КАНАДЫН МОНГОЛЧУУД САГСАН БӨМБӨГИЙН АВАРГАА ТОДРУУЛАВ

2014 оны 11 сарын 04

Канадын Монголчуудын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Оттава хотноо гурав дахь удаагаа амжилттай зохион байгуулагдав. Канадад аж төрж буй Монголчуудын эв нэгдэл, нөхөрлөлийн бэлэг тэмдэг болсон спортын энэ арга хэмжээнд Ванкувер, Монреаль, Оттава, Торонто хотын баг тамирчид оролцов.  Сагсан бөмбөгийн тэмцээний аваргаар Торонто хотын нэгдүгээр баг шалгарч, шилжин явах цомын эзнээр тодорсон бол Ванкувер, Монреаль хотын баг хоёр, гуравдугаар байрыг тус тус эзлэв. 

Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл тэмцээнийг нээж, Канад Улсад оршин сууж буй монгол иргэд нэг дор хуран чуулж, спортоор хүч сорин өрсөлдөж буй нь Монгол Улсын иргэд хоорондын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлэх ач холбогдолтой арга хэмжээ болсныг цохон тэмдэглэв.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД