Английн байр суурийг Герман хүлээн зөвшөөрлөө

2014 оны 11 сарын 04

Их Британи улс Европын холбооноос гарах боломжтойг Германы Канцлер Ангела Меркель анх удаа хүлээн зөвшөөрлөө. Түүний үзэж буйгаар Европын холбоо, Британийн харилцаа сайжрах төлөвгүй байгаа аж. Европын холбооны гишүүн байх эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахын өмнө үүнд тус улс гиш үүн байгаа нөхцөл байдлыг нягталж үзэхээр Английн Ерөнхий сайд Дэвид Камерон зэхэж байгаа юм байна. Европын бусад улсаас Англи руу ирэх дүрвэгчдийн тоо нэмэгдэж байгаа нь Лондоны санаанд нийцэхгүй байгаа гэнэ. Түүнээс гадна Европын холбооны нийтийн санд хоёр тэрбум гаруй евро төлж байхыг Англи улс хүсэхгүй байгаа аж. Гэтэл нэгдсэн вант улсын эдийн засаг хурдацтай хөгжиж байгаа болохоор энэ төлбөрөө британичууд нэмэгдүүлэх ёстой гэж Европын холбоо үзэж байгаа юм байна.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД