Х.Батжаргал: Барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах хуваарийг өөрчилснөөр замын түгжрэл буурах боломжтой

2014 оны 11 сарын 04

100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүд даваа гаригт амардаг болжээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн XI xорооны Засаг дарга Х.Батжаргалаас тодрууллаа.

-Барилгын материалын дэлгүүрүүдийг даваа гаригт амраах шийдвэр хэзээ гаргасан бэ?

-Энэ сарын 1-нээс эхлэн 100 айл дахь барилгын материалын дэлгүүрүүдийг даваа гаригт амраах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Өнгөрсөн оны дөр өвд үгээр сард бид Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах аж ахуйн нэгж, байгууллагад худалдаа эрхэлдэг хүмүүстэй уулзахад долоо хоног бүрийн пүрэв гаригт амрах нь тохиромжгүй, үүнийг өөрчлөх хэрэгтэй гэдгийг хэлж байсан.

-Даваа гаригт барилгын материалын дэлгүүрүүдийг амрааснаар ямар өөрчлөлт гарах вэ?

-Хүмүүсийн ажил эхлэхтэй давхцан 100 айл орчимд замын ачаалал хамгийн их байдаг. Учир нь манай эндхийн гол цэг нь Улсын бүртгэлийн ерөнхий газар юм. Иймд замын түгжрэлийг бууруулах зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан. Цаашид барилгын материалын дэлг үүрүүдийг нүүлгэх санал иргэдээс их ирж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдэж ямар арга хэмжээ авах тухай ярилцаж эхлээд байна.

-Уг шийдвэр цаашид үргэлжлэх нь тодорхойгүй байгаа гэсэн, үнэн үү?

-Бид үүнийг богино хугацааны шийдвэр гэж бодохгүй байна. Учир нь худалдаа эрхэлж буй иргэд даваа гаригт амрах санал гаргасан. Тиймээс эл шийдвэр өөрчлөгдөхгүй. Энэ шийдвэрийг хэрэгжүүлснээр ямар сөрөг үр дагавар гарах вэ, ямар давтамжаар явуулах вэ гэдгийг холбогдох байгууллагууд нь тогтооно байх.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД