Николь Шерзингер “Мерседес”-т дурлагч

2014 оны 11 сарын 04

Найман сая ам.долларын хөрөнгөтэй, жилд дунджаар сая “ногоон”-ы орлоготой ажилладаг дуучин, ая зохиогч Николь Шерзингер гурван машинтай, “Мерседес”-ийн хорхойтон аж. Тэрбээр “Мерседес”-ийн GL350 CDI загварын хар тэргэндээ хамгийн их дуртай гэнэ. 3.5 литрийн дизель хөдөлгүүртэй энэ машин 224 морины хүчтэй, дээд хурд нь 210 км/ цаг, тэгээс 100 км/цаг хүртэл хурдаа авах хугацаа нь ойролцоогоор 10 секунд. Уг хүлэг 95 мянган ам.долларын үнэтэй аж. Дотоод засал нь хамгийн орчин үеийн, мөн кабин нь уужим саруулхан болохоор энэхүү “бандгар” “Мерседес” Никольд таалагддаг байна. “Pussycat”-ийн экс ахлагчийн өөр нэг машин нь SL 63 загварын цагаан “Мерседес Бенз”.

Хоёр хүний суудалтай энэ хөнгөн тэрэг хамгийн сүүлийн үеийн аюулгүйн систем, удирдлагатай, 145 мянган ам.долларын үнэтэй. Харин үүнээс ч үнэтэй буюу 200 мянган ам.долларын “Bentley Continental GT” Шерзингер хатагтайн гурав дахь машин нь юм. Зургаан литрийн, W12 хөдөлгүүртэй уг тэргээ Николь сүүлийн үед Беверли Хиллсийн гудамжаар унаж давхих болжээ.

Г.ЛХАГВА

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД