн амьдрал хямарна. Тvрvv булчирхай давсагны доор байрладаг болохоор шээсний сvв дамжин өнгөрдөг. Иймээс vрэвслийн vед хамгийн тvрvvнд шээс савирч дусагнах, салаалах, хаагдах зэргээр өөрчлөлт гардаг. Энэ өвчнийг дээр vед өвөгчvvдийн өвчин гэдэг байсан бол сvvлийн vед 20 дөнгөж гарч яваа залуус хvртэл өвдөх болсон.

Өвчин залуужиж байна
Бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөнтэй холбоотой. Залуус маань доороосоо vргэлж даардаг. Пvvз өмссөнөөр доороосоо жинддэг. Мөн бэлгийн замын өвчин асар их болсон. 35 хvртэлх насны залуусын 70 хувь нь бэлгийн замын халдварт өвчтэй гэсэн байдаг. Өвчнөө цаг тухайд нь эмчлvvлэхгvй архагшуулснаас тvрvv булчирхай vрэвсдэг. Мэдээж өвчин залуужих болсон шалтгаанд олон зvйл холбогдоно. Өнөөдөр эрэгтэй-чvvдийн өвчлөлийн оношлогоо сайн хийдэг болсон. Хэдийгээр эрэгтэйчvvдийн эмнэлэг байгуулагдаж буй нь сайшаалтай ч тэдний эмчилгээ замбараагvй болж. Өвчтөн эмийн сангуудаас дур мэдэн эм авч хэрэглэн өвчнийг дутуу эмчилснээр уг өвчин архагшин тvрvv булчирхай vрэвсэх явдал их байгаа.

Тvрvv булчирхайн vрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд юу хийх вэ?
-Эрэгтэйчvvд өөрсдийнхөө төлөө жилдээ нэг удаа зайлшгvй vзлэгт хамрагдах ёстой. Харамсалтай нь манай эрчvvд vзлэгт байтугай өвчнөө хvндрvvлчихсэн vедээ л эмнэлэгт хандана. Тэд тvрvv булчирхайн өвчтэй болсноо мэддэггvй. Тvрvv булчирхайн өвчин vрэвслийн бус гаралтай, бэлгийн замын vрэвслийн гаралтай гээд олон янз. Эдгээрээс бэлгийн замын гаралтай тvрvv булчирхайн vрэвсэл манайд ихэссэн. Vрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд даарч хөрөхгvй байх шаардлагатай. Амьсгалын замын өвчин тусч хvндэрснээр тvрvv булчирхайн vрэвсэлтэй болох тохиолдол ч бий. Бактерийн бус гаралтай тvрvv булчирхайн vрэвсэл нь тогтмол бэлгийн харилцаанд орж чадахгvйгээс vvддэг. Өнөөгийн зах зээлийн нийгэмд ажил амьдралын эрхээр гэр бvлээсээ хол газар амьдардаг залуус олон. Удаан хугацаагаар гадаадад ажиллах зэргээр бэлгийн харилцаанд орохгvй удах юм бол бактерийн бус гаралтай тvрvv булчирхайн vрэвсэлтэй болох нөхцөл бvрддэг. Иймээс хvйтэн сэрvvнд хувцсаа тохируулж өмсөх, ханиад томуу хvрэхгvй байх, халдварт элэгний өвчин тусахгvй байхад Таны хоёрдахь зvрх эрvvл байна. Ер нь биеэ чийрэгжvvлж, хоол ундаа зохистой хэрэглэх, архи дарс бага уух зэрэг нь урьдчилан сэргийлэх гол арга болно.
Эрчvvд  өвчнөө хvндрvvлж байж эмнэлэгт ханддаг
Монгол эр хvний гоо зvйн ойлголтод гvндvvгvй, хээгvй, баргийн юманд санаа зовдоггvй зэрэг буруу шалгуур vйлчилсэн хэвээр байгаа юм. Эмэгтэй хvн байнга эмнэлэгт очиж төрөл бvрийн шинжилгээ өгдөг, гэтэл эрэгтэйчvvд барагтай бол эмнэлгээр явахгvй шvv. Зайлшгvй албан газрын шаардлагаар vзлэгт ордог. Эрэгтэйчvvдийн чиглэлээр vзлэг хийгддэггvй болохоор тэр нь vр дvнгvй. Тvрvv булчирхайгаа хаана байдгийг мэдэхгvй эрэгтэй хvн олон. Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгvйн тулд залуучуудын бэлгийн амьдралын мэдлэг боловсролыг нэмэгдvvлэх хэрэгтэй байна. Мөн архидан согтуурал их байгаагаас бэлгэвч хэрэглэхгvй тохиолдлын хавьталтад орж өвчин авч байна. Vvнийгээ дутуу эмчлvvлж тvрvv булчирхайгаа өвчлvvлээд байгаа юм. Таны бэлэг эрхтэн болон шээсэнд ямар нэгэн өөрчлөлт гарсан бол шууд эмчид хандах хэрэгтэй. Манай эрчvvд бэлгийн сулралтай болсон vедээ л санаа зовж эхэлдэг. Бэлгийн ажиллагаа гэдэг тухайн хvний эр хvн байхад чухал vvрэгтэй. Бэлгийн сулралыг хvмvvс харьцангуй эрт оношлуулдаг. Тvрvv булчирхайн өвчнөөр ихэвчлэн хожуу буюу шээсний өөрчлөлт гараад нэлээд удчихсан vрэвсэл нь даамжирсан vедээ эмчид ханддаг.

Бэлгийн сулрал өвчин  vv?
Бэлгийн сулрал vvсэх шалтгаан маш олон. Энэ өвчин мэдрэлийн ядаргаа, ажлын ачаалал, бие организмын өөрчлөлт гээд олон зvйлээс шалтгаалж vvсдэг. Бэлгийн сулрал нь бэлэг эрхтний хөвчрөлт сулрах, vрийн шингэнээ эрт алдах гэсэн шинж тэмдгээр илэрдэг нэг төрлийн өвчин. Сvvлийн vед vргvйдлийн 40 хувь нь эрчvvдээс шалтгаалдаг гэж vзэх болсон. Энэ бvхэн бэлгийн замын өвчнөө эрт оншлуулж, гvйцэд эмчлvvлээгvйтэй холбоотой. Өвчнийг хожуу илрvvлбэл эмчлэхэд төдий чинээ төвөгтэй болно шvv дээ.

Эрэгтэйчvvдэд цэвэршилт явагддаг уу?
Эмэгтэй хvнд цэвэршилт гэж явагдагтай адил эр хvнд ч бас тохиолдоно. 50-55 насандаа эрэгтэй хvн цэвэршдэг гэж vздэг. Гэхдээ энэ vед бэлгийн ажиллагаа бvрэн зогсч байгаа хэрэг биш. Цэвэршсэнээр эмэгтэй хvний өндгөвчний vйл ажиллагаа зогсч жирэмслэхээ больдог бол эрэгтэй хvний хувьд эр бэлгийн дааврын vйл ажиллагаа багасдаг. Тvvнээс биш бэлгийн чадал харьж, бэлгийн vйл ажиллагаа зогсохгvй. Эр хvн хэдэн настай ч байлаа vр тогтоох чадвар нь хэвээр vлддэг

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД