Гоёлоо өмссөн “Toyota Hiace”

2014 оны 11 сарын 04

“Байгал мотор шоу”-нд оролцсон монгол залуус “авто тюнинг” буюу машин тоноглох төрөлд нь тэргүүлж, гран при хүртэж байсан. Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон “Obo custom” клубийнхэн Монголдоо ч энэ төрлийн үйл ажиллагаа явуулаад багаг үй хугацааг үджээ. Тус салоныг үүсгэн байгуулагч О.Оюунбаатар нь Японы Ёокохама хотын олон улсын их сургуулийг дизайнер мэргэжлээр дүүргэж, 2007 оноос тус хотын “E&A” компанид дизайнер, зөвлөх инженерээр ажиллах болжээ. Тэнд ажиллах хугацаанцаа “Мерседес Бенз”, “Toyota Hiace” микро автобус, “Сузуки Вагон Р” болон гурван төрлийн яндан, спойлер зэрэг 10 гаруй шинэ загвар зохион бүтээж Японы зах зээлд нийлүүлжээ. Өдгөө тэрбээр “Obo custom” клуб, салоныг нээн ажиллуухын зэрэгцээ “E&A” компанидаа гэрээгээр ажиллаж байгаа юм. Тус салоны хамгийн сүүлд тоноглосон нэгэн машиныг танилцуулъя. Энгийн л ачааны бүхээгтэй тэрэг хэдий ч эзэмшигчийнх нь хүсэлтийн дагуу дулаалга хийж, дуу чимээг нь дарж, хөнгөн цагаанаар доторложээ. Жолооч ая тухтай зорчиход зориулан салондоо арьсан доторлогоо хийж, хамгийн сайн чанарын хөгжим хэрэгсэлтэй болгосон байна. Жолооны хүрдийг карбондож, машиныг 16 инчийн хөнг өн цагаан обудаар “гоёжээ”. “Toyota Hiace”-д хуулга нааж, хормой залгаснаар илүү үзэмжтэй харагдахаар болгосон байв. Түүнчлэн Монголын нөхцөлд тохируулж тэнхлэгийг нь гурван см өндөрлөсөн тухай тус салоны мэргэжилтн үүд өгүүлсэн.

Ж.СОЛОНГО

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД