М.ЗОРИГТ САЙД БОЛОХ ЗАВГҮЙ

2014 оны 11 сарын 03

Хууль зүйн сайдын албан тушаалыг бараг өмчилж явсан гишүүн Ц.Нямдорж УИХ-ын дарга байхдаа орондоо ч, ордондоо ч хууль засаж байсан нэгэн. Үүнээсээ болоод УИХын даргын албанаас огцорч явлаа. Тэгвэл түүнтэй бараг адил нэг зүйлээр дагнаж завгүй явдаг гишүүн бол М.Зоригт. Тэр хууль засахгүй, зураг дардаг. Аппаратаар, болохгүй бол гар утсаараа зураг дарна, завсар зайгүй түүнийгээ олон нийтийн цахим сүлжээнд постолно. УИХ-ын чуулган дээр ч, улсын нийслэлийн ойн баяраар ч зургийн аппаратнаасаа салахгүй. Зүсийг нь танихгүй зарим хүн эрхэм гишүүнийг гэрэл зурагчин байна гэж андуурдаг гэсэн. Хамаг бүхэн бороо мэт арилж, харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ гэж үг бий. Тиймээс түүхээ мөнхлөх гэж “зүдэрч” яваа түүний хообийг буруутгах аргагүй. Зураг авахынхаа хажуугаар мань эр бас “жижигхэн” улс төр хийчих зав гаргана аа.

Ерөнхий сайдыг огцруулахаар намынхан дотроосоо гарын үсэг цуглуулж байгаа юм. Энэ асуудлаар МАН-тай нэгдэхгүй, АН-ынхан дангаараа огцруулна гэж зөрүүдэлсэн тул 19 гишүүн тогтоолын төсөлд гарын үсэг зурах ёстой. Гэтэл тоо гүйцэхгүй хэцүүдэж байгаа сурагтай. Түүний энэ үйлдлийг жиргээчин найзууд нь шүүмжилжээ. “Та МАНАН байгуулаад өөрөө сайд болчих гээд байна уу даа, хардлага төрж байна шүү” гэсэн үгс хөвөрчээ. Хариуд нь гишүүн “Надад даанч тийм зав алга даа” гэсэн байна лээ.

АНХААРУУЛГА:
Та сэтгэгдэл үлдээхдээ ёс бус хэллэг үл ашиглан сайтын хэрэглэгчийг хүндлэн соёлтой оролцоно уу! Зочдын сэтгэгдэлд Mongolnews.mn сайт ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
СЭТГЭГДЛҮҮД
202.179.8.26 showchin gar. sukhbaatariig ideed duusch bgaa gsn u